Дутагдал нь давуу тал болсон моделиуд

Одоо цагт моделиудыг дүгнэх дүгнэлт тийм ч хатуу байхаа больсон бөгөөд орчин үед сэтгүүлүүд дээр өвөрмөц төрхтэй бүсгүйчүүд ихээр гарах болсон билээ. Төгс бус гоо үзэсгэлэн гэдэг орчин үед нэлээд анхаарал татаж байна. Ингээд дутагдал нь давуу тал болсон моделиудтай танилцацгаая.
Дутагдал нь давуу тал болсон моделиуд


1. Дафна Селф
Английн иргэн 85 настай Дафна Селф хамгийн шилдэг моделиудын нэг бөгөөд бүсгүйчүүдийг гоо сайхны хагалгаанд орох шаардлагагүй хэмээн үзэж байгаа гэнэ.

www.caak.mn

2012 онд Дафна Селф "Dolce&Gabbana"-ийн намар-өвлийн сурталчилгаанд тоглосон бөгөөд сицил эмэгтэйн дүрийг бүтээжээ.

www.caak.mn

Хэдийгээр 80 гарсан ч, тэрээр одоог хүртэл загвараа орхиогүй нэлээд эрэлттэй байгаа.

www.caak.mn

2. Эрика Ирвин
35 настай Калифорний модель тэрээр "Амазон Ив" хэмээх нэрээр алдартай бөгөөд 205 см-ийн өндөртэй юм байна. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн өндөр моделиудын тоонд багтах шалтгаан болсон ажээ.

www.caak.mn

14 насандаа Эрика 177 см-ийн өндөртэй байсан байна. Дараагийн 5 жилдээ тэрээр 28 см-ээр өсөж 19 насандаа 205 см болжээ.

www.caak.mn

Одоогийн байдлаар хамгийн өндөр модель маань "Playboy" сэтгүүлийн зураг авалтанд оролцохын тулд жингээ хасах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

www.caak.mn

3. Моффи
Моффи 2013 онд моделийн бизнест хөл тавьсан бөгөөд түүний гол онцлог нь тэрээр төрөлхийн долир нүдтэй юм байна.

www.caak.mn

Гэхдээ түүний нүд «Storm Models» хэмээх загварын байгууллагатай гэрээ байгуулахад нөлөөлөөгүй байна. Энэ загварын агентлагаас Кейт Мосс загварынхаа гарааг эхлэж байжээ.

www.caak.mn

Олон эмэгтэйчүүд биеийнхээ ямар нэг дутагдлаас болоод моделийн бизнест хөл тавьж чадаггүй бол, Моффигийн дутагдал нь түүний модел болох боломжийг нь нээж өгсөн байна.

www.caak.mn

4. Ханна Габи Одиль
Бельгийн модель Ханна Габи Одиль маш өндөр духтай, хүйтэн харцтай, хэт хонхойсон шанаатай юм байна.

www.caak.mn

Энэ онцлог нь Ханнаг дахин давташгүй болгож өгч байгаа бөгөөд тэрээр "Valentino"-гийн гоёл чимэглэлийг сурталчилж, Mulberry, Balenciaga, Vera Wang-ын үзүүлбэрт оролцож байжээ.

www.caak.mn

Ихэнхидээ стрит-зурагчид түүнд дуртай байдаг бөгөөд тэрээр чөлөөтэй зураг авалтанд оролцдог байна.

www.caak.mn

5. Шантель Браун-Янг
Канадын модель Шантель Браун-Янгийг "Винни Харлоу" гэдэг нэрээр сайн мэдэх бөгөөд түүний арьс нь толботой юм байна. Гэхдээ энэ нь түүнд дэлхийд танигдсан модель болоход саад болсонгүй.

www.caak.mn

Түүний биеийн толбыг үзүүлбэр дээр ихэнхидээ зураг гэж андуурдаг.

www.caak.mn

Одоо Винни "Desigual" брэндийн хувцсыг танилцуулах моделиор сонгогдсон.

www.caak.mn

Хар цагаан өнгийн хувцас түүний арьстай маш гайхалтай зохицдог.

www.caak.mn

6. Диандра Форрест
Диандра Форрест африк-америкийн альбинос юм. Өөрөөр хэлбэл, цагаан үстэй, цагаан арьстай өнгөт арьстан.

www.caak.mn

Тэрэр сургуульд байхдаа маш ихээр шоолуулж байсан гэнэ. Харин гэртээ ирээд тэрээр тайвширдаг байсан бөгөөд түүний ах нь мөн альбинос юм байна.

www.caak.mn

2009 оноос Диандра Франц болон Америкийн алдарт загварын байгууллагуудтай хамтран ажиллах болжээ. Үүнээс гадна тэрээр M.A.C, Mirza Mperial, Norma Ishak зэрэг брэндүүдтэй хамтарч, Бейонсегийн "Pretty Hurts" клипэнд тоглосон байна.

www.caak.mn

7. Маша Тельна
Маш том нүдтэй Украйны модель бөгөөд түүнд ихэвчлэн нүүр будалтынхан ихээхэн дуртай байдаг байна.

www.caak.mn

Маша Харьковт төрсөн бөгөөд түүний анхны зураг авалт энэ хотод болж байжээ. Дараа нь тэрээр Украйны сэтгүүлийг чимж, хэсэг хугацааны дараа Givenchy, Nina Ricci, Dries Van Noten болон YSL-ын загварын шоунд оролцох болжээ.

www.caak.mn

Одоо тэрээр сэтгүүлийн нүүрнээс үзэгчид рүү харах болсон байна.

www.caak.mn

8. Лили Макменами
Тэрээр том ам, том шүд, унжсан зовхи, том хамартай.

www.caak.mn

Гэхдээ түүнийг модель болсон гэхэд хэн ч гайхахгүй. Түүний ээж нь Америкийн модель Кристен Макменами юм байна. Тэрээр ээжийнхээ ажлыг үргэлжлүүлж байгаа бололтой.

www.caak.mn

Үүнээс төгс төгөлдрийн талаар ойлголт үгүй болж байгаа нь харагдаж байна. Өмнө нь бид танд plus-size буюу махлаг моделиудын талаар мэдээллийг хүргэж байсан шүү дээ. Махлаг моделиудын мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

www.caak.mn
Эдгээр эмэгтэйчүүд гоо сайхан гэдэг зөвхөн гадаад төрх, төгс бие галбираар үнэлэгдэггүй болохыг баталсан юм. Та өөрийнхөөрөө байж, гоо үзэсгэлэнгээ дотроосоо гэрэлтүүлээрэй.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()