Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
28 настай загвар зохион бүтээгч Кристен Эллис хэлэхдээ: "Орчин тойронд буй хогнуудаас би маш ихээр залхсан учир ийнхүү хувцас хийх санаа надад төрсөн юм" гэжээ. Үнэн хэрэгтээ хогоор хувцас хийж байгаа нь нэг талаас маркетингийн үйл ажиллагаа бөгөөд өөрийн компанийг сурталчилах зорилготой байгаа ажээ. Хогоор хийсэн ихэнхи даашинз цахим хуудсаар худалдаалагдаад дууссан байна. Ингээд хогоор хийсэн даашинзыг өмссөн үзэсгэлэнт бүсгүйчүүдийг харцгаая.
Ихэнхи даашинзууд 500 долларын үнэтэй.
Гэхдээ зарим нь 1500 долларын үнд хүрэх нь ч бий гэнэ.
Компанийн гол зорилго нь маркетинг юм.
Энэ арга замаар тэд маркетингийн сайн санаа худалдаанд хэрхэн нөлөөлдөг талаар харуулахыг зорьжээ.
500 долларын үнэтэй даашинзууд маш хурдан борлогдож байгаа гэнэ.
Кристен Эллис бүхий л зүйлээр даашинз хийдэг.
Үүнд хөзөр, хогийн уут, сурталчилгааны плакат гэх мэт бүхий л зүйлс багтана.
Хогоор даашинз хийж эхлэхдээ тэрээр амжилтанд хүрнэ гэж төдийлөн бодоогүй байсан болов уу.
Үүнээс гадна, тэрээр дэлхийн нийтийн иргэдийг хогтой тэмцэхэд уриалахыг хүсэж байгаа гэнэ.
Худалдааны сайтуудын дээр даашинзны борлуулалтаас олсон мөнгийг хог цэвэрлэхэд зарцуулна гэсэн зүйлийг огт дурдаагүй байна.
Гэхдээ энэ хувцсыг ямар хүмүүс худалдаж авч байгаа бол гэдэг нь ихээхэн гайхалтай санагдана.
Кристен төрөл бүрийн хэв маягтай даашинзыг бүтээдэг бөгөөд урт, богино янз бүр бий.
Хамгийн хямд үнэтэй хувцас нь 50 долларын хөзрөн зангиа аж.