LG зүйрлэшгүй дүрслэлийн нууцыг дэлгэж байна

2014-11-14, 18:28
4,307
Аливаа шинэ технологийн үндсэн зорилго нь бидний амьдралын хэмнэлийг энгийн хялбар, ая тухтай болгоход чиглэгддэг. Орчин үеийн хэрэглэгчид энгийн  нэг тод дүрс, эзэлхүүнтэй 3D дүрслэл хараад сэтгэл ханамж дундуур байх болж. Орон зайн болон дуу дүрсний бодит орчинг мэдрүүлэхүйц, үзвэрийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох мэт тийм сэтгэгдэл мэдрэх нь хэрэглэгчдэд үзвэрийг сонирхолтой болгож байна. Ийм ч учраас LG-гийн зохион бүтээгчид (Ultra HD TV) зурагтыг чанарын шинэ стандарт болгон зарлаж байна.
LG зүйрлэшгүй дүрслэлийн нууцыг дэлгэж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Техник технологийн шинэчлэлийн өөрчлөлтүүд хэт хурдан хувьсаж буй энэ цаг үед технологийн бүхий л шинэ боловсруулалт, шинэчилсэн хэрэглээний төхөөрөмж заавруудын талаар хэрэглэгчид тухай бүрт нь бүрэн танилцаж амжихад цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдаг байна. Гэхдээ дээрх нөхцөл байдлаас үл хамааран зурагт эсвэл ухаалаг гар утасны сонголтод өмнөхтэй адил дэлгэцийн чанар болон хэмжээ шууд нөлөөлсөөр байна.



Эцсийн дүндээ дүрслэлийн зураглал тод, тодорхой байх ёстой гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Өдрөөс өдөрт улам томорч буй зурагтуудын дэлгэц нь юуны түрүүнд дүрслэлийн чанар, түүний нягт зураглал зэргийг хадгалагдаж үлдэхээс гадна түүнд тавигдах шаардлагууд нь улам л өсөж байна. Загварын туршилтууд нь дүрсний чанарт нөлөө бүхий сайжруулсан хүнхэр  дэлгэцийг шинээр төрүүлж улмаар дэлхийн электрон барааны  зах зээлийн тавцанд зурагтын тухай шинэ ойлголтыг нэвтрүүлсэн шинэ загваруудыг бий болгожээ.



IFA 2014 үзэсгэлэнд оролцогчдын анхаарлын төвд байсан  Зурагтын  дэлгэцийн технологиуд
Берлин хотод зохион байгуулагдсан олон улсын хамгийн нэр хүнд бүхий IFA 2014 Цахилгаан барааны үзэсгэлэн худалдаанд шинээр толилуулсан дэвшилтэт технологиуд нь дэлхийн нөлөө бүхий шинжээчид болон инженерүүдийн сонирхолыг ихэд татжээ. Энэ үеэр LG Electronics компани нь өөрийн сэтгэл хөдөлгөм бүтээгдэхүүний цуварлуудыг толилуулсан бөгөөд дөнгөж шинээр гараад байсан 4К загвараас хоёр дахин, Full HD зурагтуудаас 16 дахин илүү боломжоор хангагдсан 98 инч буюу 248,92 сантиметрийн диагональтай, 7680 x 4320 бүхий санаанд батгамгүй нягтралын шийдэлтэй дэлгэц  болох  анхны 8К LG зурагт нь IFA үзэсгэлэнд хамгийн хүчтэй бас эрхэмсэг толилуулалт болж чадсан юм. 



Уг үзэсгэлэнд оролцогчдын анхаарлын төвд яах аргагүй орсон шинэ трэнд бол тухайн үзэгчийн байрлаж буй байршилд уялдуулан тааруулж болох уян хэлбэр бүхий дэлгэц юм. 77 инчийн OLED уян зурагт нь үзэгчдийн хэмжээ үзвэрийн төрлөөс хамааран дэлгэцийн налуу хэмийг өөрчилж тааруулж болохоос гадна тохируулсан налууны өнцөгөөс шалтгаалан дуу дүрсний чанар нь автоматаар тохируулагдах аж..



Мөн түүнчлэн Swarovski–ийн болороор чимэглэсэн болор шилэн суурь тавиуртай 55 инчийн OLED  хүнхэр зурагтаар LG олны нүдийг алмайруулж чаджээ.

Үлгэрийн мэт гялалзан солонгорох болорын гялбаанууд болон LG-ээс гэрэлтэж буй дүрс нь ялгарах хурц тод өнгүүдийг улам чимж улмаар шинэ LG зурагтыг загварын хувьд тун эрхэмсэг харагдуулж чадаж байна.



4K Ultra HD болон OLED: Хамгийн шилдэг нь
Хавтай дэлгэцийн загварыг хүнхэр  дэлгэцүүд итгэл төгс шахан гаргалаа. Дэлхийд анхны хувьсгал зарласан загвар бүхий хүнхэр дэлгэцтэй OLED зурагт буюу 140 сантиметр диагональтай 55EA980V загвар нь үзвэрийн явцад зураглалд бүрэн орж түүний нэг хэсэг бүрэлдэхүүн нь болсон мэт мэдрэмж төрүүлэх ба тод ялгарал, олон өнгийн дүрслэл зэрэг нь  ер бусын таашаал өгдөг аж. Ердийн зурагтууд гурван дэд цэгэлбэр бүхий (RGB) стандарт технологи ашигладаг бөгөөд түүний өнгө ялгаварал нь бодит өнгөнөөс зөрдөг. LG Electronics компани нь OLED зурагтанд зориулж WRGB дөрвөн өнгийн цэгэлбэртэй хосгүй технологио өөрийн санаачилгаар боловсруулж гаргасан ба энэ нь хязгааргүй тод дүрслэл, бодит бөгөөд хүрц дүүрэн өнгийг ялгаруулдаг байна.  LG OLED  хүнхэр  дэлгэцтэй зурагт нь дөрөв дэх буюу нэмэлт цагаан өнгийн цэгэлбэр ашиглах оновчтой санаачлагын тусламжтайгаар илүү нарийвчлалтай болж бодит өнгүүдийг гаргаж байна.  Харин хамгийн тэргүүний дэлгэцийн технологиор бүтээгдсэн дэлхийд анхны OLED 4К зурагтын хүчээр LG нь OLED зурагтын үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа итгэлтэйгээр хадаглаж байна. Шилдэг өнгө дамжуулалт, өөлөхийн аргагүй тод нягт дүрслэл, 4К боломжууд – 33 сая дэд цэгэлбэрүүд – энэ бүхэн үзвэрийн шинэ эрин үеийн нээж байна – сэтгэл бахдам нягтрал, бодит өнгө, бодит мэдрэмж. 4К OLED зурагтын зохистой  хүнхэр дэлгэц нь өргөн өнцөг мөн үзвэрийн таатай нөхцлийгбий болгосон ба хэрэглэгч танд үзвэрийн хамгийн дээд мэдрэмжийг төрүүлж чадах болно.




LG-гийн 2014 оны бүх OLED болон ULTRA HD зурагтууд webOS Smart+ платформ дээр суурилсан бөгөөд энэ нь зугаа цэнгэлийн ертөнцөд нэвтрэх хамгийн энгийн бөгөөд хурдан суурь болно. WebOS Smart+ платформ нь гадна холбогдсон төхөөрөмжүүд болон дотоод хавсралтууд, үйлчилгээ, нэвтрүүлгийн шууд дамжуулалт, контентууд хооронд хялбар шилжин ажиллах ая тухтай хайлт, сонголт хийх боломжийг санал болгож байна. WebOS дахь BeanBird анимаци хөтөч нь зурагтын холболт ачааллагдах үйлдлийг энгийн бөгөөд хялбар болгоно. WebOS платформ нь хэрэглэгчдэд хамгийн ойлгомжтой цэс нэвтрүүлсэн үзүүлэлтээр Red Dot Awards-2014 нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

Гэхдээ тренд гэдэг нь зөвхөн загварлаг байдал гайхалтай дизайны шийдэл биш юм. Юуны түрүүнд энэ бол шинэ шийдлүүдийн өгөөж нь өдөр тутмын амьдралын хэрэглээнд ашиг тусаа аа өгсөн, хэрэглэхэд хялбар байдал юм. Хамгийн гол нь LG компани нь хувьсгал гаргасан шинэчилсэн технологиудыг хэрэглэгч бүрт хүргэж гайхамшигтай дизайны шийдэл, зүйрлэшгүй чанарыг мэдэрч таашаал авах нөхцөл олгож байна. Мөн түүнчлэн Монголын хэрэглэгчдэд LG компани нь 4K Ultra HD зурагтын цуврал бүтээгдэхүүнүүдээ толилуулан өөрсдийн хэрэглээндээ таарсан сонголт хийх бололцоо бүрдүүлж байгаа юм. 4K Ultra HD зурагтын дэлгэц нь хамгийн идэвхитэй динамик дүрслэл, нарийн чимхлүүр эффектүүдий чанарын зураглалыг маш тод нарийвчлалтай гаргадагаар бусдаас онцлог болж чадаж ээ.

Хамгийн сүүлд дүгнэн хэлэхэд, LG Chemical болон LG Display компаниудын судалгаа шинжилгээ зохион бүтээх ур чадвар нь хязгааргүй боломжуудыг нээсэн нэн шинэ технологийг хөтлөн түгээж байна. Удахгуй бүх нийтийн хэрэглээнд орох уян дэлгэцүүд болон олон янзын төрөл зүйлээр бүтээгдэж буй хавсралтууд нь техник технологийн ертөнцөнд хувьсгал зарлах ба амьдралыг бүхэлд нь бодитой дээшлүүлэх болно.

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc нь электроникийн бүтээгдэхүүн, хөдөлгөөнт холбооны хэрэгсэл, гэр ахуйн техникийн салбар дахь шинэ ололтот технологийн зохион бүтээлт үйлдвэрлэлтээрээ дэлхийн лидер компани бөгөөд дэлхий даяар нийт 113 оффис 87000 ажиллагсалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53,10 тэрбум ам.доллар (58,14 их наяд солонгос вон) хүржээ. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution & Vehicle Components гэсэн таван салбар хэсгээс бүрддэг бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон хавтгай дэлгэцтэй зурагтуудын үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгчдийн нэг юм.  LG Electronics компани нь 2014 онд International CES® Innovations Awards  наадмаас нийт 15 шагнал хүртлээ. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.com хуудсанд зочлоорой.

LG Electronics Home Entertainment компаний тухай
LG Electronics Home Entertainment компани нь гэр ахуйн болон бизнес хэрэглээний зах зээлд хавтгай дэлгэцтэй зурагт, аудио видео тоглуулагч нийлүүлэлтээрээ дэлхийгол тоглогч байгууллага юм. LG Electronics Home Entertainment компаний бүтээгдэхүүний тоонд LCD болон Plazma зурагтууд, Home Theatre, Blu-ray тоглуулагч, аудио төхөөрөмжүүд болон видео тоглуулагч нар ордог. LG нь гэр бүлийн чөлөөт цагаа өнгөрөөх хэлбэрийг шинэ дэвшилтэт түвшинд гаргасан олон үйлдэл бүхий загварлаг, технологийн өндөр үзүүлэлттэй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.