Жинхэнэ найзууд бол таны ямарч зүйлд хамт байж чадах хүмүүс юм. Тэд үргэлж таны талд байдгийг та мэднэ. Харин хуурамч найзууд бол дэлхий дээрх хамгийн хэрэггүй сайн хүн байх. Та найзуудынхаа жинхэнэ эсэхийг таньж мэдэхийн тулд доорх жагсаалтыг уншаад үзээрэй.
1. Таны хүчин чармайлт бүрийг дэмждэгЖинхэнэ сайн найз бол таны оролдож үзсэн бүх сайн зүйлд туслахыг хүснэ. Та албан тушаал ахих эсвэл бүжиглэж сурах гээд таны замын алхам бүрт жинхэнэ найз тань байх болно.
2. Таны тэнэг занг ч хайрлаж ойлгодогБүх хүнд тогтмол хийдэг тэнэг зүйл эсвэл тэнэг зан байдаг. Жинхэнэ найз тэдгээр зүйлийг ч ойлгож чаддаг. Үнэндээ хэрэв тэд үнэхээр таны жинхэнэ найз бол тантай нэгдэж ч магадгүй шүү.
3. Ямар ч зүйлд таныг уучилж чаддагЗаримдаа та өөрийн үнэнч байдлаа гутаадаг. Хуурамч найзуудтайгаа хамт, хийсэн алдаа тань таны нөхөрлөлийн үнэ цэнэ болдог. Жинхэнэ найзууд таныг зарим үед “гутамшигт” зүйл хийдэг гэдгийг тань мэддэг. Тэд таны нөхөрлөл, түр зуурын алдаанаас тань илүү үнэ цэнэтэй гэдгийг тэд сайн мэддэг учраас алдааг тань уучилдаг.
4. Тэд үргэлж таны ард байдагНөгөө талд хэн байх нь хамаагүй, хэрэв та буруу талд нь байгаа бол – жинхэнэ найзууд та хэн байхаас үл хамааран таны хажууд бат зогссор байх болно. Тэд үргэлж таны талд байж, ямар ч асуултгүйгээр таны төлөө тулалдахад бэлэн байдаг. Энэ бол зөвхөн жинхэнэ найзуудын хийдэг зүйл.
5. Таны хүсэл сонирхлыг тантай хамт эрэлхийлдэгБид өсч томрох тусам, шинэ сонирхол олж авдаг бөгөөд зарим зүйл нь биднийг өөрсөдтэй минь адилгүй тэс өөр хүн болсон мэт санагдуулдаг. Хуурамч найзууд таныг шоолох бөгөөд яг урьдын байснаараа байхыг шаарддаг. Харин жинхэнэ найзууд тантай тэрхүү шинэ зүйлийг чинь хийж, шинийг эрэлхийж өөрийгөө шинээр нээхэд тань үргэлж хамт байж тусалж дэмжих болно.
6. Таны бүх жижиг зүйлийг ч мэддэгӨглөө нойроо харамлан ааш гаргах, бодлоггүй хэлдэг үг, согтуу үедээ сээтэгнүүр аальгүй болдог гэх мэт бүх хүнд л жижигхэн сөрөг зүйл байдаг. Харин үүнийг жинхэнэ найз тань л мэднэ. Хэн ч таныг жинхэнэ найз шиг чинь мэдэхгүй. Үнэндээ та бүхний жижиг зүйлийг ч анзаарч мэдэж байна гэдэг сайн чанар юм.
7. Тэд тогтмол холбоотой байдагХуурамч найзууд тэдэнд ямар нэг зүйл хэрэгтэй болсон эсвэл хов жив ярихыг хүссэн үедээ л тантай холбоо барьдаг. Харин жинхэнэ найзууд хэзээ ч хаанаас ч тантай холбоотой байж чадна. Учир нь үргэлж таны амьдралд юу болж байгааг сонирхож байдаг. Гэхдээ энэ нь тэд таны харилцааны талаарх хамгийн сүүлийн үеийн хов живийг мэдэхдээ биш, зүгээр л өнөөдөр өдрийн хоолондоо юу идэх гэж байгааг тань мэдэхийг хүсч байдаг.
8. Тэд таны нууцыг хадгалдагХэрэв та хэн нэгэнд, таны муухай нууцын талаар тосгон даяар хов жив богохгүй гэж итгэж байгаа бол тэр таны жинхэнэ найз гэсэн үг. Хуурамч найзууд таны нууцыг ямар ч халдашгүй зүйл биш мэт хандана. Харин жинхэнэ найзууд таны итгэлийг үнэлж чадах бөгөөд хэнд ч энэ талаар “хэнд ч битгий хэлээрэй” хэмээн ярихгүй.
9. Сэтгэгдэл төрүүлэхийн тулд сайхан хувцаслах шаардлагагүйХэрэв та найзуудтайгаа уулзахын тулд хувцаслалт, үсний засалт, үнэр зэрэгтээ ихээр анхаарал хандуулдаг бол та хуурамч найзуудтай гэсэн үг. Жинхэнэ найзууд тань таныг угаагүй үстэй, бэлтгэлийн өмдтэй ирэхийг хүлээн зөвшөөрөх болно. Хамгийн муудаа гэхэд л тэд таниар тоглоом хийж магадгүй боловч энэ байдалд чинь тийм ч их анхаарал хандуулахгүй. Тэд зөвхөн тантай хамт цагийн өнгөрөөхийг хүсч байгаа. Жинхэнэ нөхөрлөлийг энэ чанараар хэмжиж болно.
10. Тэд танд цаг гаргадагТэдэнд ажил, сургуулийн хооронд ганцхан цагийн чөлөө байх эсэх нь хамаагүй, жинхэнэ найзууд тантай хамт цай уухаар цаг гаргадаг. Цаг хугацаа бол асуудал биш, тантай хамт байхдаа цаг гаргах нь тэдний хувьд чухал зүйл.
11. Тайтгарахын тулд үргэлж хэн нэгний мөр хэрэгтэй байдагЖинхэнэ болон хуурамч найзуудын хоорондох хамгийн том ялгаа бол таны сэтгэл өөдрөг болон гутарсан үед хэрхэн хандаж байгаагаас харагддаг. Хэрэв та гутарч, сэтгэлээр унасан байвал, хуурамч найз тань таны мөрөн дээрээс эв хавгүйхэн алгадаад сэдвийг өөрчлөх гэж оролдох болно. Харин та хүсвэл, жинхэнэ найз тань таныг тэврэн шөнөжин цурхиран уйлахыг тань сонсох болно. Жинхэн найзууд жаргалтай, гунигтай ямар ч үед тантай хамт байх болно.
Эцэст нь, Хэрэв та өөрийн эргэн тойрон дахь найзуудынхаа жинхэнэ үгүйг мэдэхийг хүссэн бол энэ жагсаалт таны шийдвэрт тусалсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо та нөхөрлөлөө жинхэнэ болгох цаг нь ирлээ.