Хүний санаанд оромгүй аргаар хийсэн 15 ундаа

2015-02-27, 03:40
25,357
Согтууруулдаггүй ундааг ихэвчлэн бүхий л өдрийн турш хэрэглэж болдог бөгөөд бидний амьдралд зайлшгүй шаардлагатай зүйлсийн тоонд багтдаг. Жимсний эсвэл ногооны жүүс нь ерөнхийдөө дажгүй амттай байдаг бол, доорх танилцуулж буй 15 ундааны найрлагыг нь мэдвэл, жигшмээр сэтгэгдэл төрөх болно.
Хүний санаанд оромгүй аргаар хийсэн 15 ундаа


1. Копи Лувак

Копи Лувак – дэлхийн хамгийн тансаг кофены тоонд багтдаг. Хамгийн гол онцлог нь кофег байгалийн замаар боловсруулах ёстой бөгөөд энэ нь суусарын ходоодоор дамждаг гэнэ. Энэ тохиолдолд кофены чанар нэн сайн байна хэмээн үздэг. Боловсруулсан үрийг суусарын ялгадаснаас түүдэг аж. Энэ төрлийн кофе бэлтгэх аргачилал Индонези, Зүүн Тимор болон Филиппинд их хөгжсөн.

www.caak.mn

2. Зааны ялгадасаар хийсэн шар айраг Un, Kono Kuro
2013 онд зохион байгуулсан “Тэнэгүүдийн өдөрт” зориулан Японы шар айраг үйлдвэрлэгчид зааны ходоодоор дамжсан кофены үрээр шар айраг хийх санааг анх гаргасан байна. Үүний ачаар шар айраг өвөрмөц амттай болжээ.

www.caak.mn

3. «Шинэ наймаалж» шар айраг
“Oregons’s Rogue Ales” шар айрагны үйлдвэрийн эзэн Жонн Майер олны анхаарлыг татахын тулд өвөрмөц шар айраг үйлдвэрлэхээр шийдсэн бөгөөд хамгийн анх энэхүү шар айраг “Сахалт шар айраг” гэсэн нэртэй байжээ. Тэрээр 1978 онд шар айргандаа исгэгч нэмэхийн оронд өөрийнхөө сахалыг нэмж байсан бөгөөд шар айраг иссэн байна. Гэхдээ хүмүүс түүнийг энгийн исгэгч ашигладаг гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

www.caak.mn

4. Шувууны үүрээр хийсэн уух зүйл
Хятадууд шувууны үүрээр хоол хийгээд зогсохгүй хараацай шувууны шүлсээр хийжүүлсэн ундаа хийхээр шийдсэн байна. Азид энэ төрлийн ундааны дуураймал хувилбар нь байдаг бөгөөд ундааны өнгө нь адууны шээс мэт харагддаг учир, илүү таагүй харагдуулдаг.

www.caak.mn

5. Gilpin Family Whisky
Жеймс Гилпин Лондонгийн Design Interactions-ийн төгсөгч, судлаач юм байна. Тэрээр өөрийн гэр бүлийн нэрээр виски үйлдвэрлэж, экспортлохыг хүсэж байсан учир өөрийн шар айрагны үйлдвэрийг нээсэн байна. Вискиний гол найрлаганд чихрийн шижин өвчтэй өндөр настангуудын шээс ордог байжээ. Чихрийн шижин өвчтэй иргэдийн шээсийг энгийн ус цэвэршүүлэх замаар цэвэршүүлж, гаргаж авсан элсэн чихрээ вискинд хийдэг байсан байна. Вискиг цэвэр спирттэй хольж өгдөг бөгөөд шилэн дээр нь шээсээ хандивласан хүний нэрийг бичдэг гэнэ.

www.caak.mn

6. Могой болон хилэнцээр хийсэн дарс
Хэдэн сарын турш дарсан будааны дарсанд могой болон хилэнц хийдэг бөгөөд амьтдын ялгаруулж буй ферментээс болоод дарс өвөрмөц амт чанартай болдог. Энэ төрлийн дарс нь эрүүл мэндэд тустай хэмээн Хятадын анагаах ухаанд үздэг байна.

www.caak.mn

7. «Гурван гүрвэл» ликёр
Хятад болон Вьетнамчууд гүрвэл хийснээр илүү амттай ликёр үүснэ гэж бодсон бололтой. Энэ төрлийн ундааг өөрөө ч хийж болно. Зүгээр л гурван ширхэг гүрвэлийн архи эсвэл 75%-ийн ликёрт нэмж хийнэ. Үүний үр дүнд муу ёрын сүнснээс хамгаалах гайхалтай зүйл бий болох нь ээ.

www.caak.mn

8. Хулганатай дарс
Хятадууд гүрвэл олох хэцүү хэмээн үзэж хулганаар дарс хийх аргыг нээжээ. Харин Солонгосчууд энэ аргыг дэмжсэн байна. Бяцхан хулгануудыг будааны архитай саванд амьдаар нь хийдэг бөгөөд жилийн дотор исэх үйл явц явагддаг аж. Амтны хувьд түлш мэт амттай гэнэ.

www.caak.mn

9. Могойны цөс болон цусаар хийсэн ундаа
Энэ ундаа нь мөн эмчилгээний зориулалттай. Индонезийн Жакартагийн иргэн өөрийгөө кобра-хүн гэж нэрлэдэг бөгөөд тэрээр могойны цус болон цөсийг ашиглан эмчилгээ хийдэг байна. кобрагийн толгойг нь зүссэний дараа тэрээр цусыг нь саванд юүлж, цөсийг нь нэмдэг байна. Энэ төрлийн ундааг ханиад, арьс өнгөний өвчин болон хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед хэрэглэдэг ажээ.

www.caak.mn

10. Чича
Чича гэдэг шар айраг бөгөөд үүнийг эрдэнэшиш болон шүлсээр хийдэг байна. Энэ ундаа нь Өмнөд болон Төв Африкт алдартай. Эрдэнэшишийг сайн гэгч зажилж байгаад чичаг хийдэг ажээ.

www.caak.mn

11. «Адууны үрийн шингэн»
Эхлээд харахад сүү байгаа мэт харагдана. Шинэ Зеландын "Green Man" пабын эзэд адууны үрийн шингэнг ашиглаж ундаа хийх санаа гаргасан бөгөөд тусгай өдөрлөг зохион байгуулдаг байна. Энэ ундаа эмэгтэйчүүдийн дунд илүү алдартай байдаг ажээ.

www.caak.mn

12. Гэр бүлийн коктейль
Энэхүү коктейлийг текила болон хүний үрийн шингэнээр хийдэг байна. Санааг анх Пол Фити Фотенхайер гаргаж байжээ.

www.caak.mn

13. Ихэсээр хийсэн коктейль
Ихэс нь их хэмжээний тэжээллэг бодисыг агуулсан байдаг бөгөөд хэлбэр нь пицца мэт харагддаг. Мексик болон АНУ-ын ихэс судлаачид хүүхэд төрсний дараа үлдсэн ихэсийг ашигладаг бөгөөд энэ ихэсийг өвчнөөс сэргийлнэ гэж үздэг байна.

www.caak.mn

14. Цахлай шувуун дарс
Энэ согтууруулах ундааг ихэвчлэн гэрийн нөхцөлд хийдэг байна. Үхсэн цахлай шувууг, дарсаа исгэхийн тулд ашигладаг бөгөөд шувууг устай шилэнд хийж нарны гэрэлд тавина. Хэсэг хугацааны дараа исэх үйл явц явагддаг байна.

www.caak.mn

15. Үхрийн төмсгөөр хийсэн шар айраг
Колорадогийн шар айраг үйлдвэрлэгчид “Тэнэгүүдийн өдөрт” зориулан үхрийн төмсгөөр шар айраг хийх болсон бөгөөд энэ нь нутгийн иргэдийн санаанд ихээхэн нийцжээ. Шарж жижиглэсэн төмсгийг бусад орцтой хамт хольж хийнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()