Хэт их уусны гай

2015-03-18, 22:05
25,035
Согтууруулах ундаа хэрэглэсэн үед бид өөрсдөө хүйтнийг мэдэрдэггүй ч, бидний бие махбодь энэ хүйтнийг маш сайн мэдэрдэг байна. Тиймээс ч согтуу байдалтай гар, хөлөө хөлдөөх тохиолдол бий. Тэгвэл Канадад болсон шоуны харамсалтай тохиолдлоос хүргэж байна.
Хэт их уусны гай


Австралийн нэгэн иргэн Канадад байдаг найзындаа зочилжээ. Ингээд удаан уулзаагүй найзууд нэлээд ууж наргисан байна. 02:30-ийн үед халсан эмэгтэй найзуудаасаа холдож алга болсон байна. Тэрээр мэдэхгүй газраа утасгүй, мөнгөгүй төөрчээ.


Өглөөний 05:45-ын үед найзууд нь түүнийг олж эмнэлэгт хүргэсэн байна. Эмэгтэйн гарын хуруунууд хөлдсөн байжээ. Эмч нар эмэгтэйн хурууг тайрахгүй байх баталгаа алга гэсэн бөгөөд хэсэг хугацааны дараа хуруу нь хавдаж эхэлсэн байна.



Эмчийн хяналтан дор эмэгтэй хэд хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн бөгөөд тэрээр 3-4-р зэргийн хөлдөлттэй байсан байна. Хуруунууд улам л хавдаж байсан учир маш их зовиуртай болжээ.



Дараа нь эмэгтэйн цэврүүг хагалсан байна.





Үүний дараа арьснууд нь нөхөн төлжиж эхэлсэн ч, хуруунууд бүрэн мэдрэлтэй болоогүй бөгөөд тайрахгүй гэсэн баталгаа байхгүй гэжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()