Алдартай болохын тулд эрүүл мэндээ зольжээ

25 настай Венесуэлийн Каракасын иргэн дэлхий даяар алдартай хамгийн нарийхан бэлхүүстэй эмэгтэй болохын тулд өөрийн эрүүл мэндийг золиосложээ. Сүүлийн үед гэдэсний даруулга зүүж, нарийхан бэлхүүстэй болох моод нэлээд дэлгэрээд байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндийн хувд аюултай гэдгийг бүсгүйчүүд маань мэддэг баймаарсан.
Алдартай болохын тулд эрүүл мэндээ зольжээ


Венесуэлийн модель Алиера Авенданьо 6 жилийн турш гэдэсний даруулга зүүж байгаа гэнэ. Тэрээр даруулгыг өдөрт 23 цаг зүүдэг бөгөөд одоогийн байдлаар түүний бэлхүүс 50 см болсон ажээ.

Алиера дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй болохын тулд энэ аргыг хэрэглэж байгаа гэнэ.

Харин эмч нар түүнийг гэдэсний даруулгаа яаралтай тайлах хэрэгтэй хэмээн зөвлөж шаардайж байгаа юм. Учир нь энэ эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх магадлалтай.



“Би гэдэсний даруулгатайгаа унтдаг. Түүнгүй би байж чадахгүй” -хэмээн модель бүсгүй ярьжээ. Тэрээр усанд орохын тулд өдөрт ганцхан цаг даруулгаа тайлдаг байна. Гэдэсний даруулгагүй зүүхгүй бол тэрээр ая тухгүй байдаг болжээ.

Каракасын гудамжинд өвөрмөц биеийн харьцаатай бүсгүй рүү ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд зарим нь түүнийг хавиргаа авахуулсан, харь гаригийн хүн хэмээн үздэг.



23 цаг даруулга зүүх нь түүний амжилтанд ихээр нөлөөлж, их аз жаргалыг авчирдаг гэнэ шүү.



Мөн тэрээр хамар болон уруулны хагалгаанд орж байжээ.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()