Атлантын далайн хойд хэсэгт нь Бермудын гурвалжин, баруун талд нь Майми,
урд хэсэгт нь Пуэрто-Рика байрладаг ажээ. Хамгийн хачирхалтай нь энэ
хэсэгт завь, нисдэг төхөөрөмжүүд алга болдог бөгөөд дотор нь хүн байсан
шинжгүй байдаг байна. Хүмүүс энэ зүйлд хэд хэдэн таамаг дэвшүүлдэг бөгөөд энэ талаар сонирхвол...
1. Соронзон татах хүч
Бермудын гурвалжны ойролцоо ирэхэд луужин зүг чигээ буруу зааж эхэлдэг. Үүнтэй холбоотой харь гаригийнхан гэх ойлголт гарсан юм. Гэхдээ луужин зүгээ алдах явдал дэлхийн бусад өнцөг буланд тохиолддог бөгөөд ихэнхидээ Говь, Хойд болон Өмнөд туйлуудад элбэг.
2. Гольфстрим
Далайн хамгийн хүчтэй урсгал болох Гольфстримтэй үүнийг холбох тохиолдол бий. Учир нь энэ урсгал секундэд 2.5 метрийн хурдтай урсдаг бөгөөд хэдхэн минутын дотор л бүхнийг авч явах магадлалтай. Харин усан дор 9 км-ийн гүн суваг үүсгэдэг учир алга болсон зүйлийг олоход хүндрэлтэй байдаг байна.
3. Хүний хүчин зүйл
Ихэнхидээ нисгэгч, ахмад нарын буруугаас болж завь живж, онгоц сүйрч
байдаг. Жишээлбэл: 1958 онд бизнесмен Харви Коновер өөрийн завьтай
Бермудын гурвалжны орчим алга болсон байна. Гэхдээ энэ осол түүний
буруугаас болсон юм. Учир нь Коноверт далайн шуурга ойртож байна хэмээн
мэдээлсэн ч, тэрээр үүнийг үл тоон далайн аялал хийхээр гарсан юм.
4. Метан гидридын нөөц
Эх газрын доор метан гидридын нөөц байх магадлалтай хэмээн зарим хүмүүс тайлбарладаг. Тиймээс гадар дээр гарч буй хийн бөмбөлөгөөс болоод завь хөвөх чадвараа алдаж живэх тохиолдол бий гэнэ. Энэ нь маш хурдан явагддаг учир аюулын дохиог ч,өгөх боломжгүй байдаг байна. Гэхдээ бусад далайд ч гэсэн энэ төрлийн нөөц байдаг учир үүнтэй санал нийлэхэд бэрх байдаг.
5. Цаг агаарын өөрчлөлт
Бермудын гурвалжны орчим байгалийн гамшиг тохиолдох нь элбэг бөгөөд үүнд хар салхи, хуй салхи, далайн шуурга гэх мэт үзэгдлүүд багтана. Санаандгүй байдлаар тохиолддог учир жижиг завийг сүйрүүлэх нь элбэг.
6. Цагийн хүрд
Зарим онгоцнууд цагийн хүрдэнд ороогдож алга болсон байх магадлалтай гэнэ. Үүний үр дүнд тэд өмнө байсан газраа өөр цаг үед очсон байж болох магадлалтай. Олж чадаагүй завьнууд цагийн хүрдэндээ үлдсэн байх боломжийг хэн ч үгүйсгэхгүй байгаа гэнэ.
7. Атлантид
МЭӨ-10 мянган жилийн өмнө Атлантида хэмээх нэгэн хот байсан байна. Байгалийн гамшгаас болоод Атлантида хот нэгхэн шөнийн дотор сүйрч үгүй болсон. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Атлантидагийн үлдэгдэл нь Бермудын гурвалжны ёроолд байдаг хэмээн үзэж байгаа. Харамсалтай нь Бермудын гурвалжин маш гүнд байрладаг учир энэ үйл явдлыг батлах, үгүйсгэх ямар ч боломж байхгүй.
8. Үл мэдэгдэх биет болон харь гаригийнхан
Хэдийгээр харь гаригийнхан байдаг эсэх нь тодорхойгүй байгаа боловч зарим хүмүүс Бермудын гурвалжны хачирхалтай үзэгдлийг үүнтэй холбон тайлбарладаг.
9. Дээрэмчид
Харин зарим нь энэ хачирхалтай үзэгдэлд дээрэмчид, хулгайчид ихээхэн нөлөөлдөг гэж үзжээ. Гэхдээ далайн дээрэмчид аль хэдийн байхаа больсон бөгөөд орчин үед байсан ч, усан онгоц живүүлэх, нисэх онгоц ор сураггүй сүйрүүлэх чадалтай хүн байхгүй л болов уу.
10. Таталцлын хүчний талбай
Дэлхийн аль нэг хэсэгт таталцлын хүч ихтэй талбай байдаг байна. Энэ талбай хэрхэн үүсдэг талаар хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд Бермудын гурвалжинд таталцлын хүч их байдаг учраас ийнхүү биетүүд алга болдог хэмээн зарим нь үздэг байна.
11. Бермудын гурвалжин гэж байдаггүй
Бермудын гурвалжин гэж байдаггүй бөгөөд энэ зүгээр л хэт мэдрэмтгий хүмүүсийн гаргасан хийсвэр сэтгэлгээ гэх таамаг ч бий.
Харин та яагаад энэ хэсэгт биетүүд гэнэт, ор сураггүй алга болдог гэж бодож байна?...