Урцанд амьдарч буй тэрбумтан

38 настай Хятадын тэрбумтануудын нэг болох Лю Цзинчонг нь автын осолд орсон байна. Осолд орохоосоо өмнө тэрээр хувиараа бизнес эрхлэгч байсан аж. Осолд орсныхоо дараа тэрээр амьдралыг өөр өнцгөөс харах болж өөрийн бүх эд хөрөнгийг тараан өгч, урцанд амьдрах болсон байна.
Урцанд амьдарч буй тэрбумтан

“Би их хэмжээний хөрөнгө олсон нь үнэн бөгөөд өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус байсан гэвэл үгүй. Би өөрийнхөө амьдралд их дуртай байсан ч найзтайгаа осолд орсноос хойш бүх зүйл өөрчлөгдсөн юм” -хэмээн "Central European News"-д өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.

www.caak.mn

Одоо Лю даруухан урцанд амьдарч байгаа ажээ. Осолд орсныхоо дараа тэрээр буддын шашныг ихээр судлах болсон бөгөөд хөрөнгө, мөнгө яагаад хүмүүсийн шаналалын нэг хэсэг болдог талаар судлаж байгаа аж. Ингээд тэрээр амьдралынхаа хэв маягийг тэр чигт нь өөрчлөхөөр шийдсэн байна.

“Надад долоон машин, тансаг зэрэглэлийн байр, зуслангийн байшин байсан бөгөөд би энэ бүхнээ тарааж, харин өөрөө жижигхэн урцанд амьдрах болсон юм. Энд би олон төрлийн бурхны номыг уншиж байгаа” -гэжээ.

www.caak.mn

Хэдийгээр Ли-ийн урц хотоос нэлээд зайдуу байрладаг ч тэрээр нийгмээс бүр тусгаарлагдахыг хүсэхгүй байгаа аж.

“Үнэндээ зочид ирэхэд би маш дуртай байдаг. Шинэ хүмүүстэй уулзаж, сонин сайхан сонсож, туршлага хуваалцах нь үнэхээр таатай байдаг” -гэж Ли ярьжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()