Алдарт түүхэн зургуудыг авсан хүмүүс

2015-02-14, 03:18
11,138
Та гэрэл зураг сонирхдог, үгүй, алдартай зургуудыг хэн авсныг мэддэг эсэх нь хамаагүй. Гэрэл зураг түүх өгүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Америкын гэрэл зурагчин Tim Mantoani дэлхийг шуугиулж байсан алдарт гэрэл зургуудын ард ямар хүмүүс байдгийг харуулах зорилготойгоор “Behind Photographs” буюу зургийн ард цувралаа фото төслөө гаргажээ.
Алдарт түүхэн зургуудыг авсан хүмүүс


Энэ ажлаа тэрээр Jim Marshall болон Michael Zagaris нарын зургийг дарахын тулд 20×24 Polaroid түргэн зургийн камер түрээслэж авснаар 2006 онд эхлүүлсэн байна. Түүнээс хойш, 150 гаруй зурагчдыг тэднийг алдарт хүргэсэн зургуудынх нь хамтаар гэрэл зургийн хальснаа мөнхөлжээ.

Тэдний зургуудыг сая сая хүн үзсэн бөгөөд зарим нь энэ алдарт зургуудын эзэн төдийгүй түүхэн үйл явдлын бодит дүрслэл болж чадсан хэмээн үзэж байна. Эдгээр зургууд ном хэлбэрээр Amazon.com сайт дээр зарагдаж байгаа юм байна. Хайх нэр: "Behind Photographs"

1. Steve McCurry – Афганистан охин
Steve McCurry: "Фешавар, Пакистан 1984 он. Би 17 настай охиныг хайсны эцэст 2002 онд олсон. Түүнийг Шарбат Гула гэдэг"

www.caak.mn

2. Jeff Widener – Бээжин, 1989 он

www.caak.mn

3. Harry Benson - The Beatles
Harry Benson: "Брайн Эфштейн /Бийтлзийн менежер/ – тэднийг Америкт номер нэг гэдгийг хэлээд 1964 онд хамтдаа Нью Йорк-д ирж байсан"

www.caak.mn

4. Lyle Owerko – 9/11
Lyle Owerko: "Хэн ч энэ сайхан нарлаг тогтуун өдөр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сэтгэл өвтгөсөн үйл явдал болно гэж төсөөлөө ч үгүй биз. Энэ зураг бол мянган мянган түүх, сая сая хүмүүсийн холбоо болсон тэрхүү том үйл явдлын нэгхэн хэсэг. Би хэдхэн үгээр, одоо ч миний оюун ухаанд хадгалаастай байгаа тэр аймшигт өдрийн үйл явдал, үнэр дуу чимээ зэргийг бүрэн тайлбарлах боломжгүй. Ирээдүй хойч үедээ болсон үйл явдлын мөн чанарыг таниулах баталгаа болгон 9/11-ний үйл явдлын зургийг авч чадсан нь миний хамгийн сайн ажил. Тэр үеийн гомдол шарх, өвчин зовлонг мэргэн ухаан энх тайвнаар анагаана гэдэгт итгэлтэй байна."

www.caak.mn

5. Marry Ellen Mark – Цагирагны мастер зааны хамт
Marry Ellen Mark: "Миний барьж байгаа энэ зураг бол 1990 онд дарсан Рам Пракаш Сингх болон түүний хайрт заан Shyama-ы зураг юм. Рам Пракаш Сингх “The Great Golden Circus” циркийн цагирагны мастер байсан, Энэтхэгийн Ахмедабад-д байхад нь энэ зургийг дарж байлаа. Энэтхэгийн Цирк Төслийн маань нэг хэсэг нь. Би Энэтхэгт хайртай, би циркт хайртай, тиймээс бүхий л Энэтхэг даяар 18 циркийн зургийг гэрэл зургийн хальсанд буулгаж гайхалтай туршлага хуримтлуулсан. Харамсалтай нь энэ зургыг авснаас хойш хэдхэн сарын дараа Shyama заан үхсэн юм. Түүнийг хордсон гэж таамаглаж байсан."

www.caak.mn

6. Thomas Mangelsen – Хүрэн баавгай
Хүрэн байвгай, Brooks Falls Katmai Үндэсний хүрээлэн, Аляска, 1988 оны 7 сар.
Thomas Mangelsen: "Би анх Katmai –ийн баавгайны талаар баримтат кино үзэж, Alaska Air сэтгүүлийг уншиж байхдаа энэ зургийг төсөөлж байлаа (яг энэ зурагтай адил). Тэр үед би Sandhill Cranes баримтат кинон дээр Anchorage-д нислэгтэй байсан бөгөөд долоо хоногийн турш зураг авалттай байлаа. Би хүрээлэнгийн удирдлагууд руу Achorage-ийн нисэх буудлаас ярьж лагерийн талаар асуусан юм. Тэдний хэлснээр ойр орчимд нь баавгайн мөр ихээр тааралддаг энэ лагерыг эс тооцвол бусад нь бүгд дүүрсэн гэдгийг хэлсэн. Хэн ч тийшээ явахыг хүсдэггүй гэж байсан. Би тэнд очно гэдгээ тэдэнд хэлсэн. Би тийшээ олон өдөр очиж нар мандахаас эхлээд харанхуй хүртэл өдөржин байдаг байлаа. Тэдгээр өдрүүдийн турш баавгайны нийт 35 ролл дарсан. Миний барьж буй зураг тэдний нэг. 6 долоо хоногийн дараа тэдгээр зургуудаа нээж харсан. Тэнд юу байгааг би мэдэхгүй байсан учраас надад үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан шүү."

www.caak.mn

7. David Doubilet – "Barracuda" загасны тойрог
Шинэ Ирланд, Папуа Шинэ Гвиней.
David Doubilet: "Геометрт ямар ч төгс бөөрөнхий гэж байдаггүйтэй адил далай ямар ч тэгш хэмгүй боловч эдгээр загаснууд хамгаалалтаараа үүнийг хийдэг. Манай гаригийн 70 хувь нь далай тэнгис. Энэ бол хязгааргүй нууцлагдмал үзэсгэлэнт газар. Энэ газарт гэрэл харьцангуй өөр өөр байдаг. Дэлхийн дулаарал/цаг уурын өөрчлөлт бол жинхэнэ усны тухай асуудал юм. Миний амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн шүрэн арлын ирээдүй аюулд ороод байна —энэ зүгээр л агаарын температур өөрчлөгдөж байгаа зүйл биш боловч, далайн химийн найрлагын өөрчлөлт бас бий. Миний авсан энэ зурган дээр хамтрагч Jennifer Hayes болон миний орсон ертөнц харагдаж байна. Энэ зууны төгсгөлд магадгүй дэлхийн бүс нутгууд үгүй болох аюултай."

www.caak.mn

8. May Pang – Жон Леннон
1974 оны зун, Long Island Sound NY.
May Pang: "Түүний хүү Жулианы амралтын цаг. Би энэ зургийг “Family Portrait” гэж дууддаг."

www.caak.mn

9. Meil Leifer – "Ali, Liston-ы эсрэг"
1965 оны 5 сарын 25, Lewiston, Mayne

www.caak.mn

10. Vincent Laforet – Би ба миний хүн төрөлхтөн
Vincent Laforet: "20 жилийн өмнө бусадтай харьцуулахад залуу туршлагагүй надад зарим гайхалтай зүйлсийг гэрчлэх хангалттай аз завшаан тохиосон юм. Маш сайхан олон зүйл байсан ч, аймшигтай бусад зүйл ч байлаа. Том жижиг, бүх үйл явдал түүхэнд чухал ач холбогдолтой байсан. Миний агаараас зураг авахыг судалж байсны сонирхолтой зүйлсийн нэг нь энэхүү 1500 feet өндрөөс дарсан Нью-Йоркын Централ Паркын “Би ба миний хүн төрөлхтөн” хэмээх зураг билээ."

www.caak.mn

11. Bob Gruen – Жон Леннон
Bob Gruen: "Жон Леннон намайг "Walls + Bridges" альбомны ковер зургийг авахуулахаар Нью-Йорк-ын зүүн хэсэгт байдаг пентхаусдаа ирэхийг урьсан юм. Бид түүний коверт хэд хэдэн зураг дарсны дараа сурталчилгааны зориулалттай хэд хэдэн албан бус зураг бас авсан. Би түүнээс энэ Нью-Йоркын подволкыг өмссөөр байх эсэхийг нь асууж байснаа тод санаж байна."

www.caak.mn

12. Elliott Erwitt – 2 нохойтой эзэн
Elliott Erwitt: "Миний барьж байгаа зураг бол 1974 онд Нью-Йоркын Централ Парк дах байрнаасаа дарсан гудамжны зураг. Энэ өдрөөс хойш 38 жил өнгөрч байгаа бөгөөд, харамсалтай нь би тэднийг алдчихсан."

www.caak.mn

13. Lori Grinker – Майк Тайсон
Майк Тайсон – 1980 он, 14 нас.
Lori Grinker: "Би оюутан байхдаа залуу боксчдын төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Домогт Cus D’Amato надад Майк дараагийн хүнд жингийн агуу тулаанч байх болно гэж хэлж байсан, түүний зөв байсан бөгөөд би бараг 10 жил түүний зургийг дарсан."

www.caak.mn

14. Nick Ut – Вьетнам дах Napalm-ын дайралт
1972 оны 6 сарын 8, Trang Bang Тосгон Ким Пук.
Өмнөд Вьетнамд napalm-ын дайралтанд өртсөн тосгоны 9 настай нүцгэн охин.

www.caak.mn

15. Herman Leonard – Jazz Musicians
1948 он, Нью-Йорк, Royal Roost.
Herman Leonard: "Өдрийн сургуулилт надад гайхалтай зураг дарах боломж олгосон шүү. Ямар гайхалтай амжилт гээч!..."

www.caak.mn

16. Carl Fischer – Muhammad Ali
Muhammad Ali, New York, 1967 он.

www.caak.mn

17. Douglas Kirkland – Marilyn Monroe
Douglas Kirkland: "Энэ бол миний Мэрлинтэй хамт угтсан өглөө"

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()