Энэ жил наадам 10-р сарын 1-10 сарын 3-ы хооронд Сингапурын “Marina Bay Sands” зочид буудалд болж өнгөрсөн байна. Нийт 27 төрлийн шилдэг барилгын төслийг шалгаруулах бөгөөд үүнд “Олон нийтийн төв”, “Орон сууц”, “Соёлын төв” гэх мэт олон шалгаруулалт бий.
Шалгаруулалт бүрт нэг ялагчийг тодруулах бөгөөд хамгийн шилдэг нь “Оны шилдэг барилга” хэмээх шагналыг хүртэх юм байна. Ингээд уралдаанд ирсэн хамгийн сонирхолтой шийдэл бүхий барилгын загваруудтай танилцацгаая.
1. Соёлын төв төрөлд: «Akiha Ward», «Chiaki Arai Urbanand Architecture Design» компаний төсөл, Ниигата, Япон («Соёлын төв»)
2. Амины орон сууц төрөлд: «Stamp House», «Charles Wright Architects» байгууллага, Квинсленд, Австрали.
3. Худалдааны төв ангилал: Яликавак хотын далайн зогсоол, «Emre Arolat Architects» компани, Бодрум, Турк.
4. Дээд боловсрол болон Шинжлэх ухаан: «Aula Medica», «Wingårdh Arkitektkontor AB» байгууллага, Сольна, Швейцарь
5. Шашин төрөлд: Буддын сүм «Wat Ananda Metyarama Thai», «Czarl Architects» компани, Сингапур
6. Соёлын төв төрөл: «Dongdaemun Design Plaza», «Zaha HadidArchitects» компани, Өмнөд Солонгос
7. Дээд боловсрол болон Шинжлэх ухаан төрөл: Ливерпулийн Их Сургуулийн «Xi’an Jiaotong» салбар, «Aedas» компани, Сучжоу, Хятад.
8. Олон нийтийн төв төрөл: Залуусын төв «Spotlight Youth Space», «Astudio»компани, Лондон, Их Британи.
9. Амины орон сууц «Narigua House», «P+O Architecture» компани, Эль Йонуко, Мексик
10. Соёлын төв төрөл: Гарандула хотын галерей, «Katsalidis Mirams Architects» компани, Шинэ Өмнөд Уэльс, Австрали
11. Австралийн үндэсний банк, «Woods Bagot» компани, Мельбурн, Австраль («Офис» төрөл)
12. Үзэсгэлэнгийн цогцолбор, «Patterson Associates Ltd» компани, Крайстчерч, Шинэ Зеланд («Үзэсгэлэн» төрөл)
13. Олон талт барилга «Bravo Group Pazhou», «Aedas» компани, Гуанчжоу, Хятад («Офис» төрөл)
14. «Salvaged Ring» барилга, гүйцэтгэгч «a21studio» компани, Нха Транг, Вьетнам («Жижигхэн хэмжээст» компани)
15. Данийн музей, «BIG-Bjarke Ingels Group» компани, Копенгаген, Дани («Соёлын төв» төрөл)
16. Амины орон сууц «Abadan», «Farshad Mehdizadeh Architects» компани, Абадан, Иран («Амины орон сууц» төрөл)
17. «Акустик угаалтуур» төсөл, зохиогч – Флэнаган Лоуренс, Литлхемптон, Баруун Сассекс, Их Британи («Жижигхэн хэмжээст» төрөл)
18. Амины орон сууц «Oxley», «LAUD Architects Inc» компани, Сингапур («Амины орон сууц» төрөл)
19. Их Сургуулийн тэнхим «Jockey Club Innovation Tower», «by Zaha Hadid Architects» компани, Хонконг («Дээд боловсрол болон Шинжлэх ухаан» төрөл)
20. Номын сангийн тэнхим, «Mecanoo» компани, Бирмингем, Их Британи («Соёлын төв» төрөл)
Видео