Тэтгэлэгтэй сургах түлхүүр iBT TOEFL -н оноо

2015-02-24, 19:50
4,157
iBT TOEFL-н шалгалтын тухай.
iBT TOEFL (Internet-Based TOEFL) нь АНУ, Канад, Австрали, Англи, болон бусад гадаадын их дээд сургуулиудад бакалавр, магистр ба түүнээс дээш зэргээр суралцахад шаардлагтай Англи хэлний түвшин тогтоох академик шалгалт юм.
Тэтгэлэгтэй сургах түлхүүр iBT TOEFL -н оноо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



iBT TOEFL (Internet-Based TOEFL) нь АНУ, Канад, Австрали, Англи, болон бусад гадаадын их дээд сургуулиудад бакалавр, магистр ба түүнээс дээш зэргээр суралцахад шаардлагтай Англи хэлний түвшин тогтоох академик шалгалт юм.
 
       Анх iBT (Internet-Based TOEFL)-ыг 2006 онд нэвтрүүлснээс хойш дэлхий даяар 24 сая гаруй хүн өгөөд байна. Уг шалгалтыг онлайнаар өгдөг ба энэ шалгалтыг өгсөнөөр та өөрийн хүссэн орны хүссэн сургуульдаа элсэн суралцах боломжтой бөгөөд шалгалтыг хэдэн удаа ч өгч болно.
 
       Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language)-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог. TOEFL iBT-г өгсөн хүмүүс англи хэлийг хэр зэрэг өндөр түвшинд эзэмшсэн гэдэг нь олон улсын стандартын дагуу тодорхойлогддог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL iBT-н оноо шаарддаг болсон.
 
       TOEFL-ийн шалгалтыг АНУ-ын боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг ETS (Educational Testing Service) байгууллагаас зохион байгуулж жилд 30-40 удаа авдаг. TOEFL-ийн шалгалтыг албан ёсны (Official TOEFL) байгууллагын (Institutional TOEFL) гэж 2 ангилдаг. Монголд 2006 оноос эхлэн TOEFL iBT буюу TOEFL-ийн шалгалтыг компьютерээр интернетийн сүлжээг ашиглан авч байна. Шалгалт нийт 4 цаг үргэлжилж англиар унших, сонсох, ярих, бичих чадварыг зэрэг шалгадаг. 4 хэсэг тус бүр 0-30 оноогоор үнэлэгдэнэ. TOEFL iBT-ийн дээд оноо 120. TOEFL-н шалгалтын оноо нь шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр.
 
iBT TOEFL-н шалгалтанд хэрхэн бүртгүүлэх вэ?
1. Бүртгэл үүсгэx: http://www.ets.org/toefl вэб сайт руу орж бүртгэл (account) үүсгээд Монгол, Улаанбаатар гэдгийг сонгоно.
2. Шалгалтын өдрийг сонгоx: Шалгалт өгөx  өдрүүдийн сонголтоос шалгалт өгөx өдрийг сонгоно.
3. Шалгалтын төвийг сонгоx: Туxайн өдөр шалгалт аваx шалгалтын төвүүдийн нэрс гарч ирнэ. Түүнээс өөрийн шалгалт өгөx боломжтой газрыг сонгоно.
4. Шалгалтын xураамж төлөx:  Шалгалтын xураамж болоx 165 долларыг олон улсын картаар төлж суудлаа баталгаажуулна.
5. Шалгалтын өдөр: Шалгалтын төв дээр имэйл xаягаар ирсэн xаягын дагуу 8:30 минутанд зурагтай 2 бичиг баримттай  /цаxим үнэмлэx, гадаад паспорт болон жолооний үнэмлэx/ ирсэн байна.

TOEFL iBT шалгалтын xариуг xэрxэн аваx вэ?
1. Онлайн xэлбэр: Шалгалтаас xойш 10 өдрийн дараа өөрийн account-аар шалгалтын оноог мэдэж болно.
2. Шуудан: Цаасан xэлбэрээр 45-60 xоногийн дараа өөрийн бүртгүүлсэн xаягаар ирнэ.
3. Элсэн ороx сургууль руу илгээx: Элсэн орж байгаа сургуулийнxаа xаягруу нэг xувийг явуулаx саналыг шалгалтанд бүртгүүлэxдээ сонголт xийж болно.
 
JET SCHOOL OF ENGLISH сургуулийн TOEFL class-ын давуу тал
 
1.      ХӨТӨЛБӨР: 20 жил англи хэл заасан туршлагатай, TESOL зэрэгтэй багш нарын бэлтгэсэн чанартай хөтөлбөртэй. Үүнд:
Academic grammar – Гүнзгийрүүлсэн дүрэм
Academic essay grammar – Эссэний найруулга, дүрэм
Academic essay– Эссэ бичих онолын хичээл
Ibt toefl essay practice– Компьютер дээр myelt, criterion програм ашиглан эссэ бичих хичээл
Independent speaking – Сэдэвчилсэн ярианы хичээл
Integrated task speaking – Гүнзгийрүүлсэн ярианы хичээл
Speaking practice– Ярианы дадлага
Academic listening – Чиглэлийн сонсголын хичээл
Ibt toefl listening practice– Тусгай зориулалтын академик сонсголын хичээл
Academic reading– Академик уншлагын хичээл, уншлагын scan, skim, organisation аргууд
Master reading – Шинжлэх ухааны салбарын уншлага
Vocabulary skill – Шинэ үг таах context, core, similar, common prefix, suffix аргууд
Special words – TOEFL-ийн шалгалтанд хэрэглэгддэг 450 үгс
Ibt toefl practice test – Дадлагын тест
Analize test – Задлан тест
Score it now test – Компьютер дээр хийх дадлагын эссэний тест
Tast test – Компьютер дээр хийх дадлагын тест
Тест assignment – Бие даалтын ажил
Strategy class – Оноо өсгөх тактикын хичээл
 
2.      СУРГАЛТЫН ОРЧИН: Шалгалтанд зориулагдсан иж бүрэн тохилог лаборатори болон прожектор зэргээр иж бүрэн тоноглогдсон сургалтын танхимтай.


 
3. НЭМЭЛТ ХАНГАМЖ: 2000-аад англи хэлний сүүлийн үеийн ном сурах бичигтэй номын сан, Criterion, Cambridge гэх мэт шалгалтад бэлтгэх компьютерийн программууд, ярианы клуб, англи хэл дээр воркшоп хөтөлбөрүүд
 


СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ
БҮРТГЭЛИЙГ 2015.02.13 - 02.27 ХООРОНД ЯВУУЛЖ, 2015.01.23 - 01.27-НД PLACEMENT TEST АВЧ ЭЛСҮҮЛНЭ.
 
Утас: 11-327610, 99097610
Цахим хуудас: www.jet-english.mn

Англи хэл сурч амьдралаа өөрчилцгөөе.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.