Орон орны амттай цай

2015-02-13, 04:51
16,896
Цай л бол цай шүү дээ хэмээн хэлэх хүн нэлээд их байгаа болов уу. Гэвч орон орны цай өөр өөр харагддаг болохыг мэдэх үү? Цай бүрт улс орны онцлогийг харуулсан өвөрмөц хэв маяг бас амт байдаг. Ингээд улс орнуудын аяга цай хэрхэн харагддаг талаар сонирхоцгооё.
Орон орны амттай цай


1. Япон
Нунтагласан ногоон цай. Ихэнхидээ баяр ёстлолын үеэр ашигладаг.



2. Энэтхэг
Энэтхэг үндэсний уламжлалт цай баялаг түүхтэй. Уламжлалт масала цайг нь олон жилийн турш Өмнөд Азиас оруулж ирдэг байсан байна.



3. Их Британи
Их Британид хар цайг сүү болон сахартай цуг өгдөг байна.



4. Турк
Туркийн халуун кофе дэлхий даяар алдартай боловч Турктээ цай нь илүү алдартай байдаг байна. Түүнийг байнга уудаг бөгөөд хар цайг нь сүүгүй, элсэн чихэртэй уудаг ажээ.



5. Төвд
Төвдийн уламжлалт сүүтэй цай нь давс болон маслотай байдаг байна. Илүү амттай болгохын тулд хэдэн цагийн турш аагшуулдаг. Харин давс болон маслаа цайгаа өгөхийн өмнөхөн нэмж өгдөг аж.



6. Марокко
Шинэхэн гааны навчтай цай нь Мароккод төдийгүй Хойд Африкийн ихэнхи нутгуудад алдартай байдаг. Гаатай цай хийх маш олон жор бий.



7. Хонконг
Хонконгийн алдарт мөстэй цайг сүүтэй хамт өгдөг байна. Энэ цайг хийхдээ, хүйтэн хар цай, өтгөрүүлсэн сүү болон мөс ашигладаг.



8. Тайвань
Тайваны цайг халуун, хүйтэн ямар ч байдлаар хэрэглэж болох бөгөөд элсэн чихрийн сироптой өгдөг байна.



9. АНУ
Чихэртэй, мөстэй цай нь АНУ-ын иргэдийн амьдралын эрч хүч болдог билээ. Ихэнхидээ элсэн чихэр, нимбэг, болон хөөсрүүлэх зорилгоор чимх хүнсний соданы хамтаар өгдөг байна.



10. Орос
Оросод байхуу цайг ихээр хэрэглэдэг бөгөөд олон жилийн өмнө самоварт аагшуулдаг байжээ.



11. Пакистан
"Масала" цай нь Энэтхэгт төдийгүй Пакистанд бас алдартай юм байна.



12. Тайланд
Өтгөрүүлсэн сүү болон мөстэй хамт өгдөг хүйтэн цай.



13. Хятад
Хятадад цай чанах олон арга бий. Цай болгонд тодорхой жор байдаг учир цайнууд нь өвөрмөц амттай байдаг байна.



14. Египет
Египетийн иргэд элсэн чихэргүй хар цайг уудаг байна. Хуримын ёслолын үеэр Хятад сарнайн цайг өгдөг ажээ.



15. Кени
Кенийн иргэд цайнд маш их дуртай байдаг бөгөөд олон төрлийн цайг тарьж ургуулдаг аж.



16. Аргентин
"Мате" цай нь Өмнөд Америк, Португаль, Ливан болон Сирид алдартай байдаг. Хүйтэн болон халуунаар нь ууж болно.



17. Өмнөд Африк
"Ройбуш" – Зөвхөн Өмнөд Африкийн газар нутаг дээр ургадаг улаан цайгаар хийдэг. Ихэнхидээ сүү, элсэн чихэргүй хэрэглэдэг байна.



18. Катар
Катар сүүтэй хатуу цайнд дуртай байдаг. Хар цайны навчийг аагшуулж дээрээс нь сүү, элсэн чихэр хийдэг байна.



19. Мавритани
Мавританд гаатай цай алдартай бөгөөд тусгай жороор хийдэг байна. Цайг уухдаа гурван үе шаттайгаар уух бөгөөд алхам бүрийнх нь чихэрний хэмжээ ихэсдэг аж. Гашуун цай ууж эхлээд чихэрлэг цайгаар дуусгах нь дээ.



20. Малайз
Малайзчууд сүүтэй цайг их хэмжээгээр уудаг байна. "Teh tarik" цайг хар цай, сүү, элсэн чихрийн хамт хөөсөртөл нь хутгадаг байна. Өдрийн хоолны дараа уухад нэн тохиромжтой.



21. Кувейт
Өдрийн хоолны дараа уух Кувейт цайг хар цай, кардамон болон гүргэмтэй хамт найруулдаг.



22. Монгол
Монголчууд ногоон цайгаар аагшуулж, сүү болон давс хийдэг байна. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()