Ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэн

Таныг бүрэлдэн бий болсон цагаас эхлэн ээж тань танд анхаарал хандуулж, халамжилж эхэлдэг билээ. Бяцхан хүүхэд энэ хорвоо дээр мэндлэхэд хамгийн их жаргалыг эх хүн мэдэрдэг хэдий ч заримдаа сөрөг тал ч байдаг юм. Гэхдээ бид энэ талыг хэзээ ч бодож үзэж байгаагүй болов уу. Ингээд ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэнийг хүргэе.

Ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэн



1. Тэр сүүлийн хэрчим бялууг идэхийг хүсэж л байсан!
Тэр үнэхээр үүнийг хүсэж байсан. Гэхдээ тэр чамайг баярлуулахын тулд өөрийн хүслийг хорьж чамд өгсөн юм. Чамайг л аз жаргалтай байлгахын тулд шүү дээ.

www.caak.mn

2. Чи түүнийг маш олон удаа уйлуулж байсан.

Тэрээр жирэмсэн болсноо мэдээд уйлсан. Чамайг анх төрөхөд, чамайг анх тэврээд тэр бас л уйлсан. Тэрээр чамайг жаргалтай байх үед, чамайг гуниглах үед тэр чамтай хамт л энэ бүхнийг хуваалцаж, чамайг мэдэхгүй байхад уйлдаг л байсан юм.


www.caak.mn

3. Тэр үргэлж чиний өмнөөс айж, санаа зовж байдаг.
Чамайг төрсөн цагаас л эхлэн тэрээр чиний төлөө санаа зовж, чамайг халамжилж ирсэн. Чамайг гэрээсээ гарах үед чинь ирэхийг чинь хүлээж, чамайг өвдөх үед үргэлж чиний хажууд байсан.

www.caak.mn

4. Тэр маш их өвдөж байсан.

Зөвхөн төрөх үедээ ч биш жирэмсэн байх явцад нь ч чи түүнийг өвтгөж байсан. Түүний дотор эвгүй оргиж, чи түүнийг өшиглөж, хөхнөөс нь хазах гэх мэт өөрөө ч мэдэлгүй түүнд өвдөлтийг мэдрүүлдэг байжээ.


www.caak.mn

5. Тэр төгс биш гэдгээ мэднэ.

Ээж тань өөрийгөө маш ихээр шүүмжилдэг. Тэр өөрийн бүх алдаа дутагдлыг мэддэг бөгөөд үүнээсээ болоод өөрийгөө үзэн яддаг. Мэдээж тэр чиний хувьд төгс ээж байхыг хүсдэг. Гэхдээ л тэр чиний төлөө маш олон зүйлийг хийсэн гэдгийг мартаж болохгүй.


www.caak.mn

6. Чиний нулимс түүнийг маш ихээр шархлуулж байсан.

Чиний уйлах чимээ түүний хувьд хамгийн аймшигтай зүйл. Тэр чамайг тайвшруулахыг хүсэж, боломжтой гэсэн бүхий л зүйлийг хийж байсан бөгөөд хэрвээ энэ нь бүтэлгүйтвэл маш ихээр гуниглаж, шархлаж байдаг.


www.caak.mn

7. Чиний унтаж байхыг тэр харах дуртай.
Хэцүүхэн өдрийн дараа чамайг унтахад тэрээр чамайг ажиглаж суудаг. Хэрвээ энэ үед чи сэрсэн бол түүний нүднээс маш их хайр, халамжийг олж харах байсан.

www.caak.mn

8. Тэр бүхнийг дахин хийхэд бэлэн.

Хэдийгээр чи түүнд маш их шаналал, өвчнийг мэдрүүлсэн ч тэр хэзээ ч, ямар ч нөхцөлд чамаас татгалзахгүй. Хүүхэд гэдэг эмэгтэй хүний хувьд энэ амьдрал дээрх хамгийн үнэтэй, хамгийн нандин эрдэнэ байдаг юм.

Өсөж томрохын хэрээр бид ээжийгээ биднийг ойлгохгүй байна хэмээн боддог. Үнэн хэрэгтээ тэрээр бидэнд илүү сайн зүйл хийхийг л хүсэж байдаг. Энэ талаар бодож үзэхэд илүүдэхгүй л болов уу. Тиймээс ээждээ үргэлж баярласан, талархсанаа илэрхийлж, түүнд хайртай гэдгээ мэдрүүлж яагаад болохгүй гэж?...

www.caak.mn
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()