Гоо сайхны аймшигтай золиос

2015-01-29, 03:48
44,965
Эмэгтэйчүүд гэдэг заримдаа бусдад үзэсгэлэнтэй, төгс төгөлдөр харагдахын тулд дэндүү ихийг золиослох юм. Өөрийн амь нас, эрүүл мэндийг үл хайхран эртний бүсгүйчүүд нэлээд хатуу аргуудыг хэрэглэн төгс төгөлдөр болохыг хүсдэг байжээ. Ингээд эртний эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй байхын тулд хэрхэн биеэ золиослодог байсан талаар сонирхоцгооё.
Гоо сайхны аймшигтай золиос


1. Хүхэр

19-р зууны үед хүхэр идэх явдал нэлээд газар аваад байжээ. Хүхэр идсэнээр гяалзсан нүдтэй, биеийн галбир сайтай болно хэмээн үздэг байсан байна. Хүхэр идэхэд тодорхой зааврын дагуу идэх ёстой бөгөөд анх идэхэд нэгхэн үр иддэг байжээ. Хэрвээ та нэгийг л идээд эхэлчихсэн бол насан туршдаа идэх бөгөөд эс тэгвээс үхэх аюултай. Үүнээс гадна их хэмжээний хүхэр хэрэглэснээр даарах, халуурах магадлалтай байдаг бөгөөд зарим нь үхэх аюулд ч хүргэнэ.

www.caak.mn

2. Туузан хорхой
Энэ тохиолдолд бүсгүйчүүд нарийхан сайхан галбиртай болохын тулд туузан хорхойг залгидаг байсан байна. Хорхойнууд гэдсэн дотор үржиж, хүний биед шаардлагатай бүхий л шим тэжээлийг нь иддэг байжээ. Эзэн нь турж, харин хорхойнууд таргалсаар байдаг байна. Зарим хорхойнууд 30 метрийн урттай болтлоо өсдөг байжээ. Таны биенээс маш урт туузан хорхойг гаргаж байна гээд төсөөлөөд үзээрэй.

www.caak.mn

3. Уясан тавхай
Олон түүхчид үзэхдээ Үнсгэлжингийн дүр Хятадаас гаралтай байх магадлалтай гэнэ. 10-р зууны сүүл үеэс энэ уламжлал бий болжээ. Бяцхан охины тавхайг маш сайн уях хэрэгтэй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа түүний хөлийн хэлбэр бадамлянхуа цэцэг мэт болох ёстой байжээ. Хөлөө хэнд ч харуулж болохгүй байсан учир нөхөр нь хөлний хэлбэрийн талаар мэддэггүй байсан байна. Эцэст нь охид бүсгүйчүүд өөртөө итгэлгүй, доголон болж байжээ.

www.caak.mn

4. Радио идэвхит маск
1930-аад оны үеийн хамгийн их хэрэглэгддэг байсан маск нь торийн хлорид, радигийн бромид агуулсан Flo-radiaс маск байсан байна. Маскны сурталчилгаанд: Цусны эргэлтийг сайжруулах, арьсны өнгө сэргээх, илүүдэл өөх аргилгах, нүх агшаах, хар батга, батга арилгах, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх гэх мэт бүхий л төрлийн үйлчилгээтэй хэмээн магтсан байдаг. Анхандаа эмэгтэйчүүдийн сэтгэлд ихээхэн нийцэж байсан ч хэсэг хугацааны дараа гавлын яс нь суларч унаж эхэлжээ.

www.caak.mn

5. Гувай хатан
Гувай хатан цэцгийн шүүсийг нүдэндээ дусааж байсан бөгөөд энэ нь нүдийг гялалзсан сайхан харагдуулдаг байсан байна. Харин хэсэг хугацааны дараа сохрох аюулд хүргэдэг байжээ.

www.caak.mn

6. Хар тугалган энгэсэг
1700 оны нүүрний өнгийг гоо сайхны хэмжүүр болгон ашигладаг байсан байна. Тухайн үед хүмүүсийн нүүрэн дээр их хэмжээний батга, харшил гардаг байсан бөгөөд эдгэсэн ч сорви, толбо үлддэг байжээ. Тиймээс энэ шарх, сорвийг далдлах хамгийн шилдэг арга нь хар тугалган энгэсэг байсан аж. Хар тугалган энгэсэг нь нүүрэнд сайн шингэж, түүнийг торгомсог болгож байжээ. Харин дараа нь тархины хавдар, тахир дутуу болох гэх мэт олон сөрөг үр дагаварыг дагуулж байсан байна. Бүсгүйчүүд нөгөө ертөнцөд сайхан очино гэдгээрээ л өөрсдийгөө тайвшруулж байжээ.

www.caak.mn

7. Даруулга
19-р зууны үед эрчүүд халимыг маш ихээр агнадаг байсан бөгөөд бүсгүйчүүд халимны арьсаар гэдэсний даруулга хийж өмсдөг байжээ. Энэ нь нарийхан сайхан бэлхүүстэй болоход нь тусалдаг байна. Гэхдээ үүний уршгаар дотор эрхтэнгүүд нь бяцардаг байсан нь мэдээж юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()