Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Канадын гэрэл зурагчин Гастон Лакомб “Хоригдол” хэмээх гэрэл зургийн төслөө гаргасан бөгөөд бодит байдал дээрээ хориотой амьтад хэрхэн амьдарч буйг харуулахыг хичээжээ.
1. Тэрээр 5 тивийн 9 амьтны хүрээлэнгээр явж, зургуудаа авсан байна. Амьтдын нүдэнд энэ хориотой байдлаас гарахыг хүссэн хүсэл л харагдана.
2. Юунаас ч үл айх зоригт, сайхан амьтан болох “бар” бетонон өрөөнд нэг иймэрхүү байдалтай харагдаж байна.
3. Амьтны хүрэлээнгийн ажилчид хэдийгээр амьдрах нөхцөл бололцоог хангахыг зорьж байгаа ч амьтад эрх чөлөөтэй, байгалдаа л амьдрах ёстой.
4. “Хоригдол” гэж нэрлэхээс өөр үг олдохгүй мэт.
5. Амьтдын амьдарч буй нөхцөл байдлыг харахад маш их сэтгэл хөдлөл, гуниг мэдрэгдэж байгаа болов уу. Жижигхэн хашлаганд энэ баавгай хэрхэн амьдарч байгаа бол?...
6. Өөрийн очсон амьтны хүрээлэнгүүдийнхээ нэрийг, зурагчин нууцалсан байна.
7. Дэлхийн хамгийн шилдэг амьтны хүрээлэнд ч муу нөхцөлд амьдарч байгаа амьтад байсан байна.
8. Харин зарим нь тохижилт сайтай, амьтдын таатай амьдрах нөхцлийг дээд зэргийн бүрдүүлсэн газар ч бий.
9. Гэрэл зурагчин үүгээрээ дэлхийг өөрчлөхийг хүсээгүй бөгөөд харин тулгарч буй асуудлыг олонд хүргэхийг хүссэн байна.
10. Гастон Лакомб амьтны хүрээлэнд их дуртай гэнэ. Гэхдээ зарим нэг амьтны хүрээлэнд өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй байгааг хэлжээ.
11. “Captive”
12. Ийм л нөхцөл байдалд амьтад амьдардаг байна.
13. Харанхуй торонд тусаж буй нарны гэрэл.
14. Аквариум нь хэтэрхий жижигдсэн мэт.
15. Тэмээний амьдарч буй байдал. Ханан дээрх зургийг харж л элсэн цөлөө мэдэрдэг байх даа.
16. Бабуинд зориулсан бас нэгэн бетон оромж.
17. Цагаан баавгайн амьдарч буй газар, түүний амьдрах ёстой орчноосоо тэс өөр.