Эхнэрээ биш хүүгээ сонгосон залуу

2015-02-12, 05:30
43,378
Шинэ Зеландын залуу аав нэгэн хүндхэн сонголттой тулгарсан байна. Залуугийн эхнэр түүнд хүүгээ эсвэл намайг сонго гэсэн сонголтыг тавьсан ажээ. Учир нь тэдний хүү Дауны синдромтой төрсөн бөгөөд Армян гэр бүлийн хувьд энэ нь ичгэвтэр байдал хэмээн тодорхойлогддог байна.
Эхнэрээ биш хүүгээ сонгосон залуу


Сэмюэл Форрестын эхнэр Рузана Бадалян нь 1 сарын 21-нд анхны хүүхдээ Армяны нэгэн эмнэлэгт төрүүлсэн байна. Харин хүү төрсний дараахан эцэгт нь хайртай эмэгтэйгээ эсвэл дауны синдромтой хүү хоёрынхоо аль нэгийг сонгох шаардлага гарсан юм.

www.caak.mn

Эмэгтэй хүүгээ харахаас, хүрэхээс ч татгалзсан бөгөөд армян гэр бүлд энэ нь ичгэвтэр хэрэг хэмээн үздэг гэжээ.

www.caak.mn

Эмч нар эцэгт нь хүүгийн өвчний талаар хэлэхэд тэрээр ихээхэн цочирдсон хэдий ч хүүгээсээ татгалзах бодол огтхон ч байгаагүй гэнэ. “Тэд намайг хүүгээ харахыг зөвшөөрсөн бөгөөд би хүүгээ хараад ямар хөөрхөн юм бэ” -гэж бодсон гэжээ. Хүүд Лео хэмээх нэрийг өгсөн бөгөөд хүүгээ тэврээд явж байхад эхнэр нь түүнийг орхи хэмээн хэлжээ.

www.caak.mn

Сэмюэлийн эхнэр долоо хоногийн дараа салах өргөдлөө өгсөн бөгөөд харин залуу аав эргэн Шинэ Зеланд руу буцах мөнгийг цуглуулж эхэлсэн байна.

www.caak.mn

"Bring Leo Home" холбооныхон 100,000 долларыг 24 цагийн дотор цуглуулжээ. Сэмюэль энэ олон сайхан сэтгэлд ихээхэн баярласан байна. Мөнгийг хүүд амьдрах байр, сурах боломжийг хангахад зориулах болно гэжээ. Харин үлдсэн мөнгийг Армений хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулах гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()