“Говь”-д ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛ үргэлжилж байна

2014-12-05, 22:00
5,732
"Говь" ХК хэрэглэгчдэдээ зориулан олон урамшуулал, хямдралыг зарласан байна. Энэ жилийн намар өвлийн шинэ загварын пальтонууддаа 30%-60%-ийн хямдрал, хүүхдийн бүх загварууддаа 30%, бүх төрлийн оёмол пальто, куртка, нөмрөг, юбка зэрэгтээ 15%-ийн хямдрал зарлажээ.
“Говь”-д ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛ үргэлжилж байна


Пальтоны худалдан авалт бүрт 79000 төгрөгийн үнэтэй нэхмэл ороолт бэлэглэж, малгай ороолтыг хослуулан худалдан авбал тус бүр 10% хямдрал үзүүлж байна. 

Та бүхэн “Говь” салбар дэлгүүрүүдийг зорьж хамгийн дулаан ноолууран бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр мөн дээрээс нь бэлгийн хамт худалдан аваарай.

“Говь” ХК 12-р сарыг Бахархлын сар болгон зарлаж Үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрээр худалдан авалт хийсэн тохиолдолд Монголын анхны вакс музейг 1000₮-өөр үзэх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.

Мөн “Говь”-ийн үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн хажууд байрлаж буй уг музей нь Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу 12-р сарын 29-ний өдөрт зориулан 12-р сарыг дуустал 50% хямдралтай үнээр үйлчлэх болжээ. Уг музейн уран бүтээлчид вакс хэмээх халуун хүйтэнд тэсвэртэй лааны тосон материалаар дэлхийн жишигт нийцсэн арга технологийг ашиглан Чингис хаан ба Монголын эзэнт гүрнийг байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Өгөөдэй, Цагаадай, Зүч зэрэг 13 түүхэн хүний баримлыг бүтээж олон түмний хүртээл болгож байна.













Манай хаяг.
Фэйсбүүк: www.facebook.com/GobiCashmere



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.