Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хаалга нь бараг 14,5 тонн жинтэй. Хананы зузаан нь 9 метр орчим бөгөөд цөмийн дэлбэрэлтэнд тэсвэртэй байна гэж тооцсон байна. Бункерийн орой нь 800 км\цагийн хурдтай салхийг ч тэсвэрлэж чадах ажээ.
Бункерт 770 хүн амьдарч болох бөгөөд нэг өрөө нь ойролцоогоор 180 м.кв юм байна. Нэг метр квадратыг нь $1,5 - $3-оор үнэлсэн ажээ. Бүх өрөөнүүд зарагдсан бөгөөд байшин газар доор 174 метр хүртэл гүн суурилагдсан юм байна.
Үүнээс гадна усан сан, 17 хүний суудалтай кинотеатр, бэлтгэлийн өрөө болон хурлын танхимтай юм байна.
Бункерын дээд хэсэгт машины зогсоол байрлах бөгөөд 24 цагийн турш харуултай байдаг аж. Цахилгааны хангамж нь төрөл бүрийн эх үүсвэртэй байдаг бөгөөд ялангуяа салхины хүчээр эрчим хүчээ хангадаг байна.