Орчин үеийн хамгийн шилдэг хүлгүүд

Орчин үед олон төрлийн өвөрмөц загвар, хэв маяг, хурд, хүч чадал бүхий хүлгүүд бий болсон бөгөөд нэг нь нэгнээсээ байнга ямар нэг давуу тал, сул талтай байх нь мэдээж юм. Тиймээс иргэдийн хувьд энэ олон хүлгээс өөрт тохирохыг нь сонгон худалдан авах томоохон асуудалд тулгарч байгаа. Ингээд орчин үеийн хамгийн шилдэг хүлгүүдээс сонирхоцгооё.
Орчин үеийн хамгийн шилдэг хүлгүүд


11. Aston Martin DB9 Carbon White
Энэ загвар нь мөн хар өнгөтэй байдаг ч цагаан өнгө нь илүү тансаг харагдуулдаг байна. Aston Martin DB9 Carbon White-ийн цонхны хүрээ нь хар өнгөтэй бөгөөд энэ нь цагаан кузовтай төгс зохицож байгаа аж. Машины салоныг карбон мяндсаар хийсэн байна. Энэ моделийг үйлдвэрлээд 10 жил болж байгаа бөгөөд бага зэргийн өөрчлөлтүүд нэмэгдсээр л байгаа аж. 2015 онд Aston Martin DB9 Carbon-ы ээлжит шинэчлэгдсэн хувилбар гарах юм байна.

www.caak.mn

10. Audi S1 Quattro
A1 хэтчбекийн суурин дээр хийсэн спорт хүлэг. Хэдийгээр Audi S1 Quattro нь 4 хаалгатай хэтчбек загварын машин ч загварлаг спойлер болон далавчны ачаар ихээхэн өвөрмөц харагдаж олны анхаарлыг татдаг байна. Хэрвээ та шар өнгийн машин сонирхож байгаа бол Audi S1 Quattro танд тохирох бөгөөд тэрээр 6 секундын дотор 100 км\цаг хүртэл хурдалдаг аж.

www.caak.mn

9. BMW 4 Series Gran Coupe
Энэ хүлэг нь 4 цилиндрийн 240 морины хүчин чадалтай турбо хөдөлгүүр эсвэл 6 цилиндрийн 300 морины хүчин чадалтай гэсэн хоёр хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэгдсэн байна. Бусад BMW-ийн загваруудтай ижил боловч салон нь хамгийн шилдэг нь аж.

www.caak.mn

8. Tesla Model S
Хэрвээ та бодит бус мэт хүлэгтэй болохыг хүсэж байвал Tesla Model S-д анхаарлаа хандуулаарай. Энэ нь загварлаг төдийгүй хэмнэлттэй, байгаль орчинд хоргүй хүлэг юм. Загварлаг хэв маяг, гайхалтай үзүүлэлтүүдийн аччар энэ хүлгийн талаар сэтгэгдлүүд хүртэл гайхалтай байдаг. Хүлэгт 5 зорчигч багтах юм байна. Харин чанарын талаар мэдээлэл байхгүй байгаа гэнэ.

www.caak.mn

7. Lexus LS
Lexus хүлгийг унадаг хүмүүс өөрийн машиндаа хайртай гэдгээ ярих нь юу л бол. Lexus LS нь энэ төрөлдөө хамгийн тансаг хүлгүүдийн нэг юм. Хэдийгээр хамгийн шилдэг хүлгүүдийн дотор хурдаараа дутмагхан ч түүний нэмэлт тоноглолууд хамгийн шилдэг хүлгийн тоонд багтахад нөлөөлж байна. Хянах самбар болон тоноглолууд танд тав тухыг бэлэглээд зогсохгүй зорчигчдыг ч сэтгэл хангалуун үлдээх болно.

www.caak.mn

6. Mercedes-Benz S-Class
Ихэнхидээ энэ төрлийн хүлгийг нэлээд тансаг хүмүүс худалдан авдаг бөгөөд олны анхаарлыг татахыг ихээхэн хүсдэг байна. Бусад Mercedes-Benz-тэй адил хэд хэдэн хөдөлгүүр, салонтай үйлдвэрлэгдсэн аж. Салон нь маш тохилог учир таны тав тухын байдлыг дээд зэргээр хангах болно.

www.caak.mn

5. Bentley Flying Spur V8
V8 загвар нь V12 загвараасаа бага зэрэг хямд үнэтэй юм байна. Гэхдээ V12 нь цагт 200 миль хурдтай бол V8 нь цагт 183 миль хурдалдаг аж. Энэ загвар нь 2 давхар Audi V8,-ийн турбо хөдөлгүүртэй бөгөөл 420-560 морины хүчин чадалтай.

www.caak.mn

4. Infiniti Q50 Eau Rouge
Infiniti Q50 Eau Rouge хүлэг нь бусад суудлын тэргүүдийн хувьд гайхалтай өрсөлдөгч байж чаддаг бөгөөд 6 цилиндрийн 3,8 литрийн Nissan GT-R turbo хөдөлгүүртэй юм байна. Тэрээр 3 секундэд 100 км\цаг хүртэл хурдалдаг аж.

www.caak.mn

3. Bentley Continental GT Speed
6 литрийн 12 цилиндрийн хөдөлгүүртэй Bentley Continental GT Speed нь цагт 206 миль хурдлах чадвартай байдаг. Энэ машиныг жолоодох гэдэг хамгийн сайхан мэдрэмж бөгөөд хурднаас үл хамааран гайхалтай удирдлагатай юм.

www.caak.mn

2. Porsche Panamera
Загварлаг хэв маяг, гайхалтай хүч нь энэ машиныг хамгийн шилдгүүдийн хоёрт багтахад нөлөөлж байна. Porsche Panamera нь 5 хаалгатай суудлын тэрэг аж. Энэ хүлэг 2010 оноос хойш зарагдаж байгаа бөгөөд хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн байан. Одоогийн байдлаар Porsche Panamera-ийн 9 төрөл байдаг бөгөөд 5 төрлийн хөдөлгүүртэй байдаг аж.

www.caak.mn

1. Jaguar XJ
Жил бүр Jaguar-ынхан XJ люкстөрлийн загвараа шинэчилж байдаг. XJ төрөл нь Британийн иргэдийн дунд нэлээд алдартай бөгөөд тэд хүлгийн хүчийг маш ихээр үнэлсэн байна. 2011 оноос эхлэн энэ машинд хэд хэдэн төрлийн өөрчлөлт хийсэн бөгөөд энгийн классик загвараас ялгаж, илүү этгээд байдлыг оруулж өгчээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()