Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
20. Орон даяар тоггүй байдаг. Харин илүү тод гэрэл хэрэг болвол, толгойны гар чийдэнг устай хуванцар саван дээр тогтоогоорой. Ус гэрлийг сарниулж, гэр тэр чигтээ гэрэлтэх болно.
19. Хэрвээ та ганцаараа зэрлэг байгальд төөрсөн бол, юуны түрүүнд хэрхэн гал гаргах талаар бодох биз ээ. Тэгвэл нүдний шилээр гал гаргаж болдгийг санаарай.
18. Мөн мөсний тусламжтай гал асааж болдог юм байна. Мөсөө бөмбөлөг хэлбэртэй болгоод, дараа нь томруулдаг шил шиг ашиглах боломжтой байдаг. Мэдээж нартай өдөр байх ёстой.
17. Дугуйны тань хий гарчихсан ойрхон дугуй засвар байхгүй бол покрышканы гадна талаас нүхлэж өвсөөр дүүргэж болно. Үүний дараа дугуйгаа дахин ашиглах боломжгүй ч, яарсан үед хамгийн тохиромжтой арга юм.
16. Байгалийн гамшиг тохиолдсон үед ус бохирдсон байх магадлалтай байдаг. Тиймээс хэрвээ гамшиг нүүрлэх гэж байгааг мэдэж байвал, боломжтой бүхий л савандаа ус нөөцөлж аваарай.
15. Шилэн триког уяа, шүүлтүүр болгон ашиглаж болно.
14. Хэрвээ танд сум байвал, сумны хонгиогоор шүгэл хийх боломжтой.
13. Цайны модны тос болон усыг ашиглан шавьж үргээж болно. Тос усыг холиод тухайн шингэнийг шүршэж, цацах маягаар ашиглана. Түүнийг гутал, оймс, өмдний шуумганд цацах хэрэгтэй.
12. Гарын шингэн саванд норгосон хөвөнгөө хачиг байгаа газар тавихад, хачиг өөрөө гараад ирдэг байна.
11. Аянга цахилгаантай үед модны дор зогсох хэрэггүй. Харин хонгил, эсвэл гүн, хонхор газар олох хэрэгтэй.
10. Хуруу зай жижигдээд байвал мөнгөлөг цаасыг ашиглан томруулан хэрэглэж болно.
9. Богино зайнд явах завь хийх гэж байгаа бол брезентэн дээр хуванцар зүйл, модны мөчир гэх мэт зүйлийг тавиад үзүүрүүдийг нь нугалаж уяагаар уях хэрэгтэй. Харин ус руу тавихаасаа өмнө таны жинг даана гэдэгт итгэлтэй байгаарай.
8. Хүйтэн цастай газар төөрсөн бол амныхаа цангааг гаргахын тулд цас битгий идээрэй. Энэ нь биеийн дулааныг алдуулна. Тиймээс цасаа хайлуулж ус болгоод уух нь илүү тустай.
7. Газар хөдлөлт болж байвал өвдгөө нугалан суугаарай. Энэ нь таныг илүү жижигхэн зайнд хорогдох боломжийг өгөхөөс гадна, амьд гарах магадлалыг өсгөх болно. Та аль болох том тавилганы дэргэд хоргодох хэрэгтэй.
6. Газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй барилга нь модон байшин байдаг. Нурах үед голоор хуваагддаг бол, харин тоосгон барилга нь нэг нэг тоосгоор нурдаг байна.
5. Тосон харандааг лааны оронд ашиглаж болох юм байна.
4. Бохирдолтой усыг ундны ус болгохын тулд ганц, хоёр дусал белизна буюу цайруулагч хийгээд 1-2 цагийн дараа хэрэглэж болно.
3. Үүнээс гадна даавуугаар шүүж болно.
2. Хэрвээ та хуй салхи ойртож байгааг харвал зугатах хэрэггүй. Үүний оронд зогсоод сандралгүй сайн ажигла. Хуй салхи хаашаа чиглэж байгааг харсан бол, эсрэг зүг рүү нь гүйгээрэй.
1. Бэлгэвчин дотор хийсэн бүх зүйл хэзээ ч хатахгүй. Та бэлгэвчийг усны сав, утасны гэр, бээлий гэх мэт болгон ашиглаж болох юм.