Эрүүл мэндэд тустай амттан

2015-03-02, 02:30
21,012
Амттанд дургүй хүн гэж бараг байдаггүй. Ямар ч тохиолдолд ганц ширхэг чихэр, эсвэл кекс идмээр санагдах үе бий. Энэ үед та өөрийн эрүүл мэндэд ашиг тустай амттанг яагаад сонгож болохгүй гэж?... Жишээлбэл: шоколад идэхэд таны тархины үйл ажиллагаа сайжрах болно. Ингээд эрүүл мэндэд тустай амттангаас сонирхоцгооё.
Эрүүл мэндэд тустай амттан


1. Хар шоколад

Шоколад идмээр санагдвал хар шоколадыг идээрэй. Энэ төрлийн шоколад нь өөх тос, элсэн чихэр багатай байдаг бөгөөд магни, кальци, төмөр, уураг, амин дэм хангалттай их бий.

www.caak.mn

2. Зефир
Ямар ч тос агуулаагүй алимны нухашаар хийдэг. Үүний ачаар зефир нь таны бие галбирт сөрөг нөлөө авчрахгүй амттаны тоонд багтана.

www.caak.mn

3. Мармелад
Мармеладыг биед тустай амттан хэмээн нэрлэж болно. Учир нь мармеладанд пектин хэмээх бодис байдаг бөгөөд энэ нь холестирины түвшинг буулгаж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулна.

www.caak.mn

4. Пастил
Зефиртэй ижил найрлагатай учир тааруулан хэрэглэхэд таны биед муугаар нөлөөлөхгүй.

www.caak.mn

5. Зөгийн бал
Зөгийн балыг олон зууны турш төрөл бүрийн өвчнийг анагаах зорилгоор хэрэглэж байсан. Учир нь зөгийн баланд хоногийн хэрэгцээний марганц, төмөр, магни, амин дэм, эрдэс, амин хүчлүүд байдаг.

www.caak.mn

6. Халва
Халва нь залуужуулах үйлчилгээтэй бөгөөд А, Е, В бүлгийн амин дэмүүдийг агуулсан байдаг.

www.caak.mn

7. Цукаты
Энэ илчлэг багатай амттанд ой тогтоолт сайжруулах, ядаргаа тайлах амин дэмүүд бий.

www.caak.mn

8. Олсны сахар
Элсэн чихэргүй амьдарч чадахгүй байна уу? Тэгвэл та олсны сахарыг сонгож үзээрэй. Учир нь үүнд кальци, магни, төмөр, фосфор, кали агуулагдсн байдаг.

www.caak.mn

9. Жимс жимсгэнэ
Жимс жимсгэнэ нь илчлэг багатай байдаг ч амин дэмийн үүр болсон байдаг. Органик амин хүчил, эфирын тос, уураг, нүүрс ус гэх мэт олон амин дэм бий.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()