Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Германы "Nickisch Sano Walder Architekten" архитектурын компани Швейцарийн Граубюнденаас холгүй Concrete Cabin-д үндэсний уламжлалт байшингаа барьсан байна. Гэхдээ тэд мод ашиглахын оронд хүрээ хэлбэрийн бетон ашигласан бөгөөд энэ нь байшинг илүү өвөрмөц болгожээ.
40 метр квадрат энэ байшинг хоёр хэсэг хуваасан бөгөөд дээд хэсэгт нь зочны болон хоолны өрөө байрлаж, доод хэсэгт нь унтлагын өрөө болон угаалгын өрөө байрладаг байна. Байшингийн өргөтгөл хэсэгт агуулах, ариун цэврийн өрөө болон шат байрлах ажээ.
Тасалгаа бүрт том цонх бий. Архитекторуудын үзэж байгаагаар байгалийн үзэмжийг бүрдүүлэхийн тулд өрөөнд хангалттай гэрэл байх хэрэгтэй гэнэ. Харин харанхуй үед агуйд байгаа мэт мэдрэмж төрөх юм байна.