5 настай охин интернэтэд од болж байна

2014-11-26, 04:42
32,615
Breanna Youn – одоо тавхан настай ч интернэтийн од болчихоод байна. Түүний “Instagram” хуудас нь Холливудын од Камерон Диаз-тай ижил тооны дагалдагчидтай болжээ. Охины эцэг эх нь охиныг хангалуун тансаг амьдрал, өхөөрдөм төрхийг нь харуулсан зургууд өдөр бүр шахам Инстаграм хуудсанд нь оруулдаг болжээ. Энэ нь интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг ихээр татаж, түүнийг олон мянган хүн дагасаар байна.
5 настай охин интернэтэд од болж байна


Цахим ертөнцийн шинэхэн од Breanna Youn-той танилц.
Инстаграм хаяг: http://instagram.com/officialbreannayoun



Интернэт хэрэглэгчдийн дунд энэ бяцхан Солонгос охин нэлээд алдартай болсон байна. Бяцхан охин зургаа хэрхэн авахуулахаа сайн мэддэг ажээ.



Эхлээд эцэг эх нь охины энгийн зургуудийг цахим ертөнцөөр цацсан бөгөөд заримдаа охины дуу дуулж буй бичлэгийг оруулдаг байжээ.



Охины эцэг эхийн хэлж байгаагаар, "охин төдийлөн олон төрлийн авъяасгүй ч, ийм олон дагалдагчидтай болно гэж зүүдлээ ч үгүй" -хэмээн ярьсан байна.



Охин бусдыг өөртөө татах чадвартай бололтой.



Бяцхан охиныг алдартай болохын өмнө тэд Пусан хотод жижигхэн байшинд амьдарч байсан байна.



Одоо тэр их алдартай болжээ.



Instagram хуудаснаа тэрээр 1 сая 150 мянга гаран дагалдагчидтай юм байна. Харин дагалдагчид нь “Бид чамд өөрийнхөө хүүхдээс ч илүү хайртай” -хэмээн бичиж байжээ.



Алдарт хүрснээсээ хойш тэрээр шүтэн бишрэгчдээсээ маш үнэтэй бэлгүүдийг авах болсон байна.



Харин одоо бяцхан охин тансаг амьдралтай болсон бөгөөд Rolls Royce, Ferrarii зэрэг тансаг хүлгүүдийн дэргэд зургаа авахуулах дуртай болсон байна.



Breanny Youn–ны шүтэн бишрэгчид нь түүнийг Арабын Нэгдсэн Эмират улсад дуудсан бөгөөд бүх зардлыг нь төлсөн байна.



Тэрээр Ойрхи Дорнодын орнуудын хамгийн гол мэдээллийн бай болж байжээ.



Дубайд түүнд нэвтрүүлэг хөтлөх саналыг тавьсан байна.



Охины алдар түүний гэр бүл болох 27 настай ээж Жаклин болон 34 настай эцэг Junghyuna, 7 настай ах Брэкстоны амьдралыг тэр чигт нь өөрчилсөн аж.



Тэд гэр бүлээрээ Арабын Нэгдсэн Эмират улсад шилжин ирсэн бөгөөд баян хөрөнгө оруулагчдын ачаар хангалттай сайхан амьдарч байгаа гэнэ. Одоо тэд араб хэл сурч байгаа ажээ.



Олон хүмүүс охины эцэг эхийг хөрөнгөтэй болохын тулд охиноо ашиглаж байна хэмээн үзжээ. Харин тэд хариулахдаа, “Бид охиныхоо хүссэн болгоныг хийдэг бөгөөд хэзээ ч түүнийг хорихгүй” -гэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()