Бүсгүйн нурууны өвчин нь амжилтанд хүрэх түлхүүр болжээ

2015-02-04, 02:07
16,244
Хуулийн сургуулийн оюутан бүсгүй болох Элиза Лэндгрин (Eliza Landgren) интернэтийн тусламжтайгаар йогт суралцсан байна. Харин одоо тэрээр Инстаграмм хуудаснаа 120,000 дагагчидтай бөгөөд 90 гаруй орныг хамарсан хувийн бизнестэй болжээ.
Бүсгүйн нурууны өвчин нь амжилтанд хүрэх түлхүүр болжээ


23 настай Элиза нурууны архаг үрэвсэлтэй учир 2 жилийн өмнөөс гэртээ йогоор хичээллэх болжээ. Тэрээр хэлэхдээ: “Би өмнө нь хэзээ ч уян хатан байгаагүй бөгөөд байнгын бэлтгэл сургуулилтын ачаар ийнхүү уян болж чадсан" -гэжээ.

Одоо тэрээр толгой дээрээ тогтож, биеэрээ ямар ч хөдөлгөөнийг хийж чаддаг болсон байна. "Хэрвээ би хэдэн жилийн өмнө өөрийнхөө энэ зургийг харсан бол өөрийгөө танихгүй байх байсан. Би өдөр бүр йогоор хичээллэхийг хүсэж байсан ч энэ нь нэлээд өндөр үнэтэй байсан учир, гэрээрээ бие даан суралцах болсон юм. Үүний ачаар миний нурууны өвчин намдаж, йогийн хэд хэдэн байрлалыг авч сурсан нь надад эрч хүчийг өгч йогоор гүнзгийрүүлэн хичээллэх сонирхолыг маань өдөөсөн" -хэмээн Элиза ярьжээ.



Тэрээр өөрийн зургуудыг “Инстаграмм” хуудаснаа нийтлэх болсон бөгөөд энэ нь түүнийг 120,000 орчим дагалдагчидтай болоход нөлөөлсөн байна. Үүнээс гадна тэрээр "Elle Fit Active" хэмээх цахим хичээлийг зааж эхэлжээ. Учир нь хүмүүс түүнээс хэрхэн ийм эрүүл биетэй болсон талаар маш их асуух болсон байна.



Бүсгүй өөрийн хүч чармайлтаар ийнхүү уян хатан болжээ.



Нуруу нь өвднөөс болж, анх йогоор хичээллэх болсон байна.











Түүний инстаграм хаяг: http://instagram.com/elle_fit



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()