Зурагтаа хэрхэн сонгох вэ?

2014-11-12, 20:51
12,846
Зурагтаа хэрхэн сонгох вэ?


Мэргэжилтнүүдийн зөвлөлгөө
Зурагт худалдан авах нь ажил хэрэгч хандлага юм! Зурагт худалдан авах гэж байгаа бол Та олон зүйлийг тооцох хэрэгтэй. Үүнд: тасалгааны хэмжээ, интерьер, нэвтрүүлгийн сонголт, гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээ, зурагт тавих талбай эсвэл хананд өлгөх бэхэлгээ гээд олон зүйлсийг дурьдаж болно. Та дэлгүүрт очихдоо тавиуруудад байрлах нүд эрээлжсэн олон янзын зурагтууд болон худалдааны төлөөлөгчийн олон асуултуудад сарнин төөрөхгүйн тулд маш бага мэдлэгтэй очих хэрэгтэй гэдгийг анхааран санагтүн!



ДИАГОНАЛЬ
За ингээд, нэгдүгээрт, Таны сонирхох зүйл бол зурагтын хэмжээ юм, тодруулбал диагональ хэмжээ юм. Дэлгүүрийн том орон зайнаас шалтгаалан нүдний баримжаагаар зурагтын диагональ хэмжээг тодорхойлоход хүндрэлтэй гэдгийг битгий мартаарай. Гэхдээ зөв сонгосон диагональтай дэлгэц нь үзвэрээс төрөх сэтгэгдэл, мэдрэгдэх таашал болон нийт тасалгааны ая тухтай байдлыг үндсэнд нь шийдэх болно. Дэлгэцийн диагоналийн хэмжээньуламжлалын дагуу инчээр хэмжигдэж илэрхийлэгднэ. Жишээ нь: 32” гэж тэмдэглэнэ. Инчийг сантиметрт шилжүүлж бодоход хүндрэлгүй бөгөөд нэг инч 2,54 см тэнцэнэ. Зурагтын дэлгэцийн диагональ нь байрлуулахаар төлөвлөж буй тасалгааны хэмжээ, харьцаатай заавал зохицсон байх ёстой. Хэрэглэгчдийн боломжит төсөв, сонирхол, сонголтонд таарах төрөл бүрийн зурагтуудыг LG компани санал болгож байна. Жишээ нь энгийн том биш зочдын өрөөнд нумарсан хэлбэр бүхий  дэлгэцтэй LG OLED TV эсвэл 84” инчийн диагональтай 4K 3D ULTRA HD зурагтууд тун зохимжтой . Хамгийн гол нь, та болон таны зочид аль өнцөгөөс сууж зурагтаа хараахаас үл хамааран дүрсний гажилтгүй үзвэрээ үзэж сэтгэл ханамжтай үлдэх нь чухал юм.Арай жижиг өрөө тасалгаанууд болох унтлагын ч юм уу, хүүхдийн өрөөнд 32” инчээс эхэлсэн зурагтууд тохирно. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зурагтын дэлгэцний диагоналийн хамгийн тохиромжтой хэмжээ нь үзвэрээ сууж үзэх үндсэн хэсэг болон зурагт хүртэлх хоорондын зайны хэмжээнээс багацаагаар гурав дахин бага байх ёстой гэж ээ. Хэт ойр зайнаас үзвэр үзэх нь зарим зурагтууд дээр дүрс бүрсийж, өнгө сарнин цэгэлбэрүүд нь ялгарч харагддаг. LG-гийн зурагтуудад суурилагдсан IPS матрицын тусламжтайгаар дүрс элдэв гажилт сарнилгүй, хурц тод, бодит өнгийн алдагдалгүй ялгарах ба ямарч өнцөгөөс харсан тухтай байх болно.



ДЭЛГЭЦИЙН ЧАДАВХИ
Аливаа зурагтын хоёр дахь чухал тодорхойлолт бол дэлгэцийн чадавхи юм. Түүнээс дэлгэцэн дахь дүсрний чанар шууд шалтгаална.  Шингэн кристал, гэрлэн диод эсвэл плазм суурьтай аливаа дэлгэц нь олон тооны цэгэлбэр бүхий үүрүүдээс бүрдэх ба цэгэлбэрүүдийн нийт тоо нь дэлгэцийн чадавхийг илэрхийлнэ. Энэ нь орон тоогоор илэрхийлэгдэх бөгөөд эхнийх нь  хөндлөн буюу хэвтээ шугамын дагуух цэгэлбэрийн тоо бөгөөд хоёр дахь нь  босоо шугамын дагуух цэгэлбэрийн тоог илэрхийлнэ. Жишээ нь: 1920х1080 гэх мэт. LG –гийн зурагтууд гайхамшигтай тод дүрслэлээр ялгарна. Дэлгэцийн чадавхийн тоо харьцангуй их тул гайхалтай тод дүрслэлтэй бөгөөд динамик үзвэрийн явцад ч дүрслэлийн чанар гээдэггүйгээр онцлог. Урьд өмнө нь дэлгэцийн чадавхи нь HDTV (англ. «High-Definition Television») байсан бол өнөөдрийн байдлаар LG-гийн зурагтууд Ultra HD (4К) хэм хэмжээтэй үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд саяхан бүүр 8К чадавхитай шинэ загвар толилуулагдлаа. Ultra HD (4К) загвар нь Full HD дэлгэцээс дөрөв дахин илүү гүн нарийвчлалтай, тод дүрслэлтэйгэр ялгарна.

LG компани нь хувьсгал гаргасан шинэчилсэн технологиудаа хэрэглэгч бүрт хүргэж гайхамшигтай дизайны шийдэл, зүйрлэшгүй чанарыг мэдэрч таашаал авах нөхцөл олгов. Мөн түүнчлэн Монголын хэрэглэгчдэд LG компани нь 4K Ultra HD зурагтын цуврал бүтээгдэхүүнүүдээ толилуулан өөрсдийн хэрэглээндээ таарсан сонголт хийх бололцоо бүрдүүлжээ.

LG-гийн 4К зурагтуудаас 125-140 сантиметрийн диагональтай UB820, UB830 и UB850 (49UB820V, 55UB830V, 49UB850V, 55UB850V) загварууд нь олон нийтэд илүү хүртээмжтэй байна. LG-гийн дээрх загварууд нь бусдын адил өндөр чанарыг хангах бөгөөд 2014 оны хэрэглэгчдэд хамгийн ойлгомжтой цэсээр шалгарсан, Red Dot Awards-2014 нэр хүндтэй шагналын эзэн WebOS платформ болон SmartTV ухаалаг функц зэрэг олон олон давуу талуудыг хангасан зурагтууд юм.

Ultra HD  нягтрал бүхий дүрслэлээр үзвэр үзэх явцад  дэлгэцийн чадавхи нь хамгийн идэвхитэй динамик дүрслэл, нарийн чимхлүүр эффектүүдийг маш тод нарийвчлалтай гаргахаас гадна нэмэлтээр суурилуулсан динамик төхөөрөмжүүдийн бодит дугаралтууд нь өрөө тасалгаанд бүрэн сонсогдож  үнэхээр сэтгэл хөдөлгөм болгоно.



SMART TV УХААЛАГ ЗУРАГТ
LG Smart TV ухаалаг зурагт нь бусад провайдеруудын шилмэл  агууламжууд руу  хялбархан шилжих боломжтой. Вэб контент, TV шоу хөтөлбөр бусад хавсралтууд болон нэвтрүүлгүүд хооронд шилжихдээ хэрэглэгч Magic Remote удирдлагаар өөрийн хүссэн зүйлээ дуу хоолойгоор, дурын товчлуулаар хайж олох, гүйлгэж хэрэглэхэд үнэхээр хялбар. Навигаци нь маш бага цаг хугацаа эзэлнэ. Түүнээс гадна, LG-гийн Smart TV ухаалаг зурагтыг хэрэглэхэд урьд өмнөхөөс илүү мэдрэмжийг  авах болно. WebOS хэрэглэгчийн цэс нь дэлгэцэнд таны тогтмол хэрэглэдэг хавсралтуудыг санамжиндаа авч өөр хооронд нь  хялбархан шилжих, сүүлийн үзвэрийг  санах боломжоор хангагдсан ба шинэ хайлтын горимыг ч  ашиглахад хялбар байхаар бүтээгджээ. LG-гийн зарим загварууд нь, жишээ нь 42LB720V, энгийн видеонд шинэ хэмжигдэхүүн бий болгож 2D –гээс 3D рүү хувирган шилжүүлэх тусгай төхөөрөмжөөр тоноглогджээ. Хэрэв та, 55LB690V загварт анхаарал илүү хандуулах юм бол Virtual Surround Plus буюу дууны виртуал орон зай үүсгэх технологийн шийдэлтэй бөгөөд дууны дуугаралтыг илүү бодит, даацтай тод болгож өгнө. Энэхүү дууны эффект нь дуугаралтыг тал бүрээс урсан ирж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. 42LB673V загварын эрчим хүч хэмнэлтийн ухаалаг үйлдэл нь таныг байгаль орчиндоо эерэг байхад эрчим хүчний хэмнэлтээрээ туслах болно. Энэхүү үйлдэл нь өнгөний тохиргоог удирдах гэрэлтүүлгээр тоноглогдсон ба хүлээлтийн тэг горим, видео дүрсийг унтрааж зөвхөн аудио дууг сонсох горим зэрэг нь зурагтыг унтраасантай адил эрчим хүч огт хэрэглэхгүй. LG-гийн Smart TV ухаалаг зурагтуудын загварын төрөлүүд, дэлгэцийн чадавхи, чадварлаг үйлдэлүүдийн сонголтууд өргөн их юм.



МАТРИЦЫН СЭРГЭЛТИЙН ХУГАЦАА
Сэргэлтийн цаг хугацаа гэж чухамдаа яг юу юм бэ? Түүний үзүүлэлтүүд зурагтын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ? Матрицын сэргэлтийн цаг хугацаа /анг. response time/ гэдэг нь аливаа зурагт, нөүтбүүкийн дэлгэцийн цэгэлбэрүүдийн дүрс шилжих мөчид өнгөө хувиргах тэр агшинг  хэлнэ. Сэргэлтийн  хугацаа нь миллисекундээр/мс/ хэмжигдэх бөгөөд хэдий чинээ бага хугацаанд өнгө шилжинэ, төдий чинээ дэлгэцийн чанарыг илэрхийлж ямарч дүрсний хувиралтыг гажилт сарнилгүй нэвтрүүлнэ. Хэрэв та мэдээний нэвтрүүлэг үзэхээр бол 8-10 мс сэргэлтийн  хугацаатай байхад болно. Харин та онц сонирхолтой кино үзэж, сүүлийн үеийн тоглоомуудыг тоглохоор шийдсэн бол сэргэлтийн  хугацааны хамгийн бага үзүүлэлттэй загваруудаас сонгох нь зөв.  Өнөөдрийн байдлаар хамгийн бага буюу 0,002 мс сэргэлтийн  хугацаатай, нуман хэлбэр бүхий дэлгэцтэй LG OLED TV загвар бөгөөд ердийн гэрлэн диодоос бүтсэн зурагтуудаас хэдэн зуу дахин илүү үзүүлэлттэй ба үзвэрийн жинхэнэ таашалыг мэдрэх болно. Энэ бол өөр ойлголт!



ДҮРСНИЙ КОНТРАСТ
Зурагт  тав тухтай  үзэхэд нөлөөлөх бас нэг үзүүлэлт бол дүрсний контраст юм. Дүрсний контраст нь дэлгэцийн хамгийн гэрэлтэй хэсгээс хамгийн гүн  хэсэгрүү шилжих  өнгөний харьцаа юм. Өндөр контраст нь дэлгэцэнд илүү олон өнгө дүрслэлийг гаргана. Ердийн зурагтууд ивэвчлэн гурван дэд цэгэлбэртэй технологиор хангадсан байдагаас дүрс өнгөний ялгавар нь бодит өнгөнөөс зөрдөг дутагдалтай. LG Electronics компани нь OLED зурагтанд зориулж WRGB дөрвөн өнгийн цэгэлбэртэй хосгүй технологийг өөрийн санаачилгаар боловсруулж гаргасан ба энэ нь хязгааргүй тод дүрслэл, бодит, хурц  өнгийг танд мэдрүүлнэ. LG OLED нуман хэлбэр бүхий дэлгэцтэй зурагт нь дөрөв дэх нэмэлт цагаан өнгийн цэгэлбэр ашиглах оновчтой санаачилгын тусламжтайгаар илүү нарийвчлалтай болж бодит өнгүүдийг гаргана.

Дэлгэцийн хувьсалд өөрчлөлт авчирсан дэлхийн анхны 140 см-ийн диагональтай 55EA980V загвар болох OLED зурагтууд өнгө дамжуулалт, тод нягт дүрслэлийн хувьд бусдаас илүү сэтгэл ханамжтай байх нөхцөл бүрдүүлж бодит орчин орсон мэт мэдрэмж төрүүлнэ. Түүнээс гадна LG-гийн сүүлийн үеийн бүх зурагтууд нь IPS матрицаар хангагдсан ба энэ нь өнгөний дулааныг тогтмол барьж өнгөний чанар илүү байгалийн бодит хэмнэлийг агуулж аливаа дүрсний гажилт сарнилгүй  тод харуулна. LG-гийн энэ бүх ажилбарууд нь хэрэглэгчдэд үзвэрийн шинэ эрин үеийг нээж – сэтгэл бахдам нягтрал, бодит өнгө, бодит мэдрэмжийг толилуулж байна.



ҮЗВЭРИЙН ӨНЦӨГ
Таны хаана, аль өнцөгөөс сууж дэлгэцээ харахаас дүрсний чанар огцом өөрчлөгдөж болно. Зурагтаа харах үзвэрийн өнцөг гэдэг нь дүрсний чанар алдагдалгүй үзэж болох өнцгийг хэлнэ. LG-гийн дэлгэцийн давтагдашгүй онцлог бол IPS матриц бөгөөд дэлгэцийг гараар дарах, хөнгөн цохих зэрэг хөндлөнгийн нөлөөнд ч дүрс зураглал нь сарнидаггүй. IPS шингэн кристал дэлгэцийн технологийн гүйцэтгэлийн гол онцлог нь кристаллудын байрлал нь ороомогоор бус өөр хоорондоо параллель байршиж буй юм. IPS матрицын гол ололттой давуу тал нь кристаллуудын байршилын чиглэлийг өөрчилсөнд орших ба TN матрицтай харьцуулбал хэвтээ босоо тэнхлэгдээ үзвэрийн өнцөг 178 хэм хүртэл өссөн байна. Бодит амьдрал дээр IPS матрицын TN-TFT матрицаас илүү гол үзүүлэлт бол ахисан түвшинд хар өнгийн контраст ялгарал юм. Зураглал илүү тод болно. IPS матрицан суурьтай дэлгэцүүд нь үзвэрийн өнцөг ихссэн ч өнгө алдаж сарнихгүй. Видео болон интернэт үзвэрийн явцад дэлгэц дэхь дүрслэл хурц тод хэвээрэ байна. Энэ бол үнэхээр дүрслэлийн хувьд тэсрэлт болсон нээлт хэдий ч техник технологийн ертөнцөд гарсан томоохон үйл явдал бол анхны нуман дэлгэцтэй OLED зурагтын толилуулалт юм. LG OLED TV зурагт нь шууд хэлэх юм бол зурагтын  дизайны ертөнцөд шинэ эрин үеийг эхлүүллээ. Шинээр бүтээгдсэн LG-гийн зөөлөн хэвийлттэй нуман дэлгэц нь үзэгчийн нүдний гадаргуйн хэмнэлийн давтсан тэгш хамааралтай харьцаатай тул үзвэрийн явцад дүрс зураглалд илүү гүн нэвтэрсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Энэ нь өнгө алдах, дүрс сарних, гажилт үүсэх гэх мэт бэрхшээлүүдийг бүрэн арилгажээ.



ДУУ
Орчин үеийн бүхий л зурагтуудад нэмэлтээр дууны акустик төхөөрөмжүүд суулгаж өгсөн байдаг. Ердийн зурагтуудын хувьд нэг юм уу хоёр динамик ашигладаг ба моно дуу боловсруулж гаргадаг. Арай илүү дэвшилттэй зурагтууд нь гол төлөв стерео системеер тоноглогдсон байдаг ба хоёроос найм хүртэлх динамик ашигласан байдаг. LG зурагтын хувьд хамгийн шилдэг аудио системеер хангагдсан. Жишээ нь, LG-гийн сүүлийн үеийн зурагтын төлөөлөл болох UB980V загвар нь дуу боловсруулах технологийн “мангас” болох harman/kardon® компаний аудио системээр тоноглогдсон. Harman/kardon® -ны аудио систем нь дуу авиаг маш өндөр нарийвчлалтайгаар боловсруулдаг бөгөөд дугаралтыг илүү даацтай, динамик цар хүрээтэй дүүрэн гаргадаг болно. Энгийнээр хэлэхэд, энэ дугаралт нь дэлгэцийн динамик цацалтаас агшин зуур орчноо бүрэн дүүргэж үзэгчийг дэлгэцэнд гарч буй үйл явдалтай холбож нэг бүрэлдэхүүн хэсэг болсон мэт мэдрэмж төрүүлнэ. Одоохондоо үүнтэй зэрэгцэх ийм дууны эффектийг үзэгчид кинотеатрт мэдрэх боломжтой. Динамикууд нь дууг нэгэн зэрэг хэдэн чигт боловсруулж гаргах ба энэ нь жинхэнэ 3D аудио систем үүсгэнэ. 

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) нь электроникийн бүтээгдэхүүн, хөдөлгөөнт холбооны хэрэгсэл, гэр ахуйн техникийн салбар дах шинэ ололтот технологийн зохион бүтээлт үйлдвэрлэлтээрээ дэлхийн лидер компани бөгөөд 2011 онд LG компани нь дэлхий даяар нийт 117 оффис үйл ажиллагаа явуулж нийт худалдааны эзлэхүүн нь 49 тэрбумам.доллар (54,26 их наяд солонгос вон) хүржээ. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning & Energy Solution гэсэн дөрвөн салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон хавтгай дэлгэцтэй зурагтуудын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics компани нь ENERGY STAR ® ын 2012 оны түнш байгууллага юм. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.сom хуудсанд зочлоорой.

LG Electronics Home Entertainment компаний тухай
LG Electronics Home Entertainment компани нь гэр ахуйн болон бизнес хэрэглээний зах зээлд хавтгай дэлгэцтэй зурагт, аудио видео тоглуулагч нийлүүлэлтээрээ дэлхийд гол тоглогч байгууллага юм. LG Electronics Home Entertainment компаний бүтээгдэхүүний тоонд LCD болон Plazma зурагтууд, Home Theatre, Blu-ray тоглуулагч, аудио төхөөрөмжүүд болон видео тоглуулагч нар ордог. LG нь гэр бүлийн чөлөөт цагаа өнгөрөөх хэлбэрийг шинэ дэвшилтэт түвшинд гаргасан олон үйлдэл бүхий загварлаг, технологийн өндөр үзүүлэлттэй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.