Ихэнхи хүмүүс түүнийг эдгээр зурган дээр үнэхээр халуухан харагдаж байгаа талаар ярьж байна. Харин зарим нь зүгээр л David Beckham-тэй адил болох гээд дэндүү фотошоп ашиглажээ хэмээн шүүмжилжээ. (David Beckham –ийн дотуур хувцасны зураг H&M байсан хэдий ч, тэр бол Биберийн зурагтай харьцуулашгүй юм.)
Ямар ч тохиолдолд, Жастин Биберийн өмссөн C.K. дотуур хувцас болон жинсний соёлын ач холбогдлыг авч үзвэл, гайхшрал, гэрээ хэлэлцээр, харамсал гэх мэт сэдвүүд урсан гарч ирнэ. Голланд загвар өмсөгч Lara Stone энэ сурталчилгаанд түүнтэй хамтран тоглосон хэдий ч ихэнх хүмүүс Биберийг илүү сонирхож, түүний талаар ярьсаар байгаа.
“BuzzFeed” сайтын хэрэглэгчид эдгээр зургууд, бичлэгийн талаар маш их мэтгэлзэж, саналаа илэрхийлсэн байна.
Тэдгээр сэтгэгдэлээс оновчтойг нь сийрүүлбэл: “Мэдээж гоо зүйн хандлагатай энэ зураг авалт буюу Photoshop-долтыг хүмүүс байгаагаар нь хүлээж авах эсвэл Жастин Биберийн нүүр царай, биеийг бүтэн жил ажиглах болох нь ээ. Нөгөө талаар Кэлвин Клайн-д магадгүй Жастин Бибер-ийн нүүр царай 59 сая твиттэрийн дагагчид авчирсан нь таалагдаж байгаа байх. Цаашлаад маш олон хүнд Жастин Биберийн царай таалагддаг нь харагдаж магадгүй, тэд үүнийг үзсэнийхээ дараа Кэлвин Клайны жинс, дотуур хувцас худалдан авахыг үгүйсгэхгүй.” -хэмээн бичжээ.
Компаний мэдээгээр C.K. бараг жилийн гэрээ хийсэн бөгөөд бид Жастин Биберийн цамцаа тайлж галзуурахыг бүтэн жил харах бололтой.
Видео.