Хэл сурахын тулд аргаа олох хэрэгтэй

2015-01-13, 21:20
11,128
Сэтгэц, хэл шинжлэлийн эрдэмтдийн тогтоосноор долоо хоногт 10-12, өөрөөр хэлбэл өдөр бүр 1,5 цагийг хэл судлахад системтэй зарцуулж чадвал тодорхой амжилтад хүрч болдгийг тогтоожээ. Аль нэг гадаад хэлийг сурахаар шийдэхээсээ өмнө ийм хэмжээний цаг гаргаж чадах эсэхээ цэгнэж үзээрэй.
Хэл сурахын тулд аргаа олох хэрэгтэй


Нэг эхлээд л, хэсэг хаяад л өөрийгөө залхаан цээрлүүлэх нь цаашид сурах хүслийг бууруулдаг. Аливаа гадаад хэлний мэргэжлийн анги, эсвэл эрчимжүүлсэн сургалтын долоо хоногийн цаг нь 20-25 байдаг. Ер нь тухайн хэлний аль нэг түвшингээс нэг шат ахихад /тухайлбал from pre-intermediate to intermediate/ ойролцоогоор 120 багц цагийн сургалт хангалттай байдаг нь туршлагаар нотлогдсон. Ажлынхаа хажуугаар ийм цаг хаанаас гаргах билээ гэж бодож байна уу. Тэгвэл өдрийн 24 цагийн наймд нь ажиллаж, наймд нь унтаж амарч, үлдэх наймыг нь чөлөөт цаг буюу өөртөө зарцуулцгаая.

JET SCHOOL OF ENGLISH сургалтын төв 20 жилийн хугацаанд нийт 60,000 залууст хэл сурахад нь тусалжээ. Тэгвэл энэ амжилт юунаас үндэстэй вэ?

ШИНЖЛЭХ УХААНЧ
“Хэлийг ганцхан сар сургана”, “Өглөө оройгүй сайтар хичээвэл сурна” гэдэг зүйлийг амлаж хэрэглэгчидээ хуурдаггүй. Учир нь хүн гэдэг програмчилагдсан компьютер биш шүү дээ. Насанд хүрсэн хүн 1 цаг 30 минутаас илүү хугацаанд аливаа зүйлийг хүлээж авах нь буурч эхэлдэг. Элдэв вакумжуулсан сургалт монголд л байдгаас биш гадны оронд байддаггүй шүү дээ. Харин тус сургалтын багш ажиллагчид сэтгэл зүй, биологи, хэлний шинжлэх ухаан зэрэг бие даасан ухагдахууныг бүрэн ойлгосоны үндсэн дээр сургалт явуулдаг. Хичээлийн хөтөлбөр яагаад хэл сурахад чухал байдаг вэ? Орчин үед интернэт гар утасны хэрэглээ ихэссэнээс болоод интернэтээр хэл сурах хандлага түгээмэл байгаа ч өөрт тохирсон түвшиний, системтэй мэдлэг олж авахгүй янз бүрийн мэдээллээр “бөмбөгдөж”, эцэст нь сурсан ч зүйлгүй, цагаа гарзадсан байдаг шүү дээ.

ХҮССЭН БҮХЭН ЭНД БАЙДАГ
Англи хэл сурах зорилго тавьсан хэн бүхэнд JET сургуулийн үүд хаалга нээлттэй байдаг. Учир нь англи хэлний бүхий л түвшинд сургалт орно. Ерөнхий англи хэлний мэдлэгээ сайжруулах дүрэм болон ярианы ангиудаас гадна, 8-14 насны хүүхэд багачууд, англи хэлний багш бэлтгэх сургалт, IELTS, TOEFL, элсэлтийн ерөнхий шалгалтуудад бэлтгэх ангиуд байдаг.


Харин бид суралцах орчныг хамгийн тухтай байдлаар бүрдүүлж чадсан.
-    Ухаалаг самбар
-    Дуу, дүрсний Presentation
-    Сүүлийн үеийн 3000 гаруй Ном, CD видеог хүссэн үедээ
-    Интернэтэд суурилсан түвшин тогтоох шалгалт ба сүүлийн үеийн 30 гаруй англи хэлний интерактив программ.
-    Англи хэл дээр суурилсан сонирхлын бүлэг: яриа, жүжиг, Дэйл Карнеги гэх мэт


ХОЛИСТИК ХАНДЛАГА
Холистик гэж юу вэ? Энэ нь бүхэллэг гэсэн утгатай бөгөөд энэхүү арга барил монголчуудад хамгийн их тохирдог. Монголчуудын үндсэн хоол нь бүхэл хонины мах, унших дуртай сонин сэтгүүл нь бүгдийг хамарсан мэдээллийн агуулгатай. Гадныхан нэг зүйл дээр төвлөрч сурч, ажиллаж, амьдардаг бол монголчууд цогц зүйлийг эрхэмлэдэг. Магадгүй энэ нь нүүдлийн соёл иргэншилтэй, нүүдэллэн амьдарч өөрсдөө бүгдийг хийж, бүтээж иржээ. Тэд бүхнийг сурч, бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг. Харин ЖЭТ сургалтын төвийн хувьд сургалтын хөтөлбөр цогц байдлаар явагдана.  Дүрмийн сургалт нь дүрмэн дээр суурилж унших, сонсох, бичих, ярих чадварыг жигд хөгжүүлдэг. Харин ярианы ангид суурилсан Кэмбриж класс нь Кэмбрижид очилгүйгээр монголдоо ярьж сурах, тэр тусмаа ярианд суурилж унших, сонсох, бичих, дүрэм хэрэглэх чадварыг заана. Эдгээр хоёр ангийн хөтөлбөрүүдэд дан ганц дүрэм хэрэглэх эсвэл дан ганц яриад байх биш бусад чадварыг нь тухайн агуулга дээр суурилж жигд хөгжүүлдэг. Тиймээс JET сургалтын төвийг зорих оюутан, залуучууд англи хэлийг юунд хэрэглэх зорилгоосоо хамаараад сонголтоо хийх нь чухал.



JET SCHOOL OF ENGLISH сургалтын төвийн үндсэн ангийн сургалтууд 1-р сарын 30-нд эхлэх тул та амжиж бүртгүүлээрэй.

Утас: 11-327610,
Цахим хуудас: www.jet-english.mn

Англи хэл сурч амьдралаа өөрчилцгөөе.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.