Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ямар тохиолдолд бидэнд залуугийнхаа сайн
чанарыг олж харах боломж байдаггүй вэ? Та найз залуугаа Ням гариг бүр
эмээгийндээ өглөөний цайгаа уудгийнх нь төлөө, ахлах сургуульд үнэгүй
хичээл заадгийнх нь төлөө, нойлын суултуур дээр хэт удаан суудгийнх нь
төлөө хаячихсан юм биш биз?...
Бидэнд хэрэгтэй чанарууд бүхий маш олон мундаг эрчүүд байдаг. Өөрийн залуудаа шаардлага тавьсан эмэгтэй нэгээс нөгөөг үргэлж сонжиж байдаг. Тэгвэл насны ханиа хайж байгаа танд доорх эр хүнд байх хэрэгтэй чанарууд амжилттай хайгуул хийхэд тань тусална гэж найдаж байна.
Бидэнд хэрэгтэй чанарууд бүхий маш олон мундаг эрчүүд байдаг. Өөрийн залуудаа шаардлага тавьсан эмэгтэй нэгээс нөгөөг үргэлж сонжиж байдаг. Тэгвэл насны ханиа хайж байгаа танд доорх эр хүнд байх хэрэгтэй чанарууд амжилттай хайгуул хийхэд тань тусална гэж найдаж байна.
1. Тэр тун шулуун шударга
Тэр таниас “ямархуу байна” гэж асуухаасаа огтхон ч санаа зовохгүй бөгөөд энэ нь тун сайн чанар юм шүү. Эмэгтэйчүүд бид идэвхигүй түрэмгий дэлхий дээр амьдарч дассан учраас зүгээр л “Бүх зүйл хэвийн” гэж хэлэх байх. Туйлын шударга, үнэнч эр хүн танд туслахыг хүсч байгаа учраас яг юу буруудаад байгааг мэдэхийг үнэхээр хүсч байдаг. Харамсалтай нь эмэгтэйчүүд бид тэднийг бидний асуудлыг зүгээр л өөрсдөө тааж мэдэх ёстой гэж боддог, гэвч энэ боломжгүй зүйл гэдгийг бид мэдэж байгаа. Тиймээс түүнийг таныг ойлгож дэмжээсэй гэж үнэхээр хүсч байвал үргэлж нээлттэй байгаарай.
2. Тэр өөрийгөө шоолон инээж чаддаг
Амьдрал үнэхээр хатуу ширүүн бөгөөд хэрэв та үүнд нухацтай, ухаалаг хандахгүй бол бүр ч хэцүү байх болно. Энэ бол ямар нэг таагүй зүйл тохиолдсон үед юунаас ч айлгүй инээж байдаг хамтран нисгэгч яагаад тийм чухал вэ гэдэгтэй ижил зүйл. Яагаад гэж үү? Учир нь тэд таны хүнд хэцүү цагт хамт тантай уналгүйгээр, таныг дэмжиж сэргээж чаддаг.
3. Тэр өөртөө цаг зарцуулдаг.
Эрчүүд мөнгөнөөс илүү өөрсдөдөө цаг гаргаж чаддаг. Эр хүн таны ихээр хүсч байгаа "Coach" цүнхнээс илүү өөртөө анхаарал хандуулдаг. Жинхэнэ эр хүн материаллаг зүйлсээс илүү цаг хугацаа, сайхан дурсамж нь үнэлж баршгүй гэдгийг мэддэг байна.
4. Тэр өрөвчхөн
Хамгийн хүчирхэг сэтгэл хөдлөлийн нэг бол бусдын оронд өөрийгөө тавих буюу бусдыг ойлгох чадвар юм. Жинхэнэ эр хүн таны уй гашууг ойлгож баяр баясгаланг өгч чаддаг. Тэр үргэлж өөрийгөө бусдын оронд тавихыг хичээдэг, тиймээс тэрээр яг л тань шиг ертөнцийг харж чаддаг бөгөөд эерэгээр урагшлуулж чаддаг нь түүний хамгийн сайн чанар юм.
5. Тэр өөрийн алдаанаасаа суралдаг
Хүн төрөлхтөн бид бүгдээрээ төгс бус бүтээл бөгөөд бид хүлээн зөвшөөрснөөсөө илүү олон алдаа гаргаж байдаг. Хамгийн сайн эр хүн “Миний буруу” гэж хэлэх чадварыг эзэмшээд зогсохгүй алдаагаа засах алхам хийдэг байх хэрэгтэй.
Ертөнцөд хамгийн ухаантай, амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчид алдаа болон ялагдлаасаа туршлага олсон байдаг боловч түүнийгээ нуухын оронд нээлттэйгээр хүлээн зөвшөөрч чаддаг байна. Сайн эр хүн өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрдөг, агуу эр хүн алдаагаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй алдаанаасаа илүү сайн хүн болон суралцаж эхэлдэг байна.
Эцэст нь: Таны эргэн тойронд буй эрчүүдээс энэ 5 чанарыг агуулсан эр хүн байгаа бол түүнийг бүү алдаарай.