Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
210 кг жинтэй Эми Грэм.
Тэрээр онлайн тоглоом тоглож, их хэмжээний илчлэгтэй хоол идэх дуртай байжээ.
“Би үргэлж махлаг эмэгтэй байсан ч 40 гараад бүдүүн эмэгтэй болсон юм” -гэжээ.
40 нас хүрэхдээ тэрээр уйланхайн өвчин, чихрийн шижин гэх мэт олон өвчинтэй болсон байна.
Ингээд Эми турахаар шийджээ. Тэрээр хагалгааны тусламжтай турах болсон бөгөөд энэ нь ходоодоо жижигсгэх явдал байсан юм.
Ходоодоо багасгасны дараа тэрээр турж эхэлжээ.
Ингээд Эми 120 кг жинг хаяж чаджээ.
Одоо Эми 48 настай бөгөөд 90 кг жинтэй гэнэ.
Турахын өмнө ба дараа нөхрийнхөө хамт. Нөхөр нь ч гэсэн гараа хумхиж суугаагүй байна.
Үүнээс гадна Эми тулааны спортонд дуртай байсан учир энэ спорт нь түүнд мөн нөлөөлжээ.
Баруун гар талынх нь Эми.
Тэрээр цахим ертөнцийг бодит амьдралаар сольж жинхэнэ тулаанчин болжээ.
Эми амжилтанд хүрэхийн тулд идэвхитэй бэлтгэл хийх болсон байна.
Өнгөрсөн жил тэрээр тулааны тэмцээнд түрүүлж нэгдүгээр байранд орсон байна.
Эми өөрийн ялалтын түүхийг "Total Wallop" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна. Одоо түүний талаар баримтат кино хийхээр хандив цуглуулж байгаа гэнэ.
Баримтат киногоороо тэрээр тулааны урлаг гэдэг зөвхөн эрчүүдэд зориулсан биш болохыг харуулахыг зорьж байна.