Найз нөхдүүд өөрсдийн шувуудтайгаа сургуулилт хийхийн тулд орой бүр
уулздаг байна. Энэ нэгэн уулзалтан дээр "Getty Images"-ийн гэрэл зурагчин
Дэн Китвуд ирж, фото сурвалжлага хийсэн байна.
1. Оройн бэлтгэлийн өмнө сууж буй шонхор шувуу. Шонхор шувуу нь Арабын нэгдсэн Эмират улсын бэлгэ тэмдэг болсон бөгөөд мөнгөн тэмдэгт болон соёмбо дээр нь шонхор шувууны дүрс байдаг.
2. Шонхор шувуун дээр тогтоосон GPS төхөөрөмж. Шонхор нь ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд багтсан байна.
3. Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд шонхор шувуутай байна гэдэг нь нэр төрийн хэрэг болдог байна.
4. Саиф аль-Кэнди бэлтгэлийн үеэр өгөөш ашиглаж байна. Шувууг худалдан авахдаа ямар ч сургуулилтгүй зэрлэг байдлаар авдаг бөгөөд зөвхөн нэг л хүнээр сургуулилт хийлгэдэг ажээ.
5. Өгөөштэй онгоц бэлдэж буй залуу.
6. Шувууны өдөөр хийсэн өгөөш бүхий удирдлагтай онгоцыг ажиглаж буй залуус.
7. Шонхор шувуу өгөөшийг барьж чадлаа.
8. Шувууг бэлдэхийн тулд амттанг ихээр ашигладаг.
9. Харин одоо жинхэнэ тагтааг агнах болно.
10. Ан амжилттай болж шувуу цатгалан байна.
11. Шонхор шувууны толгойд өмсөгдөг арьсан малгай Абу-Дабигийн дэлгүүрт зарагддаг бөгөөд шувууг эргэн тойронд байгаа зүйлдээ бүү сатаараасай хэмээн өмсгөдөг аж.
12. Шонхор шувуудыг уядаг тусгай олс.
13. Шонхор шувууг Абу-Дабигийн дэлгүүрт зардаг бөгөөд цэвэр цусны шувууд дуудлага худалдааны үеэр өндөр үнд хүрэх нь бий.
14. Саудын Арабын залуус сургуулилтын дараа. Шонхор шувуугаар ан хийх нь Араб соёлын хамгийн чухал зүйлсийн нэг байдаг.
15. Энэ шувуу араб баячуудын чимэг болжээ.