Орон орны хамгийн хачирхалтай хоол хүнс

2014-11-17, 21:14
13,066
Могой, матрын мах, авгалдайгаар хийсэн хоолыг харахад тийм ч таатай харагдахгүй болов уу. Идэх хүсэл ч унтрах биз ээ. Гэтэл өнгө үзэмж нь төдийлөн таатай биш ч, тэд амттай бас эрүүл мэндэд тустай байдаг хэмээн хоолны мэргэжилтэнгүүд үзэж байгаа гэнэ. Харин та эдгээр хоолнуудын алийг нь идэж байсан бэ?
Орон орны хамгийн хачирхалтай хоол хүнс


1. Могой

Могойг олон оронд хоолны орцонд ашигладаг бөгөөд Вьетнамд дарс хийж, Хонконгт могойгоор шөл хийдэг байна. Энэ могой нь тахиа шиг амттай бөгөөд ихэвчлэн шарж хэрэглэдэг ажээ.

www.caak.mn

2. Альпака
Зарим нь энэ амьтны талаар сонсож байгаагүй болов уу. Энэ хоёр туурайт амьтан нь өөрийн зөөлөн үсээр алдартай. Ноосыг нь ашиглахаас гадна махаар нь хоол хийж бас болдог юм байна. Үүгээр ихэвчлэн стейк хийхэд зөөлөн, шүүслэг амттай болдог аж.

www.caak.mn

3. Матар
Матарны махны хамгийн амттай хэсэг нь сүүл нь юм байна. Матрын мах нь маш өвөрмөц амт, үнэртэй байдаг аж. Тостой сүмсний хамт өгдөг байна.

www.caak.mn

4. Халим
Халимны амт нь туна загас шиг бөгөөд буурцагны болон даршилсан цагаан гааны хамт иднэ. Халимны махаар Исландад л хоол хийдэг учир, энэ улсад хийх аялалаараа л амсаж үзэх боломжтой.

www.caak.mn

5. Касу марцу
Хонины сүүгээр хийсэн халуун ногоо, амьд өттэй бяслаг. Өттэй байдгийн учир нь наранд тавьж хатаадаг бөгөөд энэ үед ялаа ихээр цугладаг байна. Ялаа өндгөө гаргаж үлдээхэд өт нь бяслагийг идэж, муудаж эхлэх буюу боловсорч эхэлдэг байна. Энэ үед нь бяслагийг иддэг ажээ. Европт зарах хориотой байдаг.

www.caak.mn

6. Huhu авгалдай
Энэ хоол нь Шинэ Зеландын уугуул иргэдийн дунд алдартай. Авгалдайг амьдаар нь эсвэл болгож хэрэглэдэг. Амтаараа самрын тостой ойролцоо байдаг байна. Хэрвээ Шинэ Зеландад ирээд энэ хоолыг идэх зориг хүрэхгүй бол эмгэн хумс захиалж идээрэй.

www.caak.mn

7. Свитбред
Хэдийгээр чихэртэй талх мэт сонсогдож байгаа ч амттан гэж андуурах хэрэггүй. Хонины хоолой, ходоод болон өндгөөр хийдэг байна. Британид хөдөө тосгоны хоолны газруудад ихээр худалдаалдаг байна.

www.caak.mn

8. Царцаа
Уургаар баялаг энэ амьтнаар нэлээд их газруудад хоол хийдэг бөгөөд ялангуяа Мексик болон Зүүн Өмнөд Азид алдартай. Шарсан царцааг лайм болон сармисаар амталдаг байна. Хэдийгээр уургаар баялаг ч, нэг өдрийн уургийн хэмжээг хангаж чадахгүй л болов уу.

www.caak.mn

9. Далайн гахай
Өмнөд Америкийн Анд, Перу, Колумби, Болив зэрэгт их алдартай. Ихэвчлэн ил гал дээр шардаг бөгөөд хар тахиа мэт амттай. Индонези тахиа худалдаж авахад 2500 долларын үнэтэй байдаг бол далайн гахай харьцангуй хямд үнэтэй байдаг гэнэ.

www.caak.mn

10. Тахь
Тахь агнахыг хориглодог бөгөөд ихэвчлэн Зүүн Африкт өсгөж үржүүлдэг байна. Тахийн мах нь тослоггүй, зөөлөн байдаг бөгөөд стейк идсэнээс илүү тахийн махаар хийсэн бургер идсэн нь илүү амттай байх болно. Тахийн махан бургер идэхийн тулд заавал Кенийг зорих хэрэггүй бөгөөд Лондонд хүртэл зардаг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()