1. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд аав, ээждээ дуулгасан. Би одоохондоо гэр
бүлийн амьдрал зохиогоогүй тэдэнтэйгээ хамт амьдардаг юм. Тэр хоёр
маань их баярлаж хүлээж авсан. Хонь жил ч ээлээ өгөх нь дээ гээд их л
билэгшээж байна лээ. Ер нь Юнител группээс хэрэглэгчдэдээ барьж буй
бэлгүүд бодитой, хэрэгцээтэй байж чаддаг.
2. Манайх Багануур дүүрэгт амьдардаг. Өнгөрсөн жил Юнивишн манай дүүрэгт нээлтээ хиймэгц сонгон хэрэглэгч болсон. Шууд нэвтрүүлгийг гэр бүлээрээ үзэж байтал бөмбөлөгний машинаас бидний код гарч ирээд тун их баярласан. Өнөөдөр том охинтойгоо хамт ирээд эрхийн бичгээ гардаж аваад зогсож байна. Эхнэр маань нялх биетэй учир ирж чадсангүй, багыгаа хараад гэртээ үлдсэн.
3. Манай гэр бүл тус хөтөлбөрт оролцох 6 кодтой байсан. Би өөрөө ажилтай байсан учраас том хүүгээ шууд нэвтрүүлгийг үзээрэй гэж захисан юм. Орой гэртээ ирэхэд хүү маань манайх шалгарч чадсангүй ээ гэж хэлсэн. Гэтэл маргааш өглөө нь Юнивишнээс залгаад таны гэр бүл "Premium Plus" багцыг бүтэн нэг жил ашиглах эрхтэй боллоо гэхэд их гайхаж найз нөхдүүд надаар тоглож байна уу гэж бодсон. Тэгээд код, гэрээний дугаараа ахин шалгаж үзээд итгэсэн. Их хөгжилтэй юм болсон л доо. Том хүү маань компьютер тоглоом тоглоод шууд нэвтрүүлгийг анхааралтай үзэж чадаагүй юм билээ.
4. Samsung-ийн ухаалаг утасны цуглуулга манай гэр бүлд ирэх ёстой бэлэг байжээ гэж бодогдож байна. Учир нь манайх ганцхан кодтой байсан. Гэтэл сонсоход 100 кодтой гэр бүл ч байжээ. Ингээд бодоход 100 кодтой гэр бүл биднээс илүү магадлал өндөртэй байсан ч манай ганц код гарч ирэхэд манайхан, хөвгүүд маань маш их баярласан. Саяхан бас бид бүл нэмж, бяцхан хүүтэй боллоо. Давхар, давхар баяр болоод эхнэр бид хоёр их билэгшээж байна.
Супер азтан5. Манай гэр бүл Юнивишнийн Видео сангаас кино их үздэг л дээ. Ялангуяа охин минь хүүхэлдэйн кино үзэх тун дуртай. Анх “Юнивишнийн гэр бүл Хонг Конг руу” хөтөлбөрийн тухай сонсоод эхнэр маань 77118811-руу утасдаж гэрээний мэдээллээ шинэчилсэн. Түүнээс хойш охин маань кино үзсээр нийт 5 кодтой болсон байсан. Шууд нэвтрүүлгийн үеэр би ажилтай болоод үзэж чадаагүй. Нэг утсаа хартал нэлээн дуудлага ирчихсэн байсан. Эргээд залгатал Хонг Конг явах болсон баяртай мэдээг дуулгасан. Шууд л эхнэр хүүхэдрүүгээ залгаж хэлээд л \инээв\. Бид гурав энэ 4-р сардаа багтаж Диснейлэнд явна даа гэсэн бодолтой байна. Ингээд Юнивишнийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсч, талархсанаа илэрхийлмээр байна.
Эдгээр 5 гэр бүлдээ дахин баяр хүргэж, хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Мөн “Юнивишнийн гэр бүл Хонг Конг руу” хөтөлбөрт оролцож, цагийг хамтдаа зугаатай, хөгжилтэй өнгөрүүлсэн нийт гэр бүлүүдэд талархал дэвшүүлье.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.