Баячуудад зориулсан Арабын нисэх онгоц

Нисэхийн байгууллагууд зөвхөн онгоцныхоо тоогоор төдийгүй зөөсөн зорчигч, замын урт зэргээрээ хоорондоо өрсөлддөг. Харин Арабын онгоц тэнгэрт хөөрснөөр өрсөлдөх бас нэгэн төрөл нэмэгдсэн бөгөөд энэ нь тансаглал, тав тухын байдал юм.
Баячуудад зориулсан Арабын нисэх онгоц


1. Etihad Airways
Хамгийн анхны дээд зэрэглэлийн онгоцыг Арабын нэгдсэн эмират улсын "Etihad Airways" компани гаргасан байна. Нэгдүгээр зэрэглэлийн үйлчилгээ таарахгүй байгаа иргэдийн хувьд энэ бол бас нэгэн шинэлэг зүйл юм. Шинэ онгоц нь бараг л унтлагын болон зочны өрөөтэй хоёр хүний буудлын өрөө мэт харагдана. Сүүлийнхд нь хоёр хүний ор байрлана.

www.caak.mn

Гэхдээ онгоц хөөрөх, газардах үед заавал сууж байх хэрэгтэй бөгөөд хамгаалалтын бүсийг зүүсэн байх шаардлагатай. Тиймээс нийтийн коридорын хана болон зочны өрөөний хана таазанд тулдаггүй ажээ. Мөн унтлагын өрөөний хана дуу нэвтрүүлдэггүй, дотроосоо түгжигддэг байна.

www.caak.mn

Үүнээс гадна хоёр өрөөтөй люкс өрөө байх бөгөөд үүнд тусдаа ариун цэврийн өрөө, дүүш байдаг. Мөн хувийн үйлчлэгтэй. Учир нь их хэмжээний мөнгө төлсөн үйлчлүүлэгч хүлээх ёсгүй.

www.caak.mn

Энгийн нэгдүгээр зэргийн үйлчилгээг сонгосон иргэд тус бүртээ өрөөтэй. Өрөө рүү орох төв зам нь галт тэрэгний коридортой илүү төстэй байдаг байна.

www.caak.mn

Өрөөний онцлог нь түшлэгтэй сандалны эсрэг талд буй хананд тусгай буйдан эвхээстэй байх бөгөөд үүнийгээ дэлгэхэд бараг л хоёр хүний ор бэлэн болно.

www.caak.mn

Хэрвээ нойр тань хүрэхгүй бол Бааранд сууж болно.

www.caak.mn

Ариун цэврийн өрөө нь хүн тус бүрт биш ч гэсэн мөн шүршүүртэй. Онгоцон дотор төдийлөн их хэмжээний ус байхгүй учир 4 минутын хугацаатай байдаг байна.

www.caak.mn

2. Emirates
“Etihad” компаний гол өрсөлдөгч нь Дубайн “Emirates” компани юм. Тус компаний онгоц нислэгийн байгууллагын нүүр царай болсон байдаг.

www.caak.mn

“Emirates” нь үйлчилгээ тал дээрээ ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд ганцхан танд зориулсан мини-баар байдаг байна.

www.caak.mn

Гэхдээ л ойрын хугацаанд Дубайн компани илүү шинэлэг зүйлийг хийх болов уу. Зорчигчдын тоогоороо Emirates-ийн онгоц Арабын бүх нислэгийн компаниудын нэгт багтдаг.

www.caak.mn

3. Singapore Airlines
Зүүн Өмнөд Азид нислэгийн үйлчилгээгээрээ Сингапурын нислэгийн компани өрсөлддөг. Сингапурын онгоцонд хүн бүрт зориулсан 23 дюймын дэлгэц бий.

www.caak.mn

Сандал нь 90х210 см-ийн ор болдог байна.

www.caak.mn

Нислэгийн үеийн хоол нь өрсөлдөх бас нэг хэсэг болж өгдөг. Тус компаний хоолыг ихэнхидээ ерөнхий тогооч нар хийдэг бөгөөд нислэгийн урд өмнө өөрийн хүссэн хоолны захиалгыг өгч болно.

www.caak.mn

4. Qatar Airways
Арабын Нэгдсэн Эмират Улсын нислэгийг бодвол Катарын нисэхийн байгууллага онгоцны дотор засал чимэглэл болон технологид илүү их анхаарал хандуулсан байдаг.

www.caak.mn

Катарын нислэгийн давуу тал нь тэд холын зайны нислэгийн Airbus A350 хэмээх онгоцтой юм байна.

www.caak.mn

Энэ чиглэл нь бизнес болон энгийн гэсэн хоёр төрөлтэй гэнэ.

www.caak.mn

5. Virgin Atlantic
Британийн "Virgin Atlantic"-ийн сандал нь өвөрмөцөөр буюу диагональ байрлалтай бөгөөд өрөөнд нь ягаан өнгийн гэрэл туссан байдаг.

www.caak.mn

Хамгийн анх Boeing 747 онгоцонд Баар бий болсон байна.

www.caak.mn

Суудал нь 208 см-ийн урттай ор болдог бөгөөд хөл хэсгээрээ нарийсдаг аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()