Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эхлээд тэрээр үсчин орж үсээ шар өнгөөр будуулжээ. Дараа нь 16 настайдаа бие борлуулагч дааврыг уух болсон байна. 29 насандаа тэрээр бараг 30,700 долларыг Памело шиг болохын тулд зарцуулсан байжээ. Өөрийн овог болох Эрроусмитийг Андерсон болгон сольжээ.
Андерсонтай адил болохын тулд тэрээр 8 удаа гоо сайхны хагалгаанд орсон бөгөөд ихэнхи нь хөх томруулах хагалгаа байжээ. 4 номерийн хөх хийлгэхэд 14 мянган фунтийг зарцуулсан байна. Үүнээс гадна тэрээр уруулаа томруулж, контур хийж, шүднийхээ хэлбэрийг өөрчилж, нүүрнийхээ арьсийг татуулж, үс залгуулсан байна. Хоёр жилийн өмнөөс тэрээр борлуулдаг даавар хэрэглэхээ больж, хиймлээр арьсаа борлуулах болжээ. Мөн байнга ботокс шахуулдаг байна.
Жинхэнэ Памело Андерсон.
Түүний аав болон Кэролайн нар бүгд баяртай байгаа бололтой. Тэрээр яг л Памелотай ижил хувцаслаж эхэлсэн байна. Кэролайны 56 настай эцэг Билли Эрроусмит охиноороо ихээхэн бахархаж байгаа гэнэ.
"Миний охин үргэлж ухаалаг байсан. Сургуульд сурч байхдаа тэрээр шалгалтан дээрээ хамгийн дээд оноог авч байсан бөгөөд одоо хуулийн ангид сурдаг." -гэж түүний аав ярьжээ.
"Үнэн хэрэгтээ би аавыг миний юунд бахархдаг болохыг ойлгодоггүй. Их сургуульд сурдагт уу эсвэл Памелатай адилхан болсонд уу гэдгийг мэдэхгүй" -хэмээн Кэролайн ярьжээ.
"Үнэн хэрэгтээ би аавыг миний юунд бахархдаг болохыг ойлгодоггүй. Их сургуульд сурдагт уу эсвэл Памелатай адилхан болсонд уу гэдгийг мэдэхгүй" -хэмээн Кэролайн ярьжээ.
Эдгээр бүх хувцаснуудаа өөрөө оёсон байна.
Тэр төрөлх Ливерпуль хотоороо эдгээр хувцастайгаа алхах ихээхэн дуртай.