Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Nike
Энэ жагсаалтанд "Nike" тэргүүлж байгаа нь бахархалтай зүйл биш болов уу. Учир нь "Nike"-ийг спортын барааны хамгийн том брэнд гэж үздэг билээ. Хэдийгээр хуурамч хувилбарууд нь олон байдаг ч Хойд Америк болон Европт оригналь хувилбар нь нэлээд тархмал байдаг байна. Тэдний орлого 2013 онтой харьцуулахад нэг тэрбумар нэмэгдсэн аж. Ямар барааг нь хамгийн их дуурайдаг бол гэдэг нь хачирхалтай.
2. Apple
Хоёр жил дараалан энэ жагсаалтын 2-т багтаж байна. Хэрвээ "Google"-ийн хайлтын систем дээр хийгдсэн хайлтуудыг ажиглавал хамгийн их хайлт 2011 оны 7 сард байсан бөгөөд энэ хайлтаар ихэвчлэн iPad 2 болон iPhone 4-ийг хайж байсан аж. Хайлтаараа "iPhono" гүйцэж байсан цорын ганц бараа нь "Beats by Dre" чихэвч байсан юм. Энэ оны 5 сараас "Apple" компанийхан "Beats Electronics" компанийг 3 тэрбум доллараар худалдан авснаар "Beats by Dre" чихэвчний хайлт багассан байна.
3. Rolex
"Rolex" цагны хуурамч хувилбар дэлхий даяар нэлээд тархсан байдаг байна. Оригналь "Rolex" зүүх нь санхүүгийн хараат бус байдлыг илэрхийлж байдаг аж. "Rollex"-ийнхан жилд нэг сая орчим цагийг үйлдвэрлэдэг бөгөөд цаг тус бүрт зориулсан тусгай сертификат олгодог байна. Харин хуурамч цагийг Зүүн Өмнөд Азийн орнууд үйлдвэрлэдэг бөгөөд жилд дунджаар 40 сая орчим зардаг ажээ. Оригналь Ролексийн үнэ мэдээж тэнгэрт хадсан байдаг учир хүмүүс ихэнхидээ дууриамал цагийг авч зүүдэг бөгөөд үүнээс болоод "Rolex" жил бүр нэг тэрбум долларын алдагдалтай ажилдаг байна.
4. Samsung
Өнгөрсөн жил "Samsung" борлуулалтаараа "Apple" болон "Nokia"-аас борлуулалтаараа илүү гарсан нь Өмнөд Солонгост энэ утсыг хуурамчаар хийсэнтэй холбоотой юм. Өнгөрсөн жилийн хувьд "Samsung" нийт 11 сая Galaxy S5 худалдсан боловч зах зээлээс ердөө 10%-иа л алдсан байна. Энэ нь Хятадын "Huawei" компани болон "Samsung"-ийн зальтай бодлого бөгөөд хуурамч үйлдвэрлэлээс ихээхэн шалтгаалж байгаа аж. Хуурамч "Samsung"-ийг 150-170 доллараар худалддаг байна.
4. Аdidas
"Аdidas" болон "Nike"-ийнхан байнгын өрсөлдөөнтэй байдаг ч энэ удаад "Nike" баттай түрүүлсэн бололтой. "Аdidas"- ийг бас хуурамчаар ихээр үйлдвэрлэж байгаа учир "Аdidas"-ын орлого нэмэгдэх бус харин эсрэгээрээ буурч байгаа ажээ. Английн нэгэн дэлгүүр "eBay"-ын худалдаагаар 142 мянган фунтын хуурамч "Adidas"-ын бүтээгдэхүүнийг зарсан байна. "Adidas Originals"-ын өмгөөлөгчид мөн муу ажиллаж байгаа учир орлого төдийлөн нэмэгдэхгүй байгаа бололтой.
5. Louis Vuitton
"Louis Vuitton" мөн нэр төрийн баталгаа болдог бөгөөд ялангуяа бүсгүйчүүдийн дунд нэг ч гэсэн энэ брэндийн эдлэлтэй болохыг хүсдэг билээ. Нийт хуурамч барааны 20%-ийг "Louis Vuitton"-ын бараа эзэлдэг байна. Хэдийгээр тэд өмгөөлөгчтэй болсон ч жил бүр нэмэгдэх гоёл чимэглэл нь хуурамч бараа үйлдвэрлэлтийн тоог нэмэгдүүлж байгаа аж. Ихэнхидээ цүнхийг маш ихээр дуурайлган хийдэг бөгөөд ориг, хуурамч цүнхийг ялгах олон аргыг ч зааж өгөх болжээ.
6. Chanel
Хэдийгээр "Chanel" хамгийн их хуурамчаар үйлдвэрлэдэг барааны нэгт багтаагүй ч нэлээд их хэмжээгээр хуурамчаар үйлдвэрлэгддэг байна. Цүнх, түрийвч, "Chanel N°5" үнэртэй ус нь дэлхий даяар алдартай байдаг. Судалгаанаас харахад 3 бараа тутмын нэг нь хуурамч байдаг байна. Харин оригналь үнэртэй ус нь 30 секунд тутамд зарагддаг бөгөөд жил бүр 100 сая долларын орлогыг авчирдаг аж. Харамсалтай нь хуурамч үнэртэй ус нь бараг бүхий л дэлгүүрт зарагддаг бөгөөд 15-30 доллараар зарагддаг юм. Харин оригналь нь 74 доллараас эхэлдэг байна.
7. Cialis
Цахилгаан, тамхины үйлдвэрлэлээс илүү эмийн дууриамал хувилбар нэмэгдсэн байна. 2013 онд хурааж авсан хуурамч бүтээгдэхүүний үнийн дүн хагас тэрбум болж байсан аж. "Cialis" эм нь бэлгийн сулралаас хамгаалах үүрэгтэй бөгөөд АНУ-д зөвхөн эмчийн жороор л өгдөг байна. Харин хуурамч хувилбар хэт ихссэнээс, хуурамч, ориг хувилбарыг хэрхэн ялгах талаар заавар гарах болжээ. Энэ эмийн хэрэглээ Энэтхэг улсад нэлээд тархмал байгаа бөгөөд хуурамчаар үйлдвэрлэх нь элбэг тохиолддог байна.Тиймээс хуурамчаар үйлдвэрлэсэн энэ эм нь асуудлыг улам хүндрүүлэх магадлалтай аж. Үүнээс гадна "Viagra"-г худалдаж авахдаа мөн анхааралтай байх хэрэгтэй бөгөөд хуурамчаар ихээр үйлдвэрлэгддэг байна.
8. Gucci
Амжилтанд хүрсэн хүн болгон "Gucci"-ийн цүнх, тэлээ, нарны шилийг зүүдэг байна. Гэхдээ хуурамч хувилбарууд нэлээд байгаа бөгөөд Азид хуурамчаар ихээр үйлдвэрлэдэг аж. Үүнээс гадна саяхан "Gucci" болон "Tiffany" брэндийнхэн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгсдийн мөнгийг Хятадын банкинд хадгалуулахгүй байх талаар шүүхдсэн ч амжилт олоогүй байна.
9. Marlboro
Тамхийг хүртэл хуурамчаар үйлдвэрлэдэг байна. Хамгийн хачирхалтай нь оригналь тамхи, хуурамч тамхины үнэ төдийлөн ялгаагүй байдаг аж. Хуурамч тамхинаас сэргийлэх хамгийн баттай арга нь тамхиа томоохон дэлгүүр, супермаркетуудаас худалдаж авах явдал юм. Хуурамч тамхи нь эрүүл мэндэд төдийгүй, аминд аюултай байдаг байна.