1. Эхлээд хүзүүний махаа хавтгайлж бэлтгэнэ.
2. Бэлэн болсон махан дээрээ давс, перец зэрэг өөрийнхөө дуртай амтлагчуудаа хийж амтална. Мөөг эсвэл хан боргоцой нэмж болно.
3. Завсар нь гахайн өөхийг нарийхан хэрчиж хийвэл бүүр илүү амттай болж өгнө.
4. Тэгээд амталсан махан дээрээ сонгино, сармис болон үрсэн бяслаг, сухар хийж жигд тарааж өгнө.
5. Ингээд сайн гэгч нь ороогоод уяна. Зориулалтын утсыг ашиглавал дараа нь салгахад хялбар байдаг.
6. Махаа шарах шүүгээ эсвэл аеро-грилэнд хийх бөгөөд дээрээс нь дахин сармис тавих хэрэгтэй.
7. Нэг цагийн турш шарах шүүгээнд болгоно.
8. Дараа нь дахин эргүүлж, шарагдаагүй талыг нь болгоно. Ойролцоогоор 180-250 градуст нэг цаг орчим болгоно.
9. Сүүлийн нэг цагт махныхаа шарагдаагүй хэсгүүдийг эргүүлж сайтар шарах хэрэгтэй.
10. Гахайн махны хэмжээнээс шалтгаалж хугацааг нь сонгох хэрэгтэй. 2,5 кг маханд 2 цаг л хангалттай.
11. Тос ихтэй учир хоолоо идэхдээ зөөлөн чанарын вино хэрэглэхэд маш тохиромжтой байх.
12. Ингээд хоол бэлэн боллоо.
13. Хоолоо идэцгээе.
14. Амттай харагдаж байна шүү.
15. Сайхан хооллоорой.