“Organic Cashmere” брэндийн шинэ коллекци худалдаанд гарлаа

2014-12-09, 21:15
8,117
Жинхэнэ органик ноолуурын үнэ цэнийг мэдрүүлэгч “Говь” ХК-ний "GOBI MONGOLIAN ORGANIC CASHMERE" брэндийн шинэ коллекци хэрэглэгчиддээ хүрч байгааг дуулгахад таатай байна.
“Organic Cashmere” брэндийн шинэ коллекци худалдаанд гарлаа


Энэхүү брэнд нь Монгол ямааны ноолуурын үндсэн дөрвөн өнгө болох цагаан, цайвар шаргал, бор, хөх саарал өнгийн ноолуурыг цайруулж будахгүйгээр байгалийн өнгөөр нь бэлэн бүтээгдэхүүн болгон гаргасан тансаг зэрэглэлийн брэнд юм.



Энэ удаагийн шинэ коллекци нь загварын хувьд сонгодог хэв маягийг үндэс болгон гайхалтай 4 өнгийг хослуулан өнгөний өвөрмөц шийдлийг харуулсан. Дөрвөн өнгөнөөс бүрддэг учраас олон төрлийн сүлжээс, хээгээр загвараа тодотгож өгснөөрөө өмнөх коллекциудаасаа ялгаатай.

Oрганик брэнд нь хэрэглэгчдэд хүрээд жил гаруйн хугацааг өнгөрөөж байгаа ч аль хэдийнээ дотоод, гадаадын хэрэглэгчдийн таашаалд нийцэж эрэлттэй брэнд болж чаджээ.





































Тус брэнд нь Төв дэлгүүрийн дэргэд өөрийн нэрийн дэлгүүр болон "Gobi Mongolian Organic Cashmere" дэлгүүрээр тус тус худалдаалагдаж байна.

www.facebook.com/GobiCashmere



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.