Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Амьтад болох гэж буй байгалийн гамшгийг төдийгүй өөрт болон тэдний нөхөр болох хүнд заналхийлж буй аюул, гай зовлонг сайн мэдэрдэг болохыг баталсан бас нэгэн нотолгоо байдаг байна. Аймшигт өвчин хорт хавдарыг илрүүлж чаддаг тусгайлан бэлтгэгдсэн нохой байдаг ажээ.
Энэ нохойг бүр багаас нь сургасан бөгөөд "Дейзи" нэртэй лабрадор нохой нь хорт хавдарыг эхний шатанд нь алдаа мадаггүй тодорхойлж сурчээ. Английн буяны эмнэлэгийн байгууллага нохойг хорт хавдар болон бусад хэд хэдэн аюулт өвчнийг оношилж сургасан байна. Энэ нь «дөрвөн хөлт эмчийн» үнэрлэх мэдрэмжтэй холбоотой юм. Дейзи өвчтөний арьснаас гарах үнэр болон шээсний үнэрээр өвчнийг мэдэрдэг байна.
Арван жилийн турш Дейзи нохой хорт хавдарыг эрт үед нь оношлоход тусалж байгаа ажээ. Тэрээр 550 хүний хорт хавдарыг илрүүлсэн төдийгүй олон зуун хүний амийг аварч чаджээ.
Саяхан хорт хавдартай тэмцэх, оношлох үйл хэрэгт гаргасан амжилтыг нь үнэлэн Дейзийг Цэнхэр загалмайн медалиар шагнасан байна.
Саяхан хорт хавдартай тэмцэх, оношлох үйл хэрэгт гаргасан амжилтыг нь үнэлэн Дейзийг Цэнхэр загалмайн медалиар шагнасан байна.
Түүнчлэн хүмүүст олонтоо тусалсны зэрэгцээ эзэгтэйгээ аварсан байна. Дейзигийн эзэн анагаах ухааны доктор Клэр Гест бөгөөд Дейзигийн хорт хавдрыг нь илрүүлсэн олон хүмүүсийн нэг юм. Нохой эзнээ хөхний хорт хавдартай болохыг цаг тухайд нь илрүүлж чадсан байна.
Түүний болон бусад олон зуун хүний амьдралыг аварсанд "Medical Detection Dogs" –н захирал Клэр нохойндоо маш их талархаж явдаг байна.