Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэрээр аялалаа 27 настай ээж Шэннон болон 29 настай эцэг Блейкийнхаа хамт хийдэг байна. Аялалынхаа тал замыг тэрээр эцэг, эхийнхээ үүргэвчин дотор байсан бөгөөд хамгийн анхны аялалаа төрөөд 5-хан хоногтой байхдаа хийсэн байна. Хүү Калифорнийн Маммот Лейкст төржээ. Нийтдээ тэрээр Америкийн 40 гаруй мужуудаар аялжээ.
Хүүг төрсөн цагаас нь эхлэн ээж нь Инстаграмм хуудас хөтөлж эхэлсэн бөгөөд өдөр ирэх тусам дагалдагчдынх нь тоо нэмэгдсээр л байгаа гэнэ. “Ээж, аав болсны дараа бидний амьдрал өөрчлөгдөхгүй байх нь чухал байсан” -хэмээн ээж Шэннон ярьжээ. Хүү маань ямар ч уулан дээр гарахад бэлэн байгаа бөгөөд бидний хийж буй үйлдлийг байнга дуурайдаг.
"Хүүхэд гэр бүлийн амьдралыг өөрчилдөг гэж нэлээн хэд хэдэн удаа сонсож байсан. Боди бидний хийж буй зүйлд маш их дуртай бөгөөд байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг" -гэж Бодигийн ээж Шэннон хэлсэн байна.

Боди тун удахгүй дүүтэй болох гэж байгаа ч ээж нь бие давхар ууланд авирсаар л байгаа гэнэ. “Би гэр бүлээрээ маш их бахархдаг бөгөөд би маш хүчтэй эмэгтэй” -хэмээн Шэннон өөрийгөө дүгнэдэг байна.