Бүсгүй охиныхоо морийг намгаас гаргаж чадсан боловч Астрог гаргаж чадаагүй ажээ. Тэр 3 цагийн турш морио намгаас гаргаж авахыг хичээжээ.
Морь жин ихтэй учир тусламж ирэхээс өмнө нэлээд гүн шигдсэн байжээ.
Аврах ажиллагааны үеэр эзэн нь Астро морьтойгоо үлдэж, түүнийг тайвшруулж байсан байна.
Бороонд цохиулахаас өмнө тэднийг аврах шаардлага тулгарчээ.
Аврагчид малын эмч болон нутгийн фермертэй хамт ирсэн бөгөөд фермерийн тракторыг аврах ажиллагаанд ашигласан байна.
Астрод тайвшруулах эм өгч үүний дараа түүнийг гаргаж чадсан байна.
Аврагчид морийг аврахын тулд олон төрлийн арга хэрэглэсэн боловч энэ нь бүтэлгүйтэж байжээ.
Намаг маш хүчтэй сорж байжээ.
Бүгд маш хурдан ажиллахыг хичээж байв.
Азаар бүх хичээл зүтгэл амжилттай болж Астрог намгаас гаргаж чаджээ.
Аврах үйл ажиллагаанд трактор нэлээд үүргийг гүйцэтгэсэн байна.
Намгаас гармагц морь хүчгүй болж унасан байна.
Ингээд Николь Грэхем одоо Астрогийн эмчилгээг хийж байгаа бөгөөд тэрээр 10 морины эзэн юм байна. Түүний хэлж байгаагаар, сүүлийн 20 жилийн дотор ийм явдал тохиолдож байгаагүй гэнэ.
Аврах багийн ажилтан хэлэхдээ, "Амьтдынхаа төлөө гэсэн бүсгүйн сэтгэлд бахархахгүй байхын аргагүй. Хүн бүр хайртай амьтныхаа төлөө өөрийн амь насыг золиослож чадахгүй л болов уу" -гэжээ.