Таны амьдралыг аз жаргалтай болгох 14 өдөр

2016-07-20, 16:54
21,914

Та өөрийн амьдралаа өөрчлөхийн тулд хийсэн хоолны дэглэм, дасгал сургуулилт болон бусад зүйлс тань нэг их удаан үргэлжлэлгүй, та эргээд л нөгөө хуучин хэвшилдээ шилжиж, урам чинь хугарч байсан л биз дээ. Учир аль хэдийн хийгээд заншчихсан зуршлийг өөрчлөхөд, хүнд хэцүү бөгөөд бид амьдралдаа урт удаан хугацааны эерэгээр сайжруулалт хийхийн тулд тодорхой алхмууд хэрэгтэй.

Таны амьдралыг аз жаргалтай болгох 14 өдөр

 

 
Аз жаргалтай, эрүүл амьдралд хүрэх тийм хэцүү хүнд зүйл биш. Зүгээр л нэг өдөрт нэг зуршлыг авч үз.
 
Таныг амьдралаа эерэгээр өөрчлөхөд тань туслах 2 долоо хоногийн “компанит ажил”-ыг танилцуулж байна. Эдгээр үйл ажиллагааны зарим нь тун хялбар боловч, зарим нь тун хэцүү байж болох юм. Ямар ч байсан туршаад, өөрийгөө нэг зүйлд сориод үзээрэй. Үргэлж яг л эхний өдөр шигээ бай. Аль болох бүх өдөр эхний өдөр гэж бодон хичээх хэрэгтэй. Эхний өдрийн хичээл чармайлтыг удаан хадгалж чадвал хийж байгаа зүйл тань зуршил болон үлдэх болно. Бид эдгээр зүйл таны амьдралд ямар зүйлийг хэрхэн өөрчилж чадсаныг сонсоход таатай байх болно.

Эхний өдөр: Илүү их ус уу.
Бидний биед ус нэн чухал боловч, бид усыг биедээ хадгалж чадахгүй бөгөөд өдөр бүр ус уух хэрэгтэй. Ус бол бидний бие махбод, ухаан санаа, эрч хүчтэй байх зэрэг хамгийн хэрэгтэй зүйл төдийгүй дундаж насанд хүрсэн хүн өдөрт хамгийн багадаа 2 литр ус уух хэрэгтэй (24 цагт 240гр-н стаканаар 8 удаа ус ууна гэсэн үг). Уух усаа та 2 литрээр хязгаарлах хэрэггүй, хэрэв та уусан ч цангасан хэвээр байвал илүү их уусан ч болно. Хамгийн багадаа л 2 литр гэсэн үг.

www.caak.mn

2 дахь өдөр: Уух зүйлийнхээ талаар дахин дахин бод.
Энэ бол таны 14 өдөр хийх зүйлсээс хялбар нь бөгөөд таны усны хэрэглээг өсгөнө. Харин дараагийн удаа та өөрөөсөө энэ надад үнэхээр сайн уу гэж асуухыг таниас хүсч байна. Сахар агуулсан уух зүйлс нь таны ясны бат бөх байдлыг алдагдуулж, шүдийг муутгана. Үүний оронд та ногоон цай, ус хэрэглэж заншаарай. Ногоон цай нь таныг зүрхний өвчнөөс хамгаална.

www.caak.mn

3 дахь өдөр: Анхааралтай ид.
Машин дотор, ажиллаж байхдаа, зурагт үзэж байхдаа хайхрамжгүйгээр ямар нэг зүйл идэхээ зогсоох цаг ирлээ. Одооноос эхлээд, та юу идэж байгаадаа анхаарал хандуулахыг хүсэх хэрэгтэй. Өөрөөсөө асуу – энэ хоол миний биед шаардлагатай уураг, тэжээл өгч чадах уу? Мөн дараах зүйлд анхаар: зөвхөн өлссөн үедээ идэх, цадсан үедээ идэхээ даруй зогсоох. Хоол шингээлт таны аман дотроос эхэлдэг, тиймээс олон удаа зажлаж (залгихаасаа өмнө ойролцоогоор 20 удаа) гэдсээ баярлуулснаар бүдүүн гэдэс тань ч баярлах болно.

www.caak.mn

Өдөр 4: Зөв хангалттай хэмжээгээр унт
“Серотонин бүтээгдэхүүнээс цусан дах сахарын зохицуулалт, дархлаа, зүрхний эрүүл мэнд гээд бүгдэд нойрны хэмжээ таны эрүүл мэндэд нөлөөлдөг.” Dr. Frank Lipman
 
Бид бүгдээрээ хангалттай нойр авах нь хэр чухлыг мэддэг бөгөөд унтахгүй байх үедээ зүгээр л хэр таагүй байх талаар л санаа тавьдаг. Судлаачид, хүн шөнөдөө 7 цаг л унтахад хангалттай гэдэг боловч, зарим хүний хувьд илүү хугацаа шаардлагатай. Дахин хэлэхэд та бүрэн амарсан гэдгээ мэдрэх нойрны хэмжээг тэмдэглэж аваарай. Та тохиромжтой хэмжээгээ мэдсэний дараа хэт их унталтыг эсэргүүцэх хэрэгтэй шүү.

www.caak.mn

Өдөр 5: Чанаргүй, бэлэн жижиглэнгийн хүнс авахаа зогсоо.
Таны дуртай бэлэн бүтээгдэхүүн яг өмнө чинь байхад хүслээ хязгаарлана гэдэг маш хэцүү. “Ганцхан хазахад яав л гэж”. Гэтэл дараагийн удаа та бүтэн сав чипс, шоколад, амтат мөхөөлдсөнд бууж өгөх болно. Би авмаар байна, үнэхээр амттай! гэж бодож эхлэнэ. Тиймээс дур хүслээсээ зайлсхийж, амттан худалдаж авахаа зогсоо. Хэт чихэрлэг, тослог, давстай, халуун ногоотой бүтээгдэхүүнээс татгалз. Хөргөгч, буфет зэргээ цэвэрлэж, хүнсний мухлаг орохоос зайлсхий.

www.caak.mn

Өдөр 6: Өөх тос бага бүтээгдэхүүн хэрэглэ
Би үүнээс илүү ихийг чадна хэмээн өөрийгөө хурцал:
“Хамгийн түгээмэл хэрэглэдэг хоол, хүнсний бүтээгдэхүүний тань өөх тос, таны таргалалтын шалтгаан болно. Гэвч үнэндээ таны хэрэглэж байгаа макро-уураг (нүүрс, уураг, өөх тос) жингийн өсөх шалтгаан юм. Үнэндээ өөх тос амтыг нэмэгдүүлдэг боловч, хэрэв тослоггүй болчихвол, оронд нь илүү амттай хиймэл амтлагчуудыг нэмсэн байдаг гэдгийг анхаар. Энэ огтхон ч сайн зүйл биш гэдэгт надад итгэ”
 
 Та ямар ч үед орлуулагч, амтлагчуудаас таргалалт л олж авах болно.

www.caak.mn

Өдөр 7: Өөрийгөө хайрлаж дадлагаж.
Та үүнийг хийгээд 7 дах өдөр дээрээ ирлээ! Өөрийгөө үнэлж, хайрлах цаг боллоо. Бид муу зуршлуудаа өөрчилснөөр эрүүл гоолиг болох бөгөөд, хэрэв та дээрх бүгдийг хийсэн бол та үзэсгэлэнтэй болохоор хүч хөдөлмөр зарцуулсаар байна. Тиймээс өнөөдөр өөртөө зориулж завсарлага аваарай. Та хийх дуртай зүйлээ хийж өөртөө аз жаргал бэлэглээрэй. Өөрөөрөө бахараж хэр хол явж юунд хүрч чадахаа бод. Та замынхаа хагаст ирлээ.

Өдөр 8: Чихрийн хэрэглээгээ зогсоо.
Бид аль хэдийн сахарын хэрэглээгээ бууруулахаар ажилласан байгаа, гэхдээ энэ удаад бид бусад зүйлсийг эргэн харах болно. Энэ танд том сорилт болно гэдгийг мэдэж байна. Би танд өдөр бүр бага багаар чихрийн хэрэглээгээ бууруулахыг санал болгож байна. Сахар бидний эрүүл мэндэд хэр муугаар нөлөөлдөг талаар маш олон судалгаа байдаг. Миний бодлоор энэ таны эрүүл мэндэд маш муу.

www.caak.mn

Өдөр 9: Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэ.
Жимс, хүнсний ногоо бидний эрүүл мэндийг дэмждэг гэдгийг та мэднэ. Өнөөдөр өдөр тутмын хоол хүнсэндээ өөрийн дуртай, аль болох олон төрлийн хүнсний ногоог хэрхэн хэрэглэх талаар бодох хэрэгтэй.
Зарим санаанууд: ямар ч жимсийг харсан даруйдаа идэхэд бэлэн байдлаар хадгалах, ямар хоол, зууш хийсэн хүнсний ногооны орцыг нэмэгдүүлэх, улирлын чанартай бүтээгдэхүүн хулалдаж авах. Та эдгээр санааг хэрэгжүүлснээр ашиг тусыг мэдэрч, илүү эрүүл, аз жаргалтай болох болно.

www.caak.mn

Өдөр 10: Өглөөдөө уураг хэрэглэхийг хичээ.
Саяхны судалгаагаар таргалалтанд өглөө идсэн зүйл нөлөөлдөггүй гэжээ. Өглөөний цай гэдэг бол тухайн өдрийн хамгийн чухал тэжээл. Өглөө эрүүл уураг ихтэй хүнс хэрэглэснээр та дур хүслээ хянаж, илүү эрүүл, сэргэг ухаантай байх болно.

“Өглөө өндөр уургийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэгдэснээр ghrelin-ний хэмжээ буурна. Ингэснээр өлсөх мэдрэмж буурч, цусны урсгал илүү идэвхийтэй болно.” Хүнсний технологийн их сургууль.
 
Уураг ихтэй бүтээгдэхүүн мах, өндөг, иогурт зэргийг хэрэглээд үзээрэй. Дараагийн өдөр та өөрийн хэвшсэн байдлаар өглөөний цайгаа уугаад үз. Гайхалтай ялгааг та мэдрэх болно. Гол нь та мөн л сахараас татгалзах шаардлагатай.

www.caak.mn

Өдөр 11: Шүдний сойзныхоо үсийг өөрчил.
Америкийн Шүдний Нийгэмлэг танд цахилгаан шүдний сойзныхоо толгойг болон энгийн сойзоо аль алиныг 3-аас 4 сарын дотор солихыг санал болгож байна. Таны шүдний сойз бол таны амны болон хүрээлэн буй орчны бичил биетний гэр юм. Шүдний сойзоо тогтмол сольсноор, бактерийн тоог бууруулж, шүд болон амаа үргэлж цэвэр, эрүүл байлгаж чадна.

www.caak.mn

Өдөр 12: Таны дасгал хийх өдөр
Энэ удаа ямар ч шалтаг хэрэггүйгээр, гоёмог биетэй болохын тулд хөдөлгөөн хийх цаг. Та юу хийх хэрэгтэйгээ сайн мэддэг бөгөөд зүгээр л амлалт өгөх хэрэгтэй.

Өдөр бүр дасгал хийдэг байхад тус болох цөөн хэдэн санаа өгье:
  • Үргэлж явган шат ашигла.
  • Угаалын өрөө орох үедээ 20 удаа squat /хоёр гараа урагш нь бариад сууж бос/ суу.
  • Гадаа алхахад цайны цагаа ашигла.
  • Машинаа ажлаасаа жаахан хол тавиад, тааламжтай алх.
  • Орой суухаасаа өмнө 25 удаа оролттой үсэрч, 25 удаа гар дээр суниаж, 25 удаа сууж бос.
  • Хоол хийх, цэвэрлэгээ хийх гээд юу ч хийж байсан бүжиглэ. Танд жаахан хачин санагдаж магадгүй, гэхдээ хэнд хамаатай гэж. Хөгжилтэйгөөр гуалиг болооро.

www.caak.mn

Өдөр 13: Хоолны бэлтгэл
Хоолоо өөрөө бэлтгэх нь эрүүл хоолны дэглэм барих хамгийн сайн аргуудын нэг. Бид амттай эрүүл хүнс бэлтгэж тавихаас илүү бэлэн зүйлийг сонгох нь элбэг байдаг. Долоо хоног бүрийн аль нэг өдрийг хоол хүнсээ бэлтгэхэд зориулаарай. Орц найрлага, жорыг нь цугуулаад бэлтгэх асар их хоол байдаг. Та зарим салад, хүнсний ногоог шаардлагатай үед чанахад бэлтгээд, жимсний салад, чанасан өндөг гээд хүнсийг хөргөгчиндөө зориулалтын дагуул хадгалаарай. Бэлтгэх ажлыг зуршил болгоод та идэх зуршлаа өөрчлөгдөхийг харах болно.

www.caak.mn

Өдөр 14: Өдөр бүрээс талархууштай нэг зүйлийг ол.
Амьдралд бүх зүйл үргэлж жаргалтай, амар тайван байдаггүй учраас үргэлж жаргалтай байгаад байж чадахгүй. Аз жаргалтай хүмүүс ямар ч нөхцөлд өөрсдийгөө аз жаргалтай болгох, дэмжих зүйлсийг нэн түрүүнд сонгодог учраас аз жаргалтай байдаг. Тиймээс өдөр бүр өөрт талархууштай, таатай хамгийн багадаа нэг зүйлийг ол.

“Бид нэг л удаа амьдарна. Бидэнд бүгдэд маань яг энэ өдөр хэзээ ч эргэж ирэхгүй. Бидэнд дуусах өдөр бий. Би таныг гунигтай гэж хэлээгүй, харин би таныг амьдралынхаа мөч бүрийг нандигнан чухалд тооцож, талархууштай, үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй гэж хэлж байна. Та бол чухал нэгэн.” ― Pablo

14 өдрийн оролдлого тань дууслаа! Таны дараагийн алхам бол эдгээр зүйлсийг үргэлжлүүэн амьдралдаа хэрэгжүүлэх бөгөөд та амьдралын гоё сайхныг хүртэх эрхтэй хүн гэдэгтээ бүрэн итгэлтэй, урам зоригтой байгаарай!
 
Амжилт хүсье!

www.caak.mn
 

 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()