Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Динка омгийн бүдүүн хүмүүсийн тэмцээн, Судан
Динка омгийн эрчүүд борооны улиралын хэдэн сарын дараа сүүний дэглэм барьдаг байна. Үүний гол зорилго нь хамгийн тарган хүн болох явдал байжээ. Аварга том гэдэс нь хөрөнгөтэй, мал аж ахуйтай хүнийг илэрхийлдэг байсан байна. Тэмцээнд оролцогчдын зарим нь нас бардаг байсан бөгөөд харин амьд гарч чадсан нь амархан эхнэртэй болдог ажээ.
2. Tough Mudder, АНУ, Европ
Энэ тэмцээнд оролцогчид мөсөн гол, цахилгаан утастай зам, шавартай зам, нулимс гаргадаг хий цацсан зам гэх мэт олон бартаатай 16 км замыг туулдаг юм. Энэ хачирхалтай тэмцээнд оролцохын тулд жил бүр 10 мянга орчим хүмүүс оролцдог бөгөөд нэг оролцогч гэхэд л 100 доллар төлж оролцдог байна.
3. Биен дээрээ зөгий суулгах тэмцээн, Хятад
Жил бүр Хятадын зөгийн үржүүлэгчид хамгийн их зөгийг биен дээрээ суулгах хачирхалтай гэмээр тэмцээн зохион байгуулдаг юм. Гиннесийн амжилтын эзэн 39 кг зөгийг өөрийн биен дээрээ суулгаж байсан бөгөөд энэ нь ойролцоогоор 350,000 ширхэг зөгий юм. Энэ тэмцээний онцлог нь оролцогчид хувцасгүй, ямар нэгэн хамгаалалтын хэрэгслийг ашигладаггүй ажээ.
4. Аюултай нөхцөлд юм индүүдэх, Англи
Аюултай нөхцөлд юм индүүдэх тэмцээн нь олон орны иргэдийн анхаарлыг ихээр татдаг байна. Учир нь: Энэ тэмцээнд хүмүүс машин дээр тогтоосон хувцас, эсвэл голын дээр дүүжилсэн хувцсыг индүүдэх ёстой аж.
5. Гар утас шидэх тэмцээн, Финлянд
Гар утсаа хэн хамгийн хол зайд шидэх бэ? Энэ нь үнэхээр сонирхолтой тэмцээн бөгөөд тэмцээнийг шүүгчид биш үзэгчид дүгнэдэгээрээ ихээхэн онцлогтой юм.
6. Сауны аварга шалгаруулах, Финлянд
Тэмцээний оролцогчид +110 градус-ын халуунд бусдаасаа хэн удаан тэсвэр тэвчээртэй суусан нь ялах ёстой юм. Харин 2010 оноос хойш энэ тэмцээнийг зохион байгуулахаа больсон байна. Учир нь тэмцээний сүүлийн хоёр оролцогчийн нэг нь амь насаа алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдэж байжээ.
7. Эхнэрээ үүрэх тэмцээн, АНУ
Эхнэрийнхээ биеийн жинтэй тэмцэх хэмжээний шар айргийг авахын тулд эрчүүд ихээхэн бартаат замыг туулах хэрэгтэй байдаг юм. Эхнэрээ зөөх энэ уламжлал нь дундад зууны үед Финляндад үүссэн бөгөөд тухайн үед эмэгтэйчүүдийг хулгайлдаг байжээ.
8. Матартай тулалдах, АНУ
Матартай тулалдах тэмцээн нь амьд матрыг тээвэрлэх ажиллагаанаас эхлэн зохиогдох болсон байна. Харин одоо энэ нь сонирхолтой тэмцээн болсон бөгөөд оролцогчид 250 долларын төлбөрийг төлж оролцдог аж. "Freestyle Alligator Wrestling Competition" (FAWC) хэмээх тэмцээнд амьтдад ямар нэгэн хохирол учруулахгүй гэсэн дүрэмтэй байдаг байна.
9. Мод хагалагчдад зориулсан Олимп, (Redneck Games), АНУ
Жоржия мужид болох энэхүү тэмцээнд оролцогчид төлбөр төлж, тамхины иш, самрын яс зэрэг хог хаягдалтай сав руу биеэрээ ордог байна. Харин энэ тэмцээнээс олсон орлого нь хандивын үйл ажиллагаанд зарцуулагддаг аж.
10. “Vertical Blue” шумбалтын тэмцээн, Багамын арал
Энэ тэмцээн нь хүчилтөрөгчийн баллон ашиглахгүйгээр шумбах чөлөөт шумбалтын тэмцээн юм. Тамирчид амьсгаагаа түгжин 100 метрийн гүн ус руу шумбадаг аж. Энэхүү тэмцээнд оролцохын тулд 645 долларын төлбөр төлдөг байна.
11. Хиймэл хүүхэлдэйтэй сэлэх “Vertical Blue”, Орос
Жил бүрийн найман сард эрчүүд, эмэгтэйчүүд хиймэл хүүхэлдэйтэй Вуоксын голд сэлдэг байна. Тэмцээний гол зорилго нь хамгийн хол зайнд хүүхэлдэйгээ түүнийг алдалгүйгээр сэлэх явдал юм.
12. Үхлийн уралдаан “Death Race”, АНУ
Энэ тэмцээни 70 цагийн турш үргэлжлэх бөгөөд тэмцээнд оролцохын тулд 350 долларыг төлж оролцдог юм. Замын бартаанууд байнга өөрчлөгддөг бөгөөд шавраар мөлхөх, үзүүртэй төмөр, шилэн дээгүүр явах, хүнд ачааг намгаар зөөх гэх мэт олон эрсдэлтэй алхам хийдэг байна. Иймээс оролцогчдын 90% нь тэмцээнийг дундаас нь орхиж гардаг байна.
13. Халгай идэх уралдаан, Англи
Дорсет улсад жил бүр иргэд нь халгай идэж уралддаг байна. 2014 онд нэгэн оролцогч 24 метрийн урттай халгайг идэж ялагч болж байжээ. Тэмцээний ялагчид 100 фунт стерлингийн шагналыг хүртдэг байна.
14. Нуурын уралдагчид “Volvo Ocean Race”, Англи
39 долоо хоногийн турш зохион байгуулагддаг энэхүү тэмцээнийг хамгийн тэвчээр шаардсан, аюултай, дэлхийн хамгийн үнэтэй тэмцээн хэмээн үздэг байна.
15. Чийгний улаан цуглуулах, Англи
Чийгний улаан нь Их Британид тохиолдож байгаа томоохон асуудлуудын нэг бололтой. Ямар нэгэн аргаар чийгний улааныг газар дээр гаргаж ирэх бөгөөд түүнийгээ цуглуулах явдал юм. Хамгийн их нь 30 минутанд 567 чийгний улааныг гаргаж ирж байсан байна.
16. Шатар, боксын аварга, Орос, Европ
Энэ тэмцээнд ялагч болохын тулд 6 үе шатар тоглож, 5 үе бокс тоглодог аж. Энэ тэмцээн нь Орос олон Европт нэлээд алдартай байдаг байна.
17. Хурдны нислэг, Финлянд
“Дэлхийн хамгийн хурдан хүн” хэмээх нэрний эзэн болохын тулд олон хүмүүс оролцдог байна. Тэд 800 метрийн өндөр уулнаас чөлөөт нислэгийг хийдэг аж. Ойролцоогоор 50 доллар төлж тэмцээнд оролцох эрхтэй болдог аж.
18. Үхрийн төмсөг идэх тэмцээн, АНУ, Монтана
Клинтон хотод жил бүр энэ тэмцээн зохион байгуулагддаг байна. Зассан бухын төмсгийг идэх бөгөөд 10 минутын дотор хэн хамгийн их идсэн нь ялагч болдог аж.