Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэгвэл загварын ертөнцийн хувьд 30 нас гэдэг бол
нэлээд өндөр нас юм. Харин сүүлийн үед Эллиотын ажлын санал улам цөөрөх
болсон бөгөөд тэрээр дахин хэзээ ч алдартай болохгүйгээ ойлгожээ. Энэ
бол түүний хувьд нэлээд том асуудал юм.
Магадгүй түүний оронд өөр хэн нэгэн байсан бол аль хэдийн сэтгэл санаагаар унах байсан болов уу. Харин Эллиот дахин моделийн бизнест хөл тавихын тулд гайхалтай шинэ арга сэджээ.
Энэ бол үнэхээр гайхамшигтай. Эллиот эмэгтэй загвар өмсөгч байхаа
больж, эрэгтэй загвар өмсөгч болсон байна. 30 настай эрэгтэй модель
нэлээд эрэлт хэрэгцээтэй байдаг учир түүний хувьд бүх зүйл дахин шинээр
нээгджээ.
“Би бүх зүйлийг дахин шинээр эхлэж байна. Эрэгтэй моделиуд залуухан байх шаардлаггүй байдаг учир, миний урд гэрэл гэгээтэй амьдрал харагдаж байна” -хэмээн тэрээр ярьжээ.
“Өмнө нь би эрэгтэй мэт харагдаж байгаадаа ихээхэн харамсаж байсан. Би яг будалт хийсэн эрэгтэй хүн шиг харагддаг байсан юм. Харин одоо бол би өөрийн алдааг давуу талаа болгон ашиглаж чадсан” -хэмээн Эллиот ярьжээ.
Хэдийгээр Эллиотын нөхөр шаргал үст бүсгүйтэй гэрлэсэн ч, эхнэрийнхээ энэ саналыг хүлээн зөвшөөрсөн байна.
Одоо Эллиот эрэгтэй хүнээс ялгагдахааргүй мэргэжлийн эрэгтэй модель болж чадсан байна.