Тэмцээний эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг залуу лигеонеруудын багийн эсрэг тоглож 101:94 харьцаатай хожигдсон бол хоёрдахь өдөр холимог бүх оддын тоглолт болж 118:106
харьцаатайгаар Зүүн бүсийн баг сагсан бөмбөгийн спортын гайхалтай
тоглолтуудын нэгийг үзүүлэнялалтыг авч, тэмцээний сүүлийн өдөр Монгол
Улсын Шигшээ баг Лигеонер тамирчдын шигшээ багтай тоглон 102:98 харьцаатайгаар бахархам ялалт байгууллаа.
Бүх Оддын болон Монгол - Америкийн шигшээ багуудын халз тоглолтуудболсноос гадна гайхамшигт слэм данкын, ур чадварын, багийн, 3 онооны шидэлтийн тэмцээнүүд тус тус зохион байгуулагдсан юм.
Мэдээж үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээсэн хэсэг бол слэм данк буюу цагираган дээрээс довтлох тэмцээн байсан бөгөөд энэ жилийн шилдгээр Гэгээн Хангай Лидер багийн Jonathan Blake, Мадимос Шонхорууд багийн тоглогч Quincy Afamefuna Okolie нар шалгарч сагсан бөмбөгт хайртай үзэгчдийн нүд, сэтгэлийг баясгаж чадсан сонирхолтой тэмцээн боллоо.
Мөн Ice Top, Fire, A-Sound хамтлагууд хүрэлцэн иржая дууны мэндчилгээ дэвшүүлэн энэ удаагийн Бүх Оддын тоглолтыг улам сонирхолтой болгож, сагсан бөмбөгийн хорхойтнуудаа баярлууллаа.
Бүх Оддын Тоглолтын бас нэгэн гайхалтай сюрприз ньСпрайт брэндийн 3-н азтай үзэгч тодорч NBA-н шилдэг тоглогч асан Smush Parker болон MNBA-н шилдэг тоглогч Билгүүн нарын гарын үсэгтэй өмсгөл, Спрайт брэндийн гарын бэлэг, М-Си-Эс Кока-Кола компаниас 100,000 төгрөгөнд бүтээгдэхүүн авах эрхийн эздүүд болсон явдал байлаа.
Удахгүй болох Спрайт Супер Лигийн Бүх Оддын тоглолтон дээр уулзацгаая!!! cагсан бөмбөг сонирхогч залуусаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.