“Samsung Galaxy Note Edge” буюу Ирээдүйн ухаалаг утас Монголд

2014-12-11, 01:26
14,398
Яг л цаас шиг халаасандаа нугалаад хийчихдэг уян хатан ухаалаг утастай бол үнэхээр догь биз дээ? Хүмүүс бүгд ийм утсанд дуртай байх эсэхийг мэдэхгүй ч ирээдүйд зайлшгүй бүтээгдэх хэрэгтэй зүйлсийн нэг юм.
“Samsung Galaxy Note Edge” буюу Ирээдүйн ухаалаг утас Монголд


Samsung-ийн "Galaxy Note Edge" утас нь энэ ирээдүйд дөхөх нэгэн алхам болсон явдал байлаа. Утасны дэлгэц нь яг л хайлж, урсаж байгаа мэт харагддаг бөгөөд нэмэлт дэлгэцийн үүргийг гүйцэтгэдэг байна.

Энэхүү гайхалтай утсыг Юнителийн үндсэн салбаруудаар албан ёсны эрхтэйгээр худалдаалж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

Samsung Galaxy Note Edge гэж юу вэ?
Баруун талын дэлгэц нь доош муруйж 2 дахь дэлгэц болсныг эс тооцвол бусад талаараа яг л Galaxy Note 4-тэй ижил ажээ. Дэлгэцний сонирхолтой загвар нь үнэхээр гайхалтай болсон байна.

Өмнө нь LG Flex, Samsung Galaxy Round зэрэг муруйсан дэлгэцтэй утаснууд гарч байсан боловч тэдгээр нь маш энгийн, муруйсан дэлгэц нь ямар ч үүрэггүй байсан юм. Харин Galaxy Note Edge үйлдлийн хувьд илүү өргөн цар хүрээтэй, мөн сонирхолтой байхаар бүтээгджээ.

Загвар
Уг утасны баруун тал нь тэр чигтээ яг л шилэн хүрхрээ шиг урссан загвартай, утасны ар хэсэгтэйгээ нийлдэг байна. Харин загварын хувьд бусад талаараа Note 4-тэй ижил материалаар хийгдсэн, ижил метал оруулгатай зэрэг ялгаа огт байхгүй юм.

Гэхдээ Note Edge-г сайн ажиглавал зарим нэг талаараа Note 4-өөс бага зэрэг ялгаатай. Note Edge-ийн дэлгэц нь арай л жижиг буюу 5,6 инч бөгөөд Note 4 нь 5,7 инч байдаг байна. Үүнээс гадна Edge нь Note 4-өөс 2 граммаар хөнгөн ба 2мм богино, 4мм өргөн юм. Дэлгэц Note 4-өөс 160 пикселээр илүү ажээ.



Үзүүлэлт
Үзүүлэлтийн хувьд Note Edge нь 3GB RAM болон 32gb дотоод санах ой, Note 4 утастай ижил 2,7 GHz Qualcomm Snapdragon 805 хүчирхэг процессор, 16 MP дүрс тогторжуулагчтай ард талын камер, 3.7 MP урд камертай болжээ.


Гэхдээ Note Edge-г сайн ажиглавал зарим нэг талаараа Note 4-өөс бага зэрэг ялгаатай. Note Edge-ийн дэлгэц нь арай л жижиг буюу 5,6 инч бөгөөд Note 4 нь 5,7 инч байдаг байна. Үүнээс гадна Edge нь Note 4-өөс 2 грамаас хөнгөн ба 2мм богино, 4мм өргөн юм. Дэлгэц нь арай жижиг боловч Note 4-өөс 160 пикселээр илүү ажээ.

Note 4 болон Note Edge утасны алгаа



Хэрэглээ
Ихэнх талаараа Note 4-тэй ижил учир зарим үйлдлийн талаар дурдахгүй харин нэмэлт дэлгэцийн үүрэг, хэрэглээг голчлон танилцуулъя.



Хамгийн эхний анхаарсан зүйл бол уг утсыг барихад бага зэрэг эвгүй санагдсан. Бусад утсуудыг бодвол нэг тал нь гулгамтгай, гөлгөр, гэхдээ гарт дассаны дараа эвтэйхэн санагдаж байлаа. Үүнээс гадна унтраах товчлуур нь хамгийн тохиромжтой байрлал болох баруун талд эрхий хуруугаар дарах байрлалаас өөрчлөгдөж утасны дээд хэсэгт байрладаг болжээ.

Нэмэлт дэлгэцийг хуруугаа гулгуулан солих боломжтой бөгөөд аппликейшн ашиглаж байх үед энэхүү багана нь нарийхан туузан хэлбэрт орж, жижиг фонтоор мессеж бичих боломжтойгоос гадна эсвэл баруун талаасаа татаад дэлгэц дүүрэн гаргаж ирж болно.



Мөн нэмэлт дэлгэцэн дээр аппликейшнүүдийн short cut-ууд байрлах бөгөөд гулгуулаад л дарах үйлдлээр хүссэн аппликейшнээ сонгох боломжтой. Бас нэгэн үүрэг нь цаг агаарыг харуулах ба уншигдаагүй мэдээлэлтэй апп-ууд харагдана.

Нэмэлт дэлгэцийн баганын бас нэгэн хэрэглээ нь шууд дуудлага хийх боломжийг олгожээ. Мөн дуу сонсож байх үед дууг тоглуулах, зогсоох, алгасах зэрэг товчлуур нь нэмэлт дэлгэц дээр байрлана.

Edge дэлгэцтэй утсанд зориулсан аппликейшнүүд хүртэл гарсан байна. Хамгийн түгээмэл хоёрыг нь танилцуулбал нэг нь Samsung-ийн бүтээсэн Tiny Burger хэмээх тоглоом бөгөөд үйлчлүүлэгчдийн захиалгыг аль болох хурдан гүйцэлдүүлэх шаардлагатай тоглоом ажээ. Дараагийн татаж болохоор виджэт бол хажуугийн нэмэлт дэлгэц дээр зөвхөн утасны RAM-ын хэрэглээг харуулдаг виджэт юм.

Samsung мөн Note Edge-дээ зориулж утасныхаа хоёр аппликейшнийг шинэчилжээ. Утасны камерын ихэнх тохирогоо, довчлуурууд нь нэмэлт дэлгэц дээр байрлах ажээ. Мөн S Note буюу тэмдэглэл хөтлөх апп-ны тохиргоонууд нь нэмэлт дэлгэц дээр байрлаж, танд тэмдэглэл бичих илүү их зайг үлдээжээ.

Нэмэлт дэлгэцийг гулгуулан гүйлгэхэд гар чийдэн, цаг, дуу хураагуур, шугам зэрэг байрлаж байдаг. Тэгэхээр Edge-ийг хэрэглэж байх үед заавал апп орох шаардлагагүй, зүгээр л нэмэлт дэлгэцийг гулгуулахад л хангалттай. Бас нэгэн хялбар хэрэглээ нь та шөнө цаг харах шаардлагатай үед том дэлгэц унтраалттай байж харин хажуугийн дэлгэц дангаар гэрэлтэн цаг харах боломжтой юм.

Хажуугийн дэлгэцээр гарах текст нь босоо чиглэлээр харагдах тул уншихад бага зэрэг төвөгтэй. Харин утсаа хажуу тийш нь харуулаад уншвал илүү дээр байх болно. Ингэснээр санхүүгийн мэдээлэл, зарим хувийн мессеж зэрэг бусдаас нууцлах хэрэгтэй зүйлсийг энэ дэлгэцээр харахад тохиромжтой. Олон хүн дунд мессежээ харуулахгүй унших боломжтой гэсэн үг.

Хэрэв та солгой гартай бол санаа зовох хэрэггүй. Samsung танд зориулж энэ асуудлыг шийдсэн байна. Зүүн гарын тохиргоог сонгосноор дэлгэц нь урвуугаа харж, зарим товчлуур нь дэлгэцийн дээр гарж ирэх юм.



Эцэст нь гэхэд Samsung одоогоор нумарсан дэлгэцтэй утас хамгийн хэрэгтэй зүйл гэдгийн батлаагүй л байна. Гэхдээ хэрэв бид нимгэн шилэн утастай болох ирээдүйг хүлээж байгаа бол Note Edge шиг бүтээгдэхүүн энэ замд зайлшгүй хэрэгтэй зүйл. За ямар ч л байсан бүх хүнд нэг зүйл таалагдана гэж байхгүй шүү дээ.













Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.