Дэлхийн хамгийн шилдэг нийгмийн сүлжээний 10 сайт

Өнөө үед бараг хүн бүр олон нийгмийн сүлжээ ашиглах дуртай болсон бөгөөд бусадтай харилцах, бизнес хийх, нөхөрсөг харилцаа тогтоох боломжтой хэдэн хэдэн вэбсайтад холбогдсон байдаг. Та ч мөн адил олон нийтийн сүлжээгээр аялагч гэдэгт би итгэлтэй байна.
Дэлхийн хамгийн шилдэг нийгмийн сүлжээний 10 сайт


Та http://getsocial.io/# -мэтийн сайтууд ашиглаад та олон нийтийн сүлжээнийхээ үйл явцыг харж болох бөгөөд өөрийн брэнд дээрээ хэрхэн ажиллах, өөрийнхөө цахим ертөнцийг хэрхэн үүсгэх талаар харах боломжтой. Танд гарцаагүй таалагдах олон нийтийн сүлжээний топ 10 сайтыг танилцуулж байна.

1. Facebook
Энэ бол дэлхий даяар тэрбум хэрэглэгчтэй таны гарцаагүй сонголт. Та үүгээр дамжуулан бусадтай холбогдож, групп үүсгэж, үйл ажиллагаа зохион байгуулж, тоглоом тоглох гээд өөр илүү олон сонирхолтой зүйл хийж болно. Facebook ашиглахын хамгийн том сул тал нь олон хүнд таалагддаггүй зар сурталчилгаа ихээр байдаг.

www.caak.mn

2. Twitter
Энэ бол хүмүүст таны амьдралд юу болж байгааг мэдүүлэхэд хамгийн тохиромжтой талбар юм. Та өөрийн жиргээ, байршуулсан link, видео зэргээ шинэчлэх боломжтой. Түүний нэг сул тал бол, та жиргээ бичихдээ хязгаартай тэмдэгт ашиглах юм.

www.caak.mn

3. Tumblr
Энэ бол хамгийн утга төгөлдөр олон нийтийн сүлжээний сайт, учир нь хэрэглэгчид нэргүй мэдээллээ үлдээж болдог байна. Та танихгүй хүнтэй чатлаж, шинэ найзуудтай болж болно. Tumblr ашиглаад та дагагчидтайгаа харилцан ойлголцож, өөрийн брэндийг үүсгэж чадна. Дутагдалтай тал нь гэвэл та үргэлж хэнтэй харьцаж байгаагаа мэдэж чадахгүй.

www.caak.mn

4. Pinterest
Энэ нь Tumblr-тай нэлээд төстэй боловч илүү зохион байгуулалттай гэж хэлж болно. Та хэрэгтэй зүйлсээ ангилж хуваах боломжтой бөгөөд, ингэснээрээ та хэрэгтэй мэдээллээ, хэрэтэй үедээ хялбар олох боломжтой болно гэсэн үг. Хамгийн том асуудал бол таны хадгалсан зүйлсийг хэн ч гишүүнээр бүртгүүлээд харах боломжтой.

www.caak.mn

5. Instagram
Энэ сайт нь танд “Mayfair” “Toaster” гэх мэтчилэн шүүн нэвтрэх боломжийг санал болгоно, тиймээс та уран сайхны хэт чамин эсвэл хөгийн инээдтэй зургаа энд постлож болно. Гэхдээ, таалагдсан хэдэн ч хамаагүй пост бичиж суудаг бусад сайтуудтай адилгүй нь та нэг өдөрт нэг л пост хийх боломжтой гэдгийг тооцоолох хэрэгтэй.

www.caak.mn

6. Google+
Та эндээс олон хэрэглэгч олох боломжтой учраас төдий чинээ та маш хурдан following-аа өсгөх боломжтой гэсэн үг. Илүү бизнес хэрглээ талдаа хөгжиж буй шинэ төрлийн нийгмийн сүлжээ сайт юм. Хайлтын хамгмйн том аварга суваг болох Google-ээс гаргасан төсөл учраас, Google-ийн бусад бүх бүтээгдэхүүнийг хялбар бөгөөд чөлөөтэй ашиглах давуу талтай.

www.caak.mn

7. LinkedIn
Хэрэв та ялангуяа бизнесийн харилцаа холбоо үүсгэх тохиромжтой сайт хайж байгаа бол, LinkedIn нь таны заавал аккаунт үүсгэх шаардлагатай олон нийтийн сүлжээний сайт болж чадна. Коллежийн хичээл заахад ч энэ сайтыг хэрэглэж болно. Гол дутагдалтай тал нь та маш их цагийг зарцуулах шаардлагатай болдог.

www.caak.mn

8. MeetMe
Энэ бол Америкт шинэ хүмүүстэй танилцах хамгийн шилдэг арга бөгөөд гар утсаараа чатлаж болно. Мөн Meetme нь өдөр тутмын нэг сая гаруй хэрэглэгчидтэй. Харамсалтай нь та бусад сүлжээтэй адил олон хэрэглэгч эндээс олохгүй, гэхдээ л үүнд цаг гаргаарай. MeetMe бол өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үсрэнгүй хөгжиж байгаа сүлжээний сайт.

www.caak.mn

9. ClassMates
ClassMates-аар дамжуулан их сургуулийн, коллежийн хуучин найз нөхөдтэйгөө холбоотой байгаарай. Та хов жив, цуурхал, дэмий ярианд оролцож, найз нөхөд тань ямархуу байгаа болоод, түүнээс ч илүүг олж мэдэж чадна. Гэхдээ бусад хүн ч бас таныг хэн бэ гэдгийг харж байгаа гэдгийг санаж яваарай.

www.caak.mn

10. Meetup
Хэрэв та хамтарч болох тантай ижил сонирхолтой хэн нэгнийг хайж байгаа бол, Meetup ашиглаарай. Таны хайртай зүйлийг хайрлах шинэ хөрштэйгөө уулзаж, бүхий л төрлийн шинэ найзуудай болж болно. Хамгийн гол нь ямар ч вэбсайттай адилгүй нь, та хэн тантай чатлаж байгааг мэдэхгүй, тиймээс хэрэв та түүнтэй уулзахаар төлөвлөсөн бол болгоомжтой байх хэрэгтэй.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()