Андамоны далай болон Өмнөд Хятадын Сиамын тохой нь энэ орныг далайн
гаралтай бүтээгдэхүүнээр хангаж өгдөг. Хоол хийхдээ Тайландууд бүх
төрлийн мах, загас, олон төрлийн амтлагчийг бүгдийг нь ашигладаг.
Тиймээс хоолны амт чанар гайхалтөй болдог бөгөөд дэлхийн хамгийн амттай
хоолны тоонд зүй ёсоор багтдаг байна.
Мэдээж хоолны хачиранд ихэвчлэн будаа өгдөг. Будааг бүх айл гэр бүл бүр өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг. Үүнээс гадна бүх төрлийн гоймон нэлээд их тархмал байдаг байна. Амтлагчийн хувьд цагаан гаа, сармис, халуун ногоо зэргийг илүүд үздэг. Тайланд нь шөлтэй хоол, зууш, гоймон будаатай хоолоороо алдартай.
1. Том ямИсгэлэн халуун ногоотой, далайн гаралтай бүтээгдэхүүн болон тахианы махтай хоол. (Gabriel Amadeus)
2. ЧукБудаатай каш. (Takeaway)
3. Исгэлэн карриБудааны хамт хэрэглэнэ. (Takeaway)
4. Пад ТайДалайн гаралтай бүтээгдэхүүнтэй будаатай хоол. (Takeaway)
5. Шарсан элэгтэй өндөгтэй лапша. (Takeaway)
6. Дупү, гахайны шөл, улаан лооль, үхрийн цустай будаа болон гоймонтой хоол. (Takeaway)
7. Загасны сүмс, хүнсний ногоотой будааны гоймон. (Takeaway)
8. Далайн гаралтай бүтээгдэхүүн, тахианы мах, үхрийн мах, гахайн мах, хүнсний ногоо, будааны гоймонтой хоол. (Takeaway)
9. Хао-мок Үхрийн махтай будаатай хуурга. (Takeaway)
10. Тахианы махны шөлөн дээр жигнэсэн будаатай хоол. (Takeaway)
11. Шарсан галуу. (Takeaway)
12. Кокостой, үхрийн мах эсвэл тахианы махтай карри. (Takeaway)
13. Ногоон карри. (Takeaway)
14. Гахайн мах студин. (Takeaway)
15. Шарсан гахайн мах, сонгино, гааны навч, загасны сүмс болон халуун ногоотой салат. (Takeaway)
16. Сом ТамПапайя, самар, загасны сүмс, сармис, халуун чинжүү, лаймын шүүс, шошоор хийсэн салат. Энэ салат нь 3 төрөл байдаг бөгөөд хавчны мах, хатаасан сам хорхой, давсалсан загастай хийж болно. (Takeaway)
17. Даршилсан, шарсан тахиа. (Takeaway)
18. Татсан гахайн махаар хийсэн ногоотой хиам. Ихэвчлэн шарж хэрэглэнэ. (Takeaway)
19. Шарсан шаржигнуур загас. Исгэлэн чихэрлэг манго жимсний салатны хамт өгнө. (Takeaway)
20. Даршилсан шарсан загас. (Takeaway)
21. Загас, кокосын сүү, өндгөөр хийсэн нухаш. Жигнэдэг бөгөөд салатны навчны хамт өгнө. (Takeaway)
22. Шарсан далайн амьтад. (Takeaway)
23. Шарсан сам хорхой. (Takeaway)
24. Кханом кхрокБудааны гурил болон кокосын сүүтэй жигнэмэг. (Takeaway)
25. Жигнэсэн хулууХөргөж өгдөг. (Takeaway)
26. Даршилсан манго. (Takeaway)
27. Ча Йен сэрүүцүүлэх ундаа. (Takeaway)