iPhone утасны “iOS 8” системийн 12 давуу тал

Christmas-ын баярын өмнө "iPhone 6" нээлтээ хийснээрээ, технологийн хувьд эртний өрсөлдөгч болох Samsung-г борлуулалтаараа гүйцэх боломжийг Apple компани олж байна. Түүгээр ч барахгүй iPhone 6 болон iPhone 6 Plus нийтдээ нээлтээ хийснээсээ хойш, дөрөвхөн 7 хоногийн дотор 21 сая захиалгыг авчээ.
iPhone утасны “iOS 8” системийн 12 давуу тал


Энэ үзүүлэлтээрээ хамгийн богино хугацаанд хамгийн их захиалга авч борлуулагдсан ухаалаг утсаар шалгарсан байна.

Christmas-ийн үеэр хүмүүс шинэ утас авах сонирхолтой байдагтай холбоотойгоор, iPhone 6-г худалдаанд гаргасан нь тодорхой. Тиймээс бид таны шинэ ухаалаг утсан дах iOS-8 үйлдлийн систем ямар ямар шинэ боломжуудтай болсоныг танилцуулж байна.

(iOS 8 бол Apple компаниас гаргадаг утсанд зориулж бүтээгдсэн 8 дахь үеийн үйлдэлийн систем юм)

I. Таны утасны аюулгүй байдал

1. Үндсэн цэсэнд хандах хандалтыг салгасан
Аюулгүй байдал бол бүх төрлийн ухаалаг утас хэрэглэгчдийн хувьд, ялангуяа хэрэглэгч бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслийг ашиглаж байгаа үед томоохон асуудлуудын нэг. Өнгөрсөн 5 болон 6-р сарын байдлаар Англи улсад интернет ашиглан £24.2 тэрбум фунтын гүйлгээ хийгдсэн бөгөөд үүний ойролцоогоор £8.7 сая фунт нь ухаалаг утас болон тавлет ашигласан гүйлгээ байжээ.

Энэ үзүүлэлт нь ухаалаг утасны аюулгүй байдал өндөр түвшинд байх ёстойг харуулж байна. iOS 7 үйлдлийн системийн хэрэглэгч бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй, яагаад гэвэл түүний дэлгэцний түгжээг арилгахад ганцхан секунд хангалттай байдаг байна. Өөрөөр та iOS8 үйлдэлийн систем татаж авах хүртлээ тохиргоо хийж үндсэн цэсний хандалтанд нууц үг хийж болох юм.

www.caak.mn

2. Өсвөр болон бага насныханд зориулагдсан утасны хандалтын тохиргоо
Хэн нэгэн жаахан хүүхэдтэй хүнд, эсвэл хэзээ ч утсаар тоглохоос буцахгүй хүүхдүүд зориулсан шинэ тохиргоотой болжээ. Энэ тохиргоог ашигласанаар, iPhone хэрэглэгч утасны дугаар болон чухал хэрэгцээт мэдээлэл устгагдаж алдагдахаас сэргийлж чадна. Үүний тулд Settings цэснээс Guided Access функцийг ашиглаарай.

www.caak.mn

3. Илүү урт, илүү хэцүү нууц үг ашиглах боломж
Өмнө нь Apple-ий үүрэн тооцооллын системийн нууцлал алдагдсанаар, Apple хэрэглэгчид хувийн мэдээлэлээ алдах болжээ. Үүнтэй холбоотойгоор нууц үгийг улам ярвигтай болгох боломжтой болгожээ. Нууц үг тоо болон үсэг холилдсон урт байх тусам, таны хувийн мэдээлэл бусдад алдагдах боломж багасна. Үүний тулд утасны эхний тохиргоонд буй Simple Passcode-г салгаж Passcode Lock хийж өгөх шаардлагатай болно.

www.caak.mn

Siri хэрэглэх нь

4. Siri хэрэглэх заавар, хэрхэн тодорхой нууцлалын үг ашиглах талаар
Siri- бол iPhone, iPad, iPod touch төхөөрөмжүүдэд суурилагдсан дуу авиагар мессэж илгээх, дуудлага хийх зэрэг үйлдэл хийх боломжтой апликэшн юм.

Siri бол iOS 7, iOS 8 үйлдлийн системд суурилагдасан ухаалаг туслах юм. Энэ програмийн ачаар та утсандаа энгийн ярианы тусламжтайгаар хандаж үйлдэл гүйцэтгүүлэх, асуулт асууж хариулт өгөх боломжтой юм байна. Энэ нь аман асуултанд хариулахад хэрэглэгддэг боловч, буруу ойлголттой үг болон ойлгомжгүй зүйлст анхдагч асуултаар хэрэглэгдэнэ. Тодорхой үгүүдийг ашигласны дараа Siri таны асуултанд хариулах болно.

www.caak.mn

5. Siri-ийг Төв Интертаймент Платформоор ашиглах.
Siri нь таны ухаалаг хувийн туслагч болж хөгжсөн бөгөөд нэмэлтээр онлайн үйлчилгээтэй холбогдсоноор илүү боломж, илүү давуу талтай болно гэсэн үг. Энэ нь Интертаймент платформыг илүү ашигтайгаар хэрэглэх боломжтой болно гэсэн үг юм. Энэ Платформын тусламжтайгаар хэрэглэгч хамгийн сүүлийн үеийн спорт тоглолт, кино театруудын үзвэр үйлчилгээ харах болон рестораны захиалгийг ч siri ашиглан хийх боломжтой болжээ. Siri ашиглан эдгээр үйлчилгээг авахын тулд GPS шаардлагатай бөгөөд та iPhone утасныхаа Location Service-г идэвхижүүлж Privacy-г унтрааснаар таны GPS ажиллаж эхлэх болно.

www.caak.mn

6. Холболт хийхэд Siri ашиглах
Siri нь асуултанд хариулах боломжтой боловч, түүний хариултууд хязгаарлагдмал гэдгийг санах хэрэгтэй. Мөн Siri-ээр ямар нэг үйлдэл гүйцэтгүүлэхийн тулд амаар хэлж холбоосуудыг нээдэг функцыг идэвхижүүлэх хэрэгтэй. Жишээ нь утсан дээрээ хадгалсан ямар нэг дугаарын нэрийг хэлснээр тухайн дугаар руу залгах боломжтой болно гэсэн үг. Яг л өөрийн туслахдаа хэлж байгаа мэт холболт үүсгэж чадах юм. Siri-ийг идэвхижүүлэх тохиромжтой үг хэлж, холбоосыг нээсний дараа та зөвхөн “Yes” гэж хэлээд шаардлагатай үйлдлийг хийх боломтой болно.

www.caak.mn

II. Үйлдэл ба Функцүүд

7. iPad гүйдэл тохируулагч ашиглаад iPhone утсаа илүү хурдан цэнэглэ
Таны ухаалаг утас маш олон хэрэглээтэй учраас баттерейны цэнэг алдагдахад маш амархан, тиймээс танд утсаа цэнэглэх хэрэгцээ хаана ч гарч мэднэ. Та iPhone утсаа энгийн iPad ашиглаад хурдан бөгөөд илүү үр дүнтэй цэнэглэх боломжтой. iLounge судалгааны төвийнхний мэдээлснээр iPhone 6, iPhone 6 Plus хоёулаа тодорхой нөхцөлд 2.1А хүчдэл хэрэглэх боломжтой. Тиймээс таны iPhone илүү хурдан хугацаанд үр дүнтэй цэнэглэгдэх боломжтой гэсэн үг.

www.caak.mn

8. iOS 8-ийн шинэ үйлдэл болох Батерей Хэрэглээг Хянах.
Ямар ч ухаалаг утасны хувьд батерейн ашиглагдах хугацаа гэдэг хамгийн чухал үзүүлэлт юм. Тийм ч учраас iPhone цувралууд энэ тал дээр анхаарлаа хандуулсаар иржээ. Шинэ үйлдлийн систем iOS 8-д суугдсан шинэ систем болох Батерейний тооцооллуурын функц ч мөн үүнтэй хамаатай. Энэ функц нь ямар аппликэшн цэнэгийг хэр хэмжээнд ашиглаж байгааг таньд харуулснаар, та тэдгээрийн хэрэглээг хянаж, батерейн цэнэгийг хэмнэх боломжтой болох юм. Үүний тулд General хуудаснаас "Battery Usage" цэснээс цэнэг ашиглаж байгаа шаардлагагүй аппликэшн-уудаа хаах боломжтой юм.

www.caak.mn

9. Электрон шуудандаа маш хурдан мессеж бичих боломтой.
iOS 8 үйлдлийн системд хийгдсэн маш олон сайжруулалтын нэг бол цахим шуудангаар мэйл, мессеж бичих юм. Шинээр нэмэгдсэн зүйл нь Undo буюу буцах цэс бөгөөд энэ нь шинэ мессеж бичиж байх үедээ хийсэн алдааг тань залруулах боломжтой. Та утсаа сэгсрээд л энэ сонголт таны дэлгэц дээр гарч ирэх болно. Мөн та мэйл аккаунтаараа 3 секунтын дотор “Compose” draft message руу хандаж мессеж бичих боломжтой болсон.

www.caak.mn

III. Камер

10. Capture товчлуур дээр дарж нэг зэрэг олон зураг дарах
iPhone 6 нь нэг дор хэд хэдэн зураг авах боломжтой маш сайн камерны аппликэшнтэй болжээ. Камерныхаа зураг авах товч дээр удаан дарснаар та олон зураг дарах бөгөөд энэ нь танд хөгжилтэй агшин бүрийг алдалгүй дарах боломжийг нээж өгч байгаа юм.

www.caak.mn

11. iOS 8 – ийн Time Lapse
Энэ үйлдлийг "Time Lapse Guide" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ганцхан товчин дээр дарснаар тодорхой хугацааны давтамжтай олон зураг дарах юм. Та зураг дарахын өмнө хугацааг тохируулж өгснөөр шаардлагатай агшинд гайхалтай зургуудыг үргэлжлүүлэн дарах болно. Үүнийг ашиглахын тулд камера аппликэшний доор байрлах tab-ийн дагуу зүүн тийш "Time Lapse" болтол нь товших юм.

www.caak.mn

12. Streaming Видео үзэж байх үеэр Scrubbing харьцааг тохируулах
Видео үзэх бол ухаалаг утасны бас нэгэн зайлшгүй хэрэглээ. iPhone 6 болон iPhone 6 Plus –ийн бас нэгэн талархууштай сайжруулалт бол Streaming видео үзэж байх үеэр Scrubbing харьцааг тохируулах боломжтой болсон юм. Үүнийг ашигласнаар Видео Streaming хийж байх үед, гүйлгэх үйлдлийг хийхэд энгийн видео тоглуулагчаас 4 дахин хурдан болсон байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()