Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Барилгын эзлэхүүн нь 3,664,883 м3. Өргөн нь 158м, урт нь 218м, өндөр нь 160м юм байна. Ойролцоогоор 8 га орчим газрыг эзэлдэг бөгөөд Флоридад байрладаг. Флорида нь халуун чийглэг уур амьсгалтай муж бөгөөд хамгийн их чийглэгтэй үед VAB дотор бороо орох үүл хуримтлагдах магадлалтай байдаг байна. Хэдийгээр барилгад чийглэгийг багасгах систем байдаг ч, заримдаа нөлөөлж чаддаггүй ажээ.
1963-1965 оны хооронд барьж дуусгажээ.
Ийнхүү босоо байрлалтай барих болсон шалтгаан нь Сатурн-5 пуужингийн жин, өндрөөс хамаарсан байна. Америкийн пуужинг хөндлөнгөөр нь тээвэрлэж, дараа нь босгох боломж байдаггүй аж. Тиймээс энэ өвөрмөц барилгыг барих санаа төрсөн бололтой.
Барилгыг барихад эхлээд хөндлөн шаттайгаар туршсан бөгөөд дараа нь босоо шаттайгаар түлшгүй пуужинг ашиглан туршилт хийжээ.
Үүнээс гадна босоо байрлалтай байх гол шалтгаан нь их хэмжээний даацыг дийлэх явдал байсан юм. Учир нь пуужин нэлээд хүнд жинтэй байдаг.
Мөн дэлхийн хамгийн өндөр хашаатай бөгөөд онгойлгоход 45 минут шаардагдана.
Барилгыг барихад 89 421 тонн ган төмөр, 49 696 м³ бетон орсон байна. Хөргөх системд зориулан 125 сэнс, 71 кран, 227 тонн өргөх хоёр гүүрэн кран барьсан ажээ.
Видео.